Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 311/ШШ2025/00099

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Б.*******ы нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь 1970 онд төрсөн. Одоо Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллан амьдарч байна. Би 8 дугаар ангийг 1986 онд төгсөөд илгээлтээр мал дээр гарч Завхан аймгийн ******* сумын ******* нэгэн нэгдлийн ******* бригадад аав *******ын суурь дээр малчнаар томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 39 жил маллаж байна. Миний бие цэрэгт явж байгаагүй юм. Энэ хугацаанд 1991 онд нэгдэл хувьчлагдах хүртэл нэгдлийн мал маллаж байгаад түүнээс хойш хувийн малаа маллаж байна. Завхан аймгийн *******аас ажиллаж байсан талаараа тодруулахад тушаал олдохгүй цалинг суурийн ахлагч дээр тооцож олгосон тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн. Иймд намайг 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгэн нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн татгалзлыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэлээ сайн дураар татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Тэрээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: миний бие Б.******* нь Б.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛ, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :

1. Б.*******ы нэхэмжлэлтэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д буцаан олгосугай.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ