| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2024/01330/И |
| Дугаар | 309/ШШ2025/00017 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 309/ШШ2025/00017
| 2025 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 309/ШШ2025/00017 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт ******* *******,
Хариуцагч: ******* овогт ******* нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 15,968,394 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “******* ембүү *******" ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан Банзрагч овогтой ******* болон Чулуунбат овогтой нард 18,240,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2.9%-ийн хүүтэйгээр ..... улсын дугаартай Toyota Prius-XW20 маркын, ..... арлын дугаартай, сувдан цагаан өнгийн автомашин барьцаалан зээлдуулсэн. Зээлдэгч Б.******* болон Ч. нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлийн эргэн төлөлт нь 61 хоног хугацаа хэтэрч мөн барьцаалагчийн зөвшөөрөлгүй барьцаа хөрөнгийг худалдан борлуулж гуравдагч этгээдэд шилжүүлэн уг этгээд нь цаашлаад өөрийн эзэмшлийн бус автомашины эд ангиудыг задлан худалдан борлуулсан байна. Иймд Б.*******, Ч. нараас 2024 оны 12-р сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,438,249 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 1,514,251 төгрөг, хугацаа хэтэрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 15,894 төгрөг, нийт 15,968,394 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******, Ч. /утас 99657387, 99760499/ нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.*******, Ч. бид “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилж байгаа 15,968,394 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ******* миний бие Эрдэс таван толгойн туслан гүйцэтгэх Хишиг арвин ХХК-д ажиллаж байсан боловч гэнэт ажлаас халагдаад зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ зээл төлбөрөө бөөнд нь төлөх боломжгүй учир сар бүр хувааж төлөх саналтай байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.*******, Ч. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 15,968,394 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Ч. нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 15,968,394 /арван таван сая есөн зуун жаран найман мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Ч. нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,792 төгрөгөөс 118,896 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 118,896 /нэг зуун арван найман мянга найман зуун ерэн зургаа/ төгрөгийг төсвийн орлогоос, 118,896 /нэг зуун арван найман мянга найман зуун ерэн зургаа/ төгрөгийг хариуцагч Б.*******, Ч. нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА