| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2025/00007/И |
| Дугаар | 309/ШШ2025/00018 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00018
| 2025 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 309/ШШ2025/00018 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт ******* *******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 7,985,599.7 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь ******* банктай 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,480,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 1,272,884 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл тус тус авсан. Дээрх зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ үл биелүүлж хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд ******* тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 6,256,433.43 төгрөг, үндсэн хүү 467,291.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,799.21 төгрөг, ******* тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1,166,252.26 төгрөг, үндсэн хүү 89,913.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 909.12 төгрөг, нийт 7,985,599.7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* /утас / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Э.******* миний бие Шинь Шинь ХХК-д ажиллаж байхдаа ******* банкнаас цалингийн зээл авч байсан. Ээж маань элэгний хавдартай болж хэвтэрт орсон тул асрахаар ажлаасаа гарсан. Улмаар зээлээ төлөх боломжгүй болсон. Одоо ******* банкны нэхэмжилж байгаа 7,985,599.7 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 7,985,599.7 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 7,985,599.7 /долоон сая есөн зуун наян таван мянга таван зуун ерэн есөн төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,720 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 71,360 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 71,360 /далан нэгэн мянга гурван зуун жар/ төгрөгийг төсвийн орлогоос, 71,360 /далан нэгэн мянга гурван зуун жар/ төгрөгийг хариуцагч Э.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА