| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2024/01302/И |
| Дугаар | 309/ШШ2025/00049 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 309/ШШ2025/00049
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 309/ШШ2025/00049 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******од холбогдох,
“8,000,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол өвс гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Матад сумын хөдөө гэрийн гадаа байсан Вонго машиныг хариуцагч худалдан авч оронд нь 1,000 боодол өвс өгөхөөр тохирч машиныг авсан. Тэрээр ******* буюу *******ажлын хөлсөндөө авах 1,000 боодол өвсийг авч чадаагүй тул төлж чадахгүй гэдэг. Өвсөө өгчихвөл машины бичиг баримтыг шилжүүлнэ. Би өвсөө 1,000 боодлоор нь авна, мөнгө бол авахгүй. Уг өвсөө одоогоор 8,000,000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.******* миний бие шүүхэд хариуцагч Г.*******оос 1,000 боодол өвсний үнэ 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Г.******* нь дээрх миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн. Надан Г.*******оос нэхэмжлэх зүйл байхгүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь тус шүүхэд хариуцагч Г.*******од холбогдуулан “8,000,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол өвс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.******* нь “хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Г.*******од холбогдуулан гаргасан “8,000,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол өвс гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийн 50 хувь болох 71,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 71,475 /далан нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Г.*******оос 71,475 /далан нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ПАГМА