| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2025/00008/И |
| Дугаар | 309/ШШ2025/00052 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 309/ШШ2025/00052
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 309/ШШ2025/00052 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 4,398,814 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* нь ******* ББСБ-тай 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 3,000,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон. ...Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 1,154,845 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230,969 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг, нийт 4.398.814 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* /утас ..../ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Л.******* миний бие нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас 3,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сард зээлж авсан. Одоо нэхэмжилж байгаа 4,398,814 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Сар бүр 200,000 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Л.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,398,814 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 4,398,814 /дөрвөн сая гурван зуун ерэн найман мянга найман зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,331 төгрөгөөс 50 хувь болох 42,665.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 42,665.5 /дөчин хоёр мянга зургаан зуун жаран таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 42,665.5 /дөчин хоёр мянга зургаан зуун жаран таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Л.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА