| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2024/01154/И |
| Дугаар | 309/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 309/ШШ2025/00054
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 309/ШШ2025/00054 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******ын *******од холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 2,884,986 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 2,879,986 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 2,884,986 төгрөгийг хариуцагч Г.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******од холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Зохигч нар нь 2021 оны 06 сарын 10-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 2,040,000 төгрөгийг хариуцагчид олгосон бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэлгүй зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагч 2021 оны 07 сарын 17-ны өдөр нас барсан нь тогтоогдсон байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,884,986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******од холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 2,884,986 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,112 төгрөгийн 50 хувь болох 30,556 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 30,556 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ПАГМА