Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00055

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00055

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******ийн *******д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 1,611,287 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,606,287 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,611,287 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгис шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох иргэний хэрэгт өмнө нь тухайн хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,611,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгис шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 1,611,287 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,733 төгрөгийн 50 хувь болох 20,366.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 20,366.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА