Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/00057

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/00057

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн *******д холбогдох,

24,376,530 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин М.Нэргүй нь 2014 оны 09 сарын 27-ны өдөр өөрийн хүү *******ийг төрүүлж, хүүгээ 2 сартай байхад нь надад орхиж явсан юм. Тухайн үед би Дорнод аймаг, Хэрлэн сумын 8 дугаар баг, Цантын хүр гэх газарт өөрийн төрсөн дүү Ө.*******той хамт амьдарч байсан бөгөөд миний дүү Ө.******* 2017 онд зээ хүү *******ийг үрчилж авсан. Гэвч дүү Ө.******* 2021 оны 01 сарын 17-ны өдөр зуурдаар нас барж, тэр цагаас хойш би зээ хүү *******ийн хамт Дорнод аймаг, Хэрлэн сумын 8 дугаар баг, 57 дугаар байрны 25 тоот хаягт оршин суух төрсөн дүү Ө.*******гийн гэрт нүүн ирж, тэдэнтэй хамт өнөөг хүртэл ам бүл 5-улаа амьдарч байна. Миний зээ хүү ******* одоо 10 настай, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 3 дугаар ангид сурдаг. Тэрээр 2020 оны 05 дугаар сард ослын улмаас гэмтэж, зүүн хөлийн гуя хэсгээрээ тайруулсан. Одоо группэд байдаг, суга таягтай явдаг. Дүү Ө.*******ийг нас барсны дараа би зээ хүү *******ийг дэргэдээ авч асран хамгаалж, тэжээн тэтгэж байсан тул өөрийгөө асран хамгаалагчаар тогтоолгохоор 2021 оны 05 сард хөөцөлдөх үед дүү Ө.******* бидэнд хэлж мэдэгдэлгүй өөрийгөө *******ийн асран хамгаалагчаар тогтоолгон улсаас олгож байсан халамжийн мөнгийг нь авч байсныг олж мэдсэн. ...Хэрлэн сумын Засаг даргын 2023 оны 11 сарын 23-ны өдрийн А/380 дугаар захирамжаар Ө.******* намайг зээ хүү *******ийн асран хамгаалагчаар тогтоосон. Миний шүүхэд хандах болсон үндэслэл бол Ө.******* нь *******ийн асран хамгаалагчаар өөрийгөө тогтоолгосноос хойш 2 жил гаруйн хугацаанд асран хамгаалах үүргээ огт биелүүлээгүй. ...Иймд Ө.*******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, Ө.*******аас 24,376,530 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ө.******* миний бие хариуцагч Ө.*******д холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ нэхэмжлэлийг миний бие гаргаагүй, манай дүү миний өмнөөс бичээд гарын үсэг зуруулсан. Би уншиж бичиж чадахгүй учраас юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй байсан. Хүү Энэрэлийн асаргааны мөнгө, хүүхдийн мөнгө зэргийг *******аас нэхэмжлэхгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* нь тус шүүхэд хариуцагч Ө.*******д холбогдуулан “Хүү *******ийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, хүүхдийн мөнгө, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийг асарч байгаа иргэнд олгох тэтгэмж зэрэг нийт 24,376,530 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр ирүүлжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч Ө.*******д холбогдуулан гаргасан “24,376,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,833 төгрөгийн 50 хувь болох 139,916.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 139,916.5 /нэг зуун гучин есөн мянга есөн зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******т олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА