Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2025/00160

 

 

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2025/00160

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э*******-******* Д******* хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Ц******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц******* гэж хүнтэй хамтран амьдарч байхад хүүхэд маань төрсөн. Манай хүүхэд эрүүл төрөөд 20 хоногийн дараа харвалт өгөөд 7 хоног эмчлүүлээд хотод очоод би энэ зүйлийг даваад гарсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш эмнэлгийн зардал гэх мэт зүйлийг тэр хүнээс би гаргуулмаар байна. Энэ хугацаанд би тэр хүнээс нэг ч төлбөр мөнгө авч байгаагүй гэв.

 Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Д******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Ц******* оршин хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

1. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 342 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар П.Ц******* нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Ц******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э*******-******* Д******* гаргасан хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай П******* Ц******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар П.Ц******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгч /Э*******-******* Д*******, утас:/-д мэдэгдэхийг зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН