| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2025/00015/И |
| Дугаар | 309/ШШ2025/00070 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00070
| 2025 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00070 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн *******ийн
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар баг буюу Хайрхан багт оршин суух, Бодонгууд овогт *******ийн ******* миний бие 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон боловч ******* нь 2020 оны 04 дүгээр сард ажил хийнэ гэж Улаанбаатар хот яваад дахин ирээгүй болно. 2020 оноос холбоо тасраад 2024 оны 11 дүгээр сарын эхээр Facebook-ээр холбогдож гэрлэлтээ цуцлуулах тухай мэдэгдсэн боловч хаяг байхгүй, утас байхгүй, чамтай дахиж уулзахгүй, би амьдралтай болсон наад асуудлаа өөрөө шийд гэх зэргээр холбогдох мэдээллээ өгөхгүй байгаа учир хаана гэх хаяг тодорхой мэдэгдэхгүй байна. Түүний хаяг нь тодорхойгүйн улмаас шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа учир *******ыг эрэн сурвалжилж өгнө үү. ******* нь 30 настай, эрэгтэй, дунд зэргийн нуруутай, өтгөн хар хөмсөгтэй. Өөр содон шинж тэмдэггүй гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******, Ц.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.*******ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-6 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь тус шүүхэд “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь *******ыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь *******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд түүний оршин суух хаяг болон холбоо барих утсыг нь мэдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд *******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Анжаа овогт Гэрэлт-Одын Уламбаярын регистрийн дугаар нь ФЖ95040435 бөгөөд тэрээр Улаанбаатар хотод байх магадлалтай ба 30 настай, эрэгтэй, дунд зэргийн нуруутай, өтгөн хар хөмсөгтэй болно.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухайн нэхэмжлэгчид мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Анжаа овогт Гэрэлт-Одын Уламбаярыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч Ц.******* /утас: 99735001, 98247002/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА