| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2207002860139 |
| Дугаар | 2023/ДШМ/917 |
| Огноо | 2023-09-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2023/ДШМ/917
2023 9 13 2023/ДШМ/917
Э.Х, М.Бнарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч М.Бөмгөөлөгч О.Баяраа,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бгаргасан давж заалдах гомдлоор Э.Х, М.Бнарт холбогдох 2207002860139 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2. Хаасууд овгийн М.Б, 1991 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн зам дээр уул уурхайн хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ...............тоотод оршин суух, /РД:................/;
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23/301 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.
Шүүгдэгч Э.Х нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр Б.Хөмчлөл, эзэмшлийн 1.575.000 төгрөгийн үнэ бүхий iphone 11 рго max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,
Шүүгдэгч М.Бнь 2022 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн хойно байрлах гар утас засварын үйл ажиллагаа явуулж байхдаа Э.Хын эзэмшлийн iphone 11 рго max загварын гар утас биш, хууль бусаар олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд дээрх гар утсыг өмчлөгч, эзэмшигч нь заруулж байгаа мэтээр хэлж Б.Ут худалдан борлуулж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”, шүүгдэгч М.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б Дархан-Уул аймгийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Дархан-Уул аймагт оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Боногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Бдавж заалдах гомдолдоо: “...Миний бие Э.Хын олсон гэх iphone 11 pro max утсыг хулгайн эд зүйл болохыг анхнаасаа мэдээгүй, надад зараад өгөөч гэсэн байсан. Надад хулгайн зүйлийг мэдсээр байж ашиглах сонирхол байгаагүй. Анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан ба миний хувьд шүүх хурал болох үед Дархан хотод түр амьдарч байхад оршин суух газрыг буруу тогтоож шийдвэрлэжээ. Иймд хэргийг хянан үзэж зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч М.Бөмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй. Харин гэмт хэрэг үйлдэх үедээ Дархан-Уул аймагт түр хугацаагаар оршин суудаг байхад нь анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Дархан хотоор тогтоож өгсөн. Одоо миний үйлчлүүлэгч Эрдэнэт хотод амьдарч байгаа учир зорчих эрхийг хязгаарлах ялынхаа хаягийг өөрчлүүлэх хүсэлтэй байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзсэн. Гэтэл миний үйлчлүүлэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Хаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ “...Би тухай утсыг ямар арга замаар олж авсан талаараа хэлээд М.Бдээр очсон. Тэгэхэд М.Б500.000 төгрөгөөр утсыг чинь авъя гэсэн санал хэлсэн...” гэдэг. Мөн тухайн үед шүүгдэгч М.Бнь тухайн гар утсыг хууль бусаар олж авсан гэдгийг мэдэж байсан учир зах зээлийн үнэлгээнээс доогуур буюу 500.000 төгрөгөөр худалдаж авах саналыг тавьсан. Түүнчлэн тухайн гар утсыг иргэний нэхэмжлэгч Ууганбаярт зарахдаа 800.000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаар зарахаар тохиролцож, эх үүсвэрийг нь танилцуулахдаа тухайн гар утасны эзэмшигч заруулж байгаа мэтээр хэлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч М.Бнь гар устыг хууль бусаар олж авсныг мэдсээр байж бусдад зарж борлуулсан нь нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч М.Бнь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Дархан-Уул аймагт ажил хөдөлмөр эрхэлж, байнга оршин сууна гэж мэдүүлсэн учир түүнд Дархан-Уул аймгаас гадагш гарахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Харин оршин суугаа хаяг өөрчлүүлэх тухай хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Х нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр Б.Хөмчлөл, эзэмшлийн 1.575.000 төгрөгийн үнэ бүхий iphone 11 рго max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,
Шүүгдэгч М.Бнь 2022 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн хойно байрлах гар утас засварын үйл ажиллагаа явуулж байхдаа Э.Хын эзэмшлийн iphone 11 рго max загварын гар утас биш, хууль бусаар олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд дээрх гар утсыг өмчлөгч, эзэмшигч нь заруулж байгаа мэтээр хэлж Б.Ут худалдан борлуулж ашигласан болох нь:
хохирогч Б.Х“...Э.Х гэх эмэгтэй миний куртик, гар утасны гэр, иргэний үнэмлэх нарыг газар уначихсан байна гээд бариад ирсэн. Тэгээд гар утсаа унагаачихсан юм байна гээд хайж үзээд олдоогүй. Хонгорзулыг куртик авч ирж өгөхөд гар утсаа алга болсныг мэдсэн. ...” /хх-26-27/,
гэрч Б.Х“...Би 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажлаа тараад ажлын газраа Э.Х гэх эмэгтэйн хамт түүний машинтай Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гордокийн зүүн талд байрлах голын эрэг дээр нөхөр Хувнагварал болон түүний ажлын газрын хүмүүс дээр очихоор явсан. 21 цагийн үед хажуу талд амарч байсан хүмүүстэй маргаан болоод дууссаны дараа манай нөхөр гар утсаа олохгүй байна гээд майхан болон бусад газраар хайж байтал Э.Х куртик, гар утасны кейс, иргэний үнэмлэх зэргийг хүмүүстэй маргалдаж байсан газраас олсон гээд авчирч өгсөн. Тэгэхээр нь ойр орчмоор унагаасан юм байх гэж бодоод хайгаад олдоогүй. Э.Х манай нөхрөөс чи ямар код хийсэн юм гар утсандаа гэж асуугаад байхаар нь манай нөхөр амархан код хийсэн голын 4 гэж хэлж байсан. Түүнээс 1-2 хоногийн дараа ажил дээр байхад гар утас нь юу болсон бэ цагдаад мэдэгдсэн үү гэж асууж байсан. Мөн тийм амархан код хийчихсэн юм уу гээд асуухаар нь би амархан гэсэн голын 4 оронг дээрээс нь цувуулаад хийсэн гэж хэлэхэд юм уу гэж байсан. Түүнээс хойш цагдаад мэдэгдсэн юм уу, юу болж байна гээд байнга асуугаад байдаг байсан. /хх 32-33/,
иргэний нэхэмжлэгч Б.Уын “...Баттулгаас iphone 11 pго mах маркийн гар утсыг өөрийн iphone X маркийн гар утас дээр 850.000 төгрөг нэмж өгч худалдаж авсан. …” /хх 43/,
Шүүгдэгч Э.Хын яллагдагчаар өгсөн: “...Хашбал болон түүний нөхөртэй голын эрэг дээр юм яриад сууж байтал бид нар руу хэдэн мотоциклтой хүмүүс хүрч ирээд тэнд байсан өөр бусад хүмүүстэй муудалцаад эхэлсэн. Тэгэхэд Б.Х тэр маргаанд нь оролцоод хэсэг танихгүй хүмүүстэй муудалцахаар нь Хашбал бид хоёр очиж Б.Хыг тэр маргаанаас салгаж холдуулаад удаагүй Б.Х “би гар утсаа алга болгочихлоо харсан хүн байна уу” гэхээр нь бид хэд бөөндөө тэр утсыг нь хайлцаад ерөөсөө олоогүй юм. Тэгээд тэр шөнө гар утсыг хайгаад олохгүй болохоор нь өөр өөрсдийнхөө машинд ороод унтацгаахаар болсон. Тухайн үед шөнө 03 билүү 04 цагийн үед л байх Хашбалын нөхөр миний машинд орж ирээд машины хойд талын суудал дээр суугаад надтай ойр зуурын зүйлс ярилцаж 20 орчим минут байж байгаад буугаад явсан. Гар утсыг хэсэг хайж байгаад олдохгүй болохоор нь Улаанбаатар хот руу явсан. Энэ явдлаас хойш 4 билүү 5 хоногийн дараа манай бага охин Энхлэн миний машины жолооч талын суудал доороос iphone 11 promax загварын гар утас олсон. Тэгээд би уг гар утасны талаар Хашбал болон түүний нөхөрт нь санаа зовоод хэлж чадаагүй. ...уг гар утсыг гар утасны засварт ажилладаг найз М.Буг утасны бүх үнэнийг хэлэхэд надад “би болохгүй бол наад утсыг чинь сэлбэгт авчих юм уу” гэхээр нь би түүнд “чи өөрөө мэдээ, дараа нь асуудал гарахгүй биздээ” гэхэд зүгээрээ гэж хэлээд авсан. Миний хувьд тэр гар утсыг М.Бзүгээр өгсөн түүнээс ямар нэгэн мөнгө, төгрөг ерөөсөө аваагүй. ...” /хх 60-61/,
Шүүгдэгч М.Бяллагдагчаар өгсөн: “...Э.Х хүрч ирээд надад “би саяхан зугаалж байгаад нэг гар утас олсон юм, энийг зараад өгөөч” гэж гуйхаар нь би үнэхээр л түүнийг хаа нэгтэйгээс утас олоод надаар заруулах гэж байгаа юм байна гэж л бодоод үгэнд итгээд түүний олсон гэх iphone 11 promax маркийн гар утсыг авсан. Тэгэхэд тэр гар утасны дэлгэц нь түгжээтэй байсан. Э.Х надад “би наад гар утасны чинь түгжээг олчихсон их амархан юм байна лээ” гэж хэлээд тухайн үедээ надад дэлгэцийнх нь кодыг тайлж, зааж өгсөн. Тэгээд би Э.Хаас уг гар утсыг 500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод зарсан хойно мөнгийг нь өгөхөөр тохирсон. 2022 оны 7 дугаар сард манай найз Ууганбаяр над руу ярьж холбогдоод “миний утас болдоггүй ээ, чамд зарах гайгүй гар утас байна уу гэхээр нь би түүнд “надад нэг гайгүй iphone 11 promax маркийн гар утас байгаа, чи сонирхож байвал ирж үзээд авч болно” гэж хэлсэн. 7 дугаар сарын сүүлээр Ууганбаяр бид хоёр Сансарын тэр хавьд уулзаад Ууганбаяр надад өөрийнхөө хуучин барьж байсан гэх iphone xs max маркийн гар утсаа өгөөд дээрээс нэмж 800.000 билүү 850.000 төгрөгийг миний Хаан банкны 5890528766 тоот данс руу шилжүүлж өгөөд надаас iphone 11 promax маркийн гар утсыг худалдаж авч байсан юм. Тухайн үед би Э.Хыг гэмт хэрэг үйлдэж гар утсыг авсныг мэдээгүй, хэрэв хулгайн гар утас гэдгийг мэдэж байсан бол хэзээ ч Э.Хаас тухайн гар утсыг авахгүй, бусдад зарахгүй байсан. ...” /хх 70-71/ гэсэн мэдүүлгүүд,
Дамно ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн НД-22-122 дугаар Хөрөнгийн үнэлгээний “...iphone 11 Рго Мах маркийн гар утасны үнэлгээний дүн 1.575.000 төгрөг” гэх тайлан, /хх 45-46/, Дамно ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн НД-23-49 дугаар Хөрөнгийн үнэлгээний “...iphone xs max маркийн гар утасны үнэлгээний дүн 900.000 төгрөг болохыг тодорхойлов. ...” /хх 48-49/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Э.Хыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”, шүүгдэгч М.Б“гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.Хыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч М.Б“гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөн тооцдог.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүгдэгч Э.Х, М.Бнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар шүүгдэгч Э.Хд 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч М.Б6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, М.БДархан-Уул аймгийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Дархан-Уул аймагт оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч М.Б“...миний хувьд шүүх хурал болох үед Дархан хотод түр амьдарч байхад оршин суух газрыг буруу тогтоож шийдвэрлэжээ. Иймд хэргийг хянан үзэж зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Ббиеийн байцаалтыг тодруулахад тэрээр Дархан-Уул аймгийн зам дээр уул уурхайн хүнд машин механизмын оператор ажилладаг гэж биеийн байцаалтад тэмдэглэгдсэн байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, бүсчлэлийг Дархан-Уул аймгийн хилийн цэгээс гадагш зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн нь тухайн үедээ үнэн зөв нотлох баримтад үндэслэгдсэн тухайн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч М.Бдавж заалдах гомдолдоо зорчих эрх хязгаарлах ялыг буруу тогтоосон гэж байгаа боловч чухам хаана нутаг дэвсгэрийн харьяаллаа тогтоолгох талаар тодорхойгүй дурдаагүй, мөн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “шүүгдэгч М.Бнь одоо Эрдэнэт хотод түр оршин сууж, ажиллах нөхцөл байдал үүссэн учраас зорчих эрх хязгаарлах ялыг Эрдэнэт хотын бүсчлэлээр тогтоож үү” гэх хүсэлтийг гаргасан боловч энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүхэд энэ талаар шинээр баримт гаргаж өгөөгүй болно. Давж заалдах шатны шүүх дээрх тодорхойгүй байдлуудыг үндэслэн нутаг дэвсгэрийн бүсчлэлийг өөрчлөх эрх хэмжээ байхгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд “Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг зөрчих, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих”, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт “Ялтан ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.”гэж заасан байх тул М.Бнь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн бүсчлэлийг өөрчлүүлэх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжийг хуулиар хангасан байх тул тодорхойгүй баримтаар зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг солих хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч М.Бгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ