| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0131/З |
| Дугаар | 128/ШШ2024/0919 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2024/0919
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1, 2 дугаар албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Учир тус нэхэмжлэлд дурдсан газрын гэрчилгээ, гэрээг хэвлэж харах боломжтой болсон болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1, 2 дугаар албанд холбогдуулан “Баянзүрх дүүрэг, 33 дугаар хороо, ******* гэх газарт байрлах нэгж талбарын ******* дугаартай ******* м.кв газрыг Сувилал үйлчилгээний цогцолборын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа болон газрын төлбөр төлөх боломж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газрын төлбөр төлөх боломжийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.*******, М.******* нарт итгэмжлэл олгогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1, 2 дугаар албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүрэг, 33 дугаар хороо, ******* гэх газарт байрлах нэгж талбарын ******* дугаартай ******* м.кв газрыг Сувилал үйлчилгээний цогцолборын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа болон газрын төлбөр төлөх боломж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газрын төлбөр төлөх боломжийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН