Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00086

 

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00086

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь надаас машин худалдаж аваад 5,000,000 төгрөг дутуу төлсөн. Машиныг 2023 онд аваад цааш нь дамжуулж дүүдээ өгсөн байсан. Дүү нь машины бүх мөнгийг *******д өгсөн байсан. *******г мөнгөө төлөөчөө, чи мөнгийг нь дундаас нь аваад хэрэглэсэн байна гэхэд тиймээ 2024 оны 08 сард төлнө, хугацаа хэтэрсний алдангийг хоногт тооцож төлнө гэж зөвшөөрсөн. Иймд машины үлдэгдэл 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* /утас: 99201474/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ******* овогтой ******* миний бие нэхэмжлэгч ******* овогтой *******тэй нэхэмжлэлд дурдсаны дагуу машин худалдан аваагүй бөгөөд миний нөхөр болох ******* овогтой *******, *******ийн нөхөр болох Б.******* нар дундаа харилцан амаар тохиролож машины наймаа хийсэн болно. Мөн нэхэмжлэлд дурдсаны дагуу дамнуулан дүүдээ өгсөн гэх ташаа ойлголт ба анх машины наймаа хийсэн 2 хүн нь манай дүү болох Н.******* авч өгч байгааг ярилцсан болно. Машины төлбөрөөс 5,000,000 төгрөг дутуу байгаа нь үнэн. Уг төлбөрийг барагдуулахад манай гэр бүлийн зугээс санхүүгийн боломж гарахгүй байсан. Цаашид уг төлбөрийг 2 хуваан барагдуулах ба харин нэхэмжлэлд дурдсан анз болох 2,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 7 дахь заалтанд заасны дагуу барагдуулах боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Н.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.******* миний бие хариуцагч Н.*******гаас 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,500,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч дээрх төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний дотор 3 хувааж төлж барагдуулахаар эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь тус шүүхэд хариуцагч Н.*******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,500,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 6,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.******* нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

  Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгөөс 67,745 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 67,475 төгрөгийг, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 55,475 төгрөг /6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч Г.*******т 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгөөс 67,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 67,475 /жаран долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 55,475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.        

 

ШҮҮГЧ П.ПАГМА