| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00052/И |
| Дугаар | 316/ШШ2025/00106 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 316/ШШ2025/00106
| 2025 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 316/ШШ2025/00106 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* *******, ******* дүүрэг ******* дугаар хороо, чингисийн өргөн чөлөө-6, *******,*******-1 тоотод байрлах, ХААН банк ХХК РД:*******/-ийн шүүхэд гаргасан
Нэхэмжлэлийн шаардлага: Э.Сод-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ХААН Банкны Жавхлант тооцооны төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ/202146983896 тоот зээлийн гэрээ, БГХ/202146983896 тоот барьцааны гэрээ байгуулан 10,000,000.00 /Арван сая / төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 01 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 4,772,853.25 /Дөрвөн сая долоон зуун далан хоёр мянга найман зуун тавин гурав зууны хорин таван/ төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 2,386,759.36 /Хоёр сая гурван зуун наян зургаан мянга долоон зуун тавин ес зууны гучин зургаан/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 236,873.84/Хоёр зуун гучин зургаан мянга найман зуун далан гурав зууны наян дөрвөн/ төгрөг буюу нийт 7,396,486.46/Долоон сая гурван зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун наян зургаа зууны дочии зургаан / төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдэл нь 7,396,486.46 /Долоон сая гурван зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун наян зургаа зууны дөчин зургаан/ төгрөг болно. ******* нь ХААН Банкнаас зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймаг Жавхлант сум 2-р багт оршин суудаггүй тул банк эрэн сурвалжлуулан 148/12023/00702 тоот шийдвэрээр Сэлэнгэ цагдаагийн газрын 2024/01/16 46/1-216 тоот хаягийн ******* ******* Баянзүрх дүүрэг 37 дугаар хороо 7-р хэсэг Амгалан цагдаагийн академийн өргөн чолоо 82в байрны 30 тоот/ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт бүртгэлгүй оршин суудаггүй тул 2024 оны 10 дугаар сарын 02 өдрийн 101/132024/24616 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Иймд зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир дахин эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрдэнэ овогтой Сод-Эрдэнэ цалингийн зээл аваад төлөгдөөгүй 890 хоног болсон. 2023 онд эрэн сурвалжлуулаад 2024 онд цагдаагаас хаяг нь тогтоогдож, ******* хаягтай гэрт нь нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ оршин суудаггүй гээд буцаагдсан. Бугантад цагдаа ажилтай байсан боловч одоо холбоогүй байгаа. Иймд дахин эрэн сурвалжлуулахаар хандаж байна гэв.
Нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банк ХХК-ийн гаргасан ... Э.Сод-Эрдэнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэргийн 1-20 дугаар талд авагдсан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн болон барьцааны гэрээ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 702 дугаартай шийдвэрийн хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 24616 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Э.Сод-Эрдэнийн хаяг байршлыг олж тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9, *******5 дугаар зүйлийн *******5.3, *******5.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрдэнийн Сод-Эрдэнэ /РД:/-ийг эрэн сурвалжилж, хаяг байршлыг олж тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН