Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0920

 

 

 

 

    2024                     *******                                    28/ШШ2024/020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.*******

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 20******* оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулж, 2005 оны 2 дугаар сарын *******,******* төгрөгийн цалин үүсгэж тэтгэвэр бодсон, 200-200 онуудын шимтгэл төлөлтийг мэдээллийн баазаасаа устгасан, 200-2005 оны шимтгэл төлөлтийг 208 оны сард нөхөн мэдээллийн санд оруулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, *******,******* төгрөгийн цалин орлогыг нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр тайлагнасныг нийгмийн даатгалаас баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, *******-2 онуудыг ажилласнаар тооцох, нөхөн төлүүлэх хуулийн дагуу ******* оны , 2 дугаар саруудыг ажилласан жилд оруулан тооцох, 208 оны дүгээр сарын 22-ны өдрөөс тооцон тэтгэвэр олгох хуулийн заалтыг хэрэглээгүй 20******* оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс тэтгэврийг олгосон ба сар 8 хоногийн тэтгэврийг нөхөн олгуулах, үүссэн хохирол *******,*******,******* төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгч Х.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

.. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 20******* оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот актыг хүчингүй болгуулж, 2005 оны 2 дугаар сарын *******,******* төгрөгийн цалин үүсгэж тэтгэвэр бодсон, 200-200 онуудын шимтгэл төлөлтийг мэдээллийн баазаасаа устгасан, 200-2005 оны шимтгэл төлөлтийг 208 оны сард нөхөн мэдээллийн санд оруулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, *******,******* төгрөгийн цалин орлогыг нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр тайлагнасныг нийгмийн даатгалаас баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, *******-2 онуудыг ажилласнаар тооцох, нөхөн төлүүлэх хуулийн дагуу ******* оны , 2 дугаар саруудыг ажилласан жилд оруулан тооцох, 208 оны дүгээр сарын 22-ны өдрөөс тооцон тэтгэвэр олгох хуулийн заалтыг хэрэглээгүй 20******* оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс тэтгэврийг олгосон ба сар 8 хоногийн тэтгэврийг нөхөн олгуулах, үүссэн хохирол *******,*******,******* төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах.

2. Маргааны үйл баримтын талаар:

2. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 202 оны 0 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар албан бичгээр Х.*******д “... 2005, 2006 оны нийгмийн даатгалын тайланг засварлан тайлагнах боломжтой эсэх талаар Нийгмийн даатгалын хэлтэст албан бичгээр хүрүүлэхэд ... нийгмийн даатгалын тайланг залруулах, нөхөж тайлагнах боломжгүй гэх хариу ирсэн” гэжээ.

2.2 Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичгээр иргэн Х.*******д “...2006 оны нийгмийн даатгалын тайланг Засгийн газрын *******4 оны 22 дугаар тогтоолын 2.е-т... заасныг үндэслэн 20******* оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар актаар нэг сарын дундаж цалинг , төгрөгөөр тогтоосон ба тухайн дүгнэлтээр нөхөж тайлагнасан байна” гэжээ.

2.. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны 2024 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн /2 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр “... тоот тэтгэврийн хувийн хэргийг татан авч шалгалаа ...тухайн хугацааг оруулан тооцоогүй нь үндэслэлтэй байна” гэжээ.

2.4. Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 0-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

2.5. 2024 оны 07 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2.6 Тус захирамжид нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын *******-ний өдөр гомдол гаргаж гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 2024 оны 0 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 28/ШЗ2024/8224 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

. Нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ:

“Шинээр үүссэн нөхцөл байдлаас үүдэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 20******* оны 0 дүгээр сарын 02-ны ******* дугаар актыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн тайланг дахин засварлан өгөх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс хангуулах, үүссэн хохирол тэтгэврийн зөрүүг нийгмийн даатгалын сангаас гаргуулах.

Нийгмийн даатгалын мэдээллийн санд оруулаагүй хассан 200-2005 онуудын шимтгэл төлсөн дүнгүүдийг мэдээллийн баазад оруулаагүй. 20******* оны акт нь жирэмсний амралтын хугацаагаар (К7) дундаж цалинг тодорхойлсон нь хуульд заасан хууль бусаар ажлаас халагдсан бол тухайн хугацааны цалин орлогыг урьд авч байсан цалин түүнтэй адилтгах орлогын дунджаар тодорхойлно гэсэн заалтад нийцээгүй нь тэтгэврийн доод түвшнээр тогтоогдох үндсэн шалтгаан болсон.” гэжээ.

.2 Нэхэмжлэгчээс 20224 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ:

“Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 20******* оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн тайланг дахин засварлан өгөх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс хангуулах, 2005 оны хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн хугацааг ажилласан ажилд нөхөн тооцуулах, 2004-2007 оны нийт *******6,6******* төгрөгийн цалин хөлс орлогыг мэдээллийн санд оруулах, үүссэн хохирол ,, төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах.

******* тоот акт нь хуульд нийцээгүй К7 буюу жирэмсний хугацааны үеийн хөлс орлогоор тооцсон нь хууль бусаар ажлаас халагдсан тохиолдолд даатгуулагчийн өмнө авч байсан цалин хөлс орлогын дунджаар тооцож тайланг нөхөн гаргана гэсэн хуулийн заалттай нийцээгүй.

2005 оны 2 дугаар сарын цалинг ************** төгрөгийг үндэслэлгүйгээр мэдээллийн сандаа оруулсан. 200-2005 оны тайланг 208..2 саруудад нөхөн мэдээллийн сандаа оруулсан нь хуулийн боломжгүй, 200, 2002, 200 онуудын шимтгэл төлөлтийг мэдээллийн бааздаа оруулахгүй устгасан зэрэг хууль бус үйлдлүүд нь тэтгэврийг буруу тогтоох үндэслэл болсон гэж үзэж байна.

200 оны 2 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд 2 удаа, Нийгмийн даатгалын ерөнхий газарт удаа хандаж байсан. Өргөдөл алга байна. Нотлох баримтыг өгөөгүй гэсэн шалтгаануудаар хэд хэдэн удаа буцаасан байсан. Сүүлд 2024 оны 06 дугаар сарын 7-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга н.Лхагвадорж, н.Мөнхзул нарын гарын үсэг бүхий хариуг хүлээн авсан” гэжээ.

. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тухайн цалинг дураараа бий болгосон. Байхгүй цалинг бий болгож, байхгүй байсан цалинг дур мэдэн хоёр хуваасан. Үүнээс үүдэж цалингийн дундаж буурч байгаа юм. Үүний гол зорилго нь дундаж цалинг бууруулж, тэтгэврийн хэмжээг багасгах зорилго агуулаад байгаа юм. 200-2005 онд Нийгмийн даатгалын байгууллага үүсгэн байгуулагдаад 6, 7 жил болсон байсан цаг. Гэтэл яагаад төлсөн шимтгэлийг мэдээллээс устгаад байгаа юм гэдэг асуудал байгаа. Акт бичсэн тухай болон миний мэдээллийг мэдээллийн сангаас устгасан гэх зэрэг мэдээллүүд тухайн шалгаж байгаа хүмүүст мэдээлэл нь байгаа шүү дээ. Компьютероос хараад шалгах боломжтой. Гэтэл яагаад үүнийг нуугаад зөвхөн арифметик үйлдлээр зөв бодсон байна гэсэн хариу өгөөд байгаа юм. Би шулуухан хэлье. Нийгмийн даатгалын ерөнхий газар бол муухайн авилгажсан газар юм байна. Шалгаад өгье гэсэн сайхан зантай хүмүүс. Гэвч сар хүлээлгэж эцсийн дүн нь арифметик бодолт зөв байна гэсэн хариу өгдөг. Би өөрөө явж байж миний мэдээллийг мэдээллийн сангаас устгасан болон акт гарсан тухай мэдсэн. Жирэмсний амралтаар бодсон байсан гэдгийг би өөрөө олж мэдсэн. Жирэмсний амралт боддог код нь К7 гэж боддог юм байна лээ. Мэдээллийн санд 200-200 оны Чингэлтэй дүүрэгт ажиллаж байсан шимтгэл гарч ирэхгүй байна гэсэн хариу өгсөн. Акт гарсан юм байна. Акттай танилцаж болно гэсэн зүйл хэлж байсан. 200-200 онд Сонгинохайрхан дүүргийн татварт ажиллаж байсан мэдээллийг гаргаж өгсөн. Энэ бүх мэдээллүүдийг би өөрөө олж авсан. Хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудтай танилцсан. Байгууллагын дарга болох н.Лхагважав гэх хүний гарын үсэг байхгүй. Нягтлан бодогчийн гарын үсэгтэй компьютер дээр шивээд гаргасан баримт байгаа юм. Тиймээс би үүнийг үнэн бодитой гэж үзэхгүй байна. Үнэн бодит биш гэдгийг хэрхэн батлах вэ гэвэл би Чингэлтэй дүүргийн татварын алба дээр очиж 200-200 онд ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримтыг үзье гэж авсан. Яагаад өөрчилсөн гэвэл 200-200 онд ажиллаж байсан хугацааг устгасан болохоор нийгмийн даатгалын тайланг устгах хэрэг гарна. Устгасны дараа дахин үйлдсэн үйлдэл гарч ирж байгаа юм. Ямар ч тамга, тэмдэг гарын үсэг байхгүй. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргаар н. гэдэг хүн ажиллаж байсан. Гэтэл н. даргын гарын үсгийг бичмэлээр зүгээр н. гээд бичсэн байна. Намайг 200 онд ажилд орж байхад н. гэдэг нягтлан бодогч байсан. , 4 сарын дараа тэтгэвэрт гарсан. Гэтэл энэ хүний гарын үсгүүдийг баахан зуруулсан байсан. Дараа нь н.Энхнасан гэдэг нягтлан бодогч ажилд орсон. Нийгмийн даатгалд захиалга өгсөн хүн анхнаасаа 208 онд хийж эхэлсэн байгаа юм. Би маш их харамсаж байна. Намайг доромжилж болно. Гэхдээ шүүхийн байгууллагыг доромжилж болохгүй. Аудит болон шүүх шинжилгээний байгууллагаар шалгагдах юм бол үүнийг тоож харахгүй. Тайлан биш байна, зүгээр хүснэгт татаад хэдэн тоо тавьсан байна гэж үзээд буцаана. Энэ баримтууд бол баримт биш гэж хэлмээр байна. 202 оны 07 дугаар сарын 0-ний өдөр итгэлцүүрээр нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн. 2005 оны 2 сард *******, төгрөгийн цалин үүсгэсэн байсан. Миний тэтгэвэр үүнээс шалтгаалаад доод шатлал руу орсон байгаа юм. Энэ *******, төгрөгийн цалин хаанаас гарж ирсэн бэ гэдэг асуудал үүсээд явна даа. Би энэ үед тухайн актын талаар мэдээгүй байсан. *******, төгрөгийн цалин үүссэн байгааг л асуугаад яваад байсан.

Маргаан бүхий актын талаар би 06 дугаар сард мэдэж байгаа юм. Энэ хооронд би Нийгмийн даатгалын хэлтэст 2 удаа хандсан. Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналтын албанд хандаж байсан. Энэ талаарх мэдээллийг мэдэхгүй байна гэж байхгүй. Гэтэл яагаад надад энэ мэдээллийг нуугаад, зөв бодолт хийсэн байна гэж хариу өгөөд байдагт би гайхаж байна. Би дүгээр сарын 22-ны өдөр 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох насанд ирж байгаа юм. Би бодохдоо тэтгэвэр тогтоолгох гэж сарын ажил болох байх гэж бодоод дүгээр сарын 0-ний өдөр хөөцөлдөж эхэлсэн. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөлдлөө бариад очсон. Гэтэл таны ажилсан жил, сар ийм байна. Та ийм материалууд бүрдүүлж ирээд өргөдлөө өгөөрэй гэж хэлээд буцаасан. Өргөдөл өгсөн өдрөөс тооцдог гэдгийг мэдэж байсан л даа. дүгээр сарын 02-ны өдөр буюу баасан гаригт татвар дээр очсон. Миний нөхөн тайланг ажилсан жилд тооцож өгөөч ээ би тэтгэвэрт гарах гэсэн юм хэрэгтэй байна гэж хэлсэн. Намайг 2 сар явуулсан. Нийгмийн даатгал үнэхээр хүлээж авахгүй байсан юм уу эсвэл Татварын байгуулга нь болохгүй байсан юм уу. Би гэхдээ Нийгмийн даатгал хүлээж авахгүй байсан байх гэж бодож байна. Би тухайн үед миний цалинг хэрхэн яаж хэдээр бодсон талаар огт сонирхоогүй. 202 онд тэтгэвэр нэмэгдсэн гэж телевизороор яриад байхаар нь гэнэт бодсон. Би уг нь өндөр цалин авдаг гэтэл яагаад миний тэтгэвэр ийм багаар тогтож байгаа юм гэж санаанд орсон. Үүнийг шалгаад үзэхэд *******, төгрөгийн цалин үүсгээд бодсон байсан гэдэг нь тогтоогдсон. н. гэдэг даргатай зөндөө уулзсан. Гэтэл миний хэлж байгаа зүйлийг үнэхээр хүлээж авдаггүй юм байна лээ. Хамгийн сүүлд Нийгмийн даатгалын хэлтсийн н.Лхагвадорж гэдэг хүнтэй уулзаад энэ актын талаар сая мэдлээ. Энэ акт яагаад гарсан юм бэ. Энэ талаар яагаад надад хэлээгүй юм гэж хэлсэн. Миний , төгрөгийн дундаж цалинг яаж бодсон талаар тайлбарыг хүсэлт дээрээ бичсэн. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд хандаж болно гэж харуул дуудаж намайг гаргасан. Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэгт нэг байгууллагын ажилтны цалинг тодорхойлдог чиг үүрэг байдаг юм уу. Байгууллага бол тухайн ажилчдын цалинг тодорхойлоод тайлан гаргаж өгдөг. Үүнийг Нийгмийн даатгалын Ерөнхий газар хүлээж авах л үүрэгтэй. Хяналт шалгалт хийдэг байх. Гэхдээ чиг үүргийг нь хуульд заасан. ******* дугаар актыг сайн ойлгохгүй байгаа юм. Актын үндэслэлд нийгмийн даатгалын тайланг шалгалаа гээд хуулийн заалт бичээд шимтгэл 57, төгрөгийг нөхөн төлүүлж гэсэн байгаа. 57, төгрөгийг яаж гаргасан юм. Дундаж цалин хөлсийг хэдээс хэдэн он хүртэлх цалингаар тооцож байгаа гэдэг нь байхгүй. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгал, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгал болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан дүн хоорондоо зөрж байгаа юм. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бөглөсөн манай байгууллагын нягтлан бодогчийн дүн, 208 онд Нийгмийн даатгалын архиваас авсан дүн *******0, гаруй төгрөгийн дүн зөрж байгаа юм. Үүний 00, гаруй төгрөгийг нийгмийн даатгалд оруулж өгсөн байгаа юм. Үлдсэн 200, гаруй төгрөг дээр ялт ч үгүй зөрүү гарч байгаа юм. Үүнийг байгууллага нь төлж намайг хохиролгүй болгох юм уу. Би бол энэ зөрүү мөнгийг оруулъя гэж бодож байна. 400, гаруй төгрөгийн цалинг 2 хуваагаад багасгаад 2 сард хуваагаад тавьсан байгаа юм. 2007 оны 07 дугаар сарын 462,25 төгрөгийн цалин байгаа юм. 08 дугаар сард нь 58,6 төгрөг байхад үүнийг оруулалгүй. 07 дугаар сарын цалин болох 462,25 төгрөгийн цалинг 2 хуваагаад тавьсан байгаа юм.” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Х.*******гийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан 20******* оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар улсын байцаагч мөн 200-2005 онуудад шимтгэл төлөлтийн мэдээллийг сангаасаа устгасан. 200-2005 оны шимтгэл төлөлтийг 208 оны дүгээр сард нөхөн мэдээллийн сандаа оруулсныг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан дээрх үйл ажиллагаа Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон нийгмийн даатгалын байгууллагын улсын байцаагчийн эрх үүрэгт зааснаар хуульд нийцүүлэн гаргасан шийдвэр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 20******* оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

.Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 20******* оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар актаар Даатгуулагч Х.*******гийн хууль бусаар ажлаас халагдсан хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дугаар зүйлийн .5, Засгийн газрын 22 дугаар тогтоолын 2е заалт “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэсэн заалтыг зөрчиж нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй зөрчлийг тогтоож,

Нийгмийн даатгалын тухай 20 дугаар зүйлийн 20.. дэх заалтад ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг үндэслэн Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого ,, төгрөгт ногдох 57, төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, , төгрөгийн алданги ногдуулсан байна.

2.Энэхүү нөхөн ногдуулалтын акт нь Х.*******гийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, харин Захиргааны ерөнхий хуулийн ******* дугаар зүйлийн *******.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.” гэж зааснаар түүнд эерэг нөлөө үзүүлсэн акт гэж үзэхээр байна.

. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2., 48.2.2, 48.2., 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж зааснаас үзэхэд  уг хуулийн 48.2-т хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн; захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй; нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тохиолдолд уг актыг гарснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгохоор заажээ.

4.Үүнээс үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 20******* оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар актаар Х.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.-т “Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно:”, 25...”тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол;” гэж заасанд нийцсэн бөгөөд уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх нөхцөл байдал үүсэхээргүй байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5.Х.*******гийн нэхэмжлэлтэй тус шүүхийн 202 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 28/ШШ202/048 дугаар шийдвэрээр шийдсэн захиргааны хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 202 оны 0 дүгээр сарын 4-ны өдрийн дугаар албан бичигт маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 20******* оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар актаар тогтоосон дүнгээр тэтгэврийг залруулан тогтоосон тухай дурдсан байх тул Х.******* марган бүхий актыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох явцдаа мэдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр.2005 оны 2 дугаар сарын *******,******* төгрөгийн цалин үүсгэж тэтгэвэр бодсон, 200-200 онуудын шимтгэл төлөлтийг мэдээллийн баазаасаа устгасан, 200-2005 оны шимтгэл төлөлтийг 208 оны сард нөхөн мэдээллийн санд оруулсан үйлдэл, *******,******* төгрөгийн цалин орлогыг нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр тайлагнасныг нийгмийн даатгалаас баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, *******-2 онуудыг ажилласнаар тооцох, нөхөн төлүүлэх хуулийн дагуу ******* оны , 2 дугаар саруудыг ажилласан жилд оруулан тооцох, 208 оны дүгээр сарын 22-ны өдрөөс тооцон тэтгэвэр олгох хуулийн заалтыг хэрэглээгүй 20******* оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс тэтгэврийг олгосон ба сар 8 хоногийн тэтгэврийг нөхөн олгуулах, үүссэн хохирол *******,*******,******* төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” гээд 54..6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байна.

2.Нэхэмжлэгч Х.******* нь 202 оны 0 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “тэтгэврийг тогтоохдоо хуульд нийцүүлэн тогтоолгож, үүссэн хохирол ,22,0 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 202 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 28/ШШ202/048 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

.Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..”Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:, 5..2.тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн ... 55 насанд хүрсэн эмэгтэй;” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.******* 208 оны 2 дугаар сарын 0-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаж, 208 оны 2 дугаар сарын -ний өдрөөс эхлэн тогтоолгон авчээ.

4.Х.*******гийн өндөр насны тэтгэврийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс харьяаллын дагуу тогтоосон бөгөөд тэтгэврийг буруу тооцсон талаарх хүсэлтэд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс өгч байсан хариуг дээрх шүүхийн шийдвэрээр хуульд нийцсэн гэж дүгнэжээ.

5.Иймд нэхэмжлэгчийн гаргасан “2005 оны 2 дугаар сарын *******,******* төгрөгийн цалин үүсгэж тэтгэвэр бодсон, 200-200 онуудын шимтгэл төлөлтийг мэдээллийн баазаасаа устгасан, 200-2005 оны шимтгэл төлөлтийг 208 оны сард нөхөн мэдээллийн санд оруулсан үйлдэл, *******,******* төгрөгийн цалин орлогыг нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр тайлагнасныг нийгмийн даатгалаас баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, *******-2 онуудыг ажилласнаар тооцох, нөхөн төлүүлэх хуулийн дагуу ******* оны , 2 дугаар саруудыг ажилласан жилд оруулан тооцох, 208 оны дүгээр сарын 22-ны өдрөөс тооцон тэтгэвэр олгох хуулийн заалтыг хэрэглээгүй 20******* оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс тэтгэврийг олгосон ба сар 8 хоногийн тэтгэврийг нөхөн олгуулах, үүссэн хохирол *******,*******,******* төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06., 06..4, 0 дүгээр зүйлийн 0.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          .Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5..2, 25 дугаар зүйлийн 25., 25..-т зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 20******* оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54., 54..6-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан “2005 оны 2 дугаар сарын *******,******* төгрөгийн цалин үүсгэж тэтгэвэр бодсон, 200-200 онуудын шимтгэл төлөлтийг мэдээллийн баазаасаа устгасан, 200-2005 оны шимтгэл төлөлтийг 208 оны сард нөхөн мэдээллийн санд оруулсан үйлдэл, *******,******* төгрөгийн цалин орлогыг нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр тайлагнасныг нийгмийн даатгалаас баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, *******-2 онуудыг ажилласнаар тооцох, нөхөн төлүүлэх хуулийн дагуу ******* оны , 2 дугаар саруудыг ажилласан жилд оруулан тооцох, 208 оны дүгээр сарын 22-ны өдрөөс тооцон тэтгэвэр олгох хуулийн заалтыг хэрэглээгүй 20******* оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс тэтгэврийг олгосон ба сар 8 хоногийн тэтгэврийг нөхөн олгуулах, үүссэн хохирол *******,*******,******* төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

          лсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр 4.-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.АДЪЯАСҮРЭН