| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2024/01243/И |
| Дугаар | 309/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 309/ШШ2025/00133
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 309/ШШ2025/00133 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ы *******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 1,384,250 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 477,822 төгрөг, ******* тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 89,800 төгрөг, 7101529768 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 449,336 төгрөг, нотариатын төлбөр 8,500 төгрөг, нийт 1,384,250 төгрөгийг хариуцагч Ж.*******ас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгис шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,384,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгис хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 1,384,250 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,099 төгрөгөөс 50 хувь болох 18,549.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 18,549.5 /арван найман мянга таван зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ж.*******ас 18,549.5 /арван найман мянга таван зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ПАГМА