| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00745/И |
| Дугаар | 301/ШШ2025/00077 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 301/ШШ2025/00077
| 2025 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 301/ШШ2025/00077 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, Х Банкны төв байранд байрлах “Х банк” ХК /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн И сумын Э ** дугаар багт оршин суух Б овогт Бын О /ИБД: ****************/-д холбогдох
3,580,362 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Х банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 56 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 3,580,362 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.О миний бие Х банкны нэхэмжилсэн 3,580,362 төгрөгөөс 902,621 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 2,677,741.52 төгрөгийг 2025 оны 02 дугаар сард багтаан төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Х банк ХК нь хариуцагч Б.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,580,362 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагаас 902,620.48 төгрөгийг төлсөн. Үлдэх төлбөр болох 2,677,741.52 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулахаар шүүхэд тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХК нь хариуцагч Б.От холбогдуулан 3,580,362 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 3,580,362 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Б.Онь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 902,620.48 төгрөгийг төлж, үлдэх хэсэг 2,677,741.82 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 72,236 төгрөгөөс 36,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 36,118 төгрөг, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамж 36,118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжилсэн 3,580,362 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 902,620.48 төгрөгийг төлж, үлдэх хэсэг 2,677,741.82 төгрөгийг 2025 оны 02 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 72,236 төгрөгөөс 36,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 36,118 төгрөг, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамж 36,118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.О нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН