| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00106/И |
| Дугаар | 301/ШШ2025/00079 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 301/ШШ2025/00079
| 2025 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 301/ШШ2025/00079 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ** дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах “М ББСБ” ХХК /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Э сумын ** дугаар баг, Н ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух Ц овогт Мын Бд холбогдох
1,220,805 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд М.Бас зээлийн гэрээний үүрэгт 1,220,805 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Б миний бие Мын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 1,220,805 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч М.Бд холбогдуулан 1,220,805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 1,220,805 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 33,849 төгрөгөөс 16,924.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 16,924.5 төгрөг, хариуцагч М.Бас улсын тэмдэгтийн хураамж 16,924.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,220,805 төгрөгийг хариуцагч М.Б төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 33,849 төгрөгөөс 16,924.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 16,924.5 төгрөг, хариуцагч М.Бас улсын тэмдэгтийн хураамж 16,924.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН