| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00508/И |
| Дугаар | 301/ШШ2025/00087 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 301/ШШ2025/00087
| 2025 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 301/ШШ2025/00087 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Эсумын ** дугаар баг, Цын **-** тоотод оршин суух, Г овогт Тын Хийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Эсумын 3 дугаар баг, Цын **-** тоотод оршин суух, Б овогт Цын Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 6,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Хариуцагч Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Х нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 6,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Миний бие 2017 оны 08 дугаар сард Бтэй танилцан дотносож бидний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Б.Х, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Б.Э нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Б нь хоёр охиноо төрснөөс хойш зан ааш нь хувирч намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл их үйлддэг болсон, мөн мөрийтэй тоглоом их тоглож амьдралаа эрсдэлд оруулдаг. Архи уусан үедээ намайг их зоддог. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар нь цагдаагийн байгууллагад хандаж Б нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Би хоёр хүүхдээ эрүүл, эрсдэлгүй орчинд өсгөхийн тулд цаашид Бтэй хамт амьдрах боломжгүй тул хоёр охиноо өөрийн асрамждаа авч эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд охин Б.Х, Б.Э нарыг эх Т.Х миний асрамжид үлдээж, эцэг Ц.Бгээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
- Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Хминий бие тус шүүхэд Ц.Бгээс хоёр охиноо өөрийн асрамжид авах хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан билээ. Би Бтэй хамтран амьдарч байх хугацаандаа дундын эд хөрөнгөөрөө Эсумын 3 дугаар багийн Цын **-** тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 792 мкв талбайтай газрыг худалдан авч амьдарч байсан. Энэ нь хоёр айлын гэрийн буурьтай том газар юм. Энэ газраа 8,000,000 төгрөгөөр үнэлнэ. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бид хоёр хурим найраа хийхэд манай аав ээж хоёроос надад бэлэглэсэн дунд гарын мөнгөн аягыг нөхөр Б надад хэлэлгүй миний зөвшөөрөлгүй авч явж ломбардад тавьж мөнгө авсан байсан. Би аягаа нэхэхэд мөнгөтэй болж байгаад авч өгнө гэж явснаа сүүлдээ аяга зарагдсан байна. Энэ аягыг 350,000 төгрөгөөр тухайн үед аав ээж хоёр худалдаж авч өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хашааны газрын 8,000,000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг хүнд 2,000,000 төгрөг ногдоно. Үүнийг хоёр охин болон өөрт оногдох хэсэг 6,000,000 төгрөг дээр мөнгөн аяганы 350,000 төгрөгийг нэмж нийт 6,350,000 төгрөгийг Бгээс гаргуулж өгнө үү гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэжээ.
- Нэхэмжлэгч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 08 сараас хойш тусдаа амьдарч байгаа. 2 хүүхэд маань надтай хамт байгаа. Тусдаа амьдрах шалтгаан нь Б архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн. 2 хүүхэд маань айж тав тухгүй байдал үүссэн тул би тусдаа амьдахаар шийдсэн. Иймд 2 хүүхдийг маань миний асрамжид үлдээж, эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц овогтой Б би Т овогтой Хтэй амьдраад 6 жил болж байна. Энэ хугацаанд энэ хүний зан ааш ерөнхий байгаа байдал нь заваан, удаан гэр орон цэвэрлэхгүй хүүхдүүдийнхээ хувцсыг угаахгүй, хоол ундыг нь хугацаанд нь хийхгүй, ичиж зовохгүй хүний урдаас хараад шээчихнэ хэлэхээр уурлана. Өглөө унтаад босохгүй 12, 1, 2 цаг үд хүртэл унтана. Тэгээд ажилд орно, 7 хонохгүй орсон ажлаасаа хөөгдөнө. Ажилд явсан хойгуур 2 хүүхэд гэрт нь цоожлоод гадуур тэнээд алга болно. Энэ асуудлаас болж гэрт хэрүүл их гарна. Энэ байдлаас нь болж стресст их ордог. Дутагдлыг нь хэлээд засъя гэхээр алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би 24 цаг ажиллаад хоноод ирэхэд Х гэрийн минь ачаад 2 хүүхдийн минь аваад танихгүй айлын хашаанд буусан гэх сурагтай. Тэр айлаасаа хөөгдөөд өөр айлын хашаанд буусан гэж 1 найз нь над руу залгаж хэлсэн. Хоёр хүүхэд чинь царай алдчихсан, өлсөөд турчихсан, гэртээ цоожлуулаад хэцүү байна гэсэн. Тэгээд очиход Х гэрийн тавилга болох ор, шкаб, хөлдөөгч, ус цэвэршүүлэгч гээд гэрийн эд зүйлсийг зарсан хоёр хүүхэд царай алдсан, гэрт нь баахан пивоны сав, лааз гэр орон заваан. Мөн хүүхдийн үс толгой бөөстсөн байсан. Тэгээд Х том охиныг маань аавыгаа битгий яриад бай гээд загнаж зоддог нэг иймэрхүү байсан. Охин маань айсан байсан. Тэгээд явах гэхэд том охин маань тантай явмаар байна гээд би охиноо аваад явсан. Охин маань ирээд нүүдэл хийсэн танихгүй ах надад мөнгө өгөөд орой, шөнө ээжтэй унтаад өгсөн гэж ярьж байсан. Одоо охин маань аав, эмээ, би ээж дээр очмооргүй байна гээд уйлаад намайг битгий явуулаарай гээд байнга айж ярих болсон. Цаашид Хтэй амьдрахад хэцүү учир салах хүсэлтэй байна. Энэ байдлаас харахад Х гэр орон аваад 2 хүүхэд өсгөөд аваад явна гэхэд маш хэцүү би 2 охиндоо маш их санаа зовж байна. Ийм учраас би 2 охиндоо санаа их зовж байгаа учир 2 охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна. Хэрвээ хоёуланг нь өгөхгүй гэвэл нэг нэгээр нь 2 хүүхдээ авъя гэж бодож байна. Том охин маань ээждээ очих маш дургүй айдастай тэгэхээр том охиноо би авмаар байна. Энэ бүх асуудлыг маш сайн судлаад үнэн зөв шийдвэр гаргуулахыг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: ... Т.Х нь анх намайг хаяж явахдаа бидний амьдарч байсан 5 ханатай монгол гэрийг бүрэн тавилгатай нь авч явсан. Ингэж авч явсан эд зүйл дотор PC mall дэлгүүрээс лизингээр авсан хөргөгч, зурагт хоёр байсан бөгөөд уг эд хөрөнгийн лизинг нэхэгдэхэд Ц.Б миний бие өөрийн өмчлөлийн А аймгийн Эсумын 3 дугаар багт байрлалтай газрыг 4,000,000 төгрөгөөр худалдаж төлж барагдуулсан. Үлдэгдэл мөнгийг Т.Хтэй хамт амьдарч байхдаа хүнээс зээлж гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан өрөнд болон том охиныг сургуульд ороход нь зарцуулаад дуусгасан. Мөнгөн аяганы хувьд 2022 онд Т.Хтэй ярилцаж 100,000 төгрөгөөр ломбардад тавьж машиндаа бензин авах зэргээр өрхийн хэрэглээндээ зарцуулсан. Т.Х нь явсныхаа дараа би гэрээ тавилгатай нь авна, чи наад хашаа өөрөө аваарай гэж хэлсэн учраас зарж борлуулж зээл, лизингээ төлсөн. Миний том охин Б.Х нь одоог хүртэл надтай миний асрамжид амьдарч байгаа, ээжтэйгээ амьдрах хүсэлгүй байна лээ, тиймээс би өөрийнхөө асрамждаа авна гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зодоон тийм их дарамттай байгаагүй. Өөрийнхөө газар, хашаанаас намайг ажилтай байх үед сална гээд явчихсан. Хүүхдээ нэг нэгээр нь авна. Энэ талаар өөрт нь хэлсэн. Х нь 2 хүүхэд тэжээн тэтгээд явахад хэцүү. Ххүүхдээ авна гэж байна. 67 хамт амьдсын хувьд хэлэхэд хүүхдүүдээ авч явж чадахгүй. Их залхуу өдөр 1,2 гэж босдог, ажил хийдэггүй, хоол хийдэггүй байсан. Босоод захаар гараад явчихдаг гэв.
3. Нэхэмжлэгчээс:
- Б.Х, Б.Энарын №************, №************* дугаартай төрсний гэрчилгээ,
- А аймгийн Эсумын ** дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ** тоот тодорхойлолт,
- А аймгийн Ар-Мөнхжин өрхийн эрүүл мэндийн төвийн Б.Х, Б.Э нарын эрүүл өсөн бойжиж байгаа гэсэн тодорхойлолт,
- А аймгийн Эсумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот тодорхойлолт,
- А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ****/***/** дугаар шийтгэвэр,
- А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн ****/***/** дугаар шийтгэх тогтоол,
- А аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ** тоот тодорхойлолт,
- Ц.Бгийн №********** дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг,
- 3 хуудас гэрэл зураг,
- А ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Хгийн хариуцагч Ц.Бд холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Миний бие 2017 оны 08 дугаар сард Бтэй танилцан дотносож бидний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Б.Х, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Б.Э нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Б нь хоёр охиноо төрснөөс хойш зан ааш нь хувирч намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл их үйлддэг болсон, мөн мөрийтэй тоглоом их тоглож амьдралаа эрсдэлд оруулдаг. Архи уусан үедээ намайг их зоддог. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар нь цагдаагийн байгууллагад хандаж Б нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Би хоёр хүүхдээ эрүүл, эрсдэлгүй орчинд өсгөхийн тулд цаашид Бтэй хамт амьдрах боломжгүй тул хоёр охиноо өөрийн асрамждаа авч эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд охин Б.Х, Б.Энарыг эх Т.Х миний асрамжид үлдээж, эцэг Ц.Бгээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
... Миний бие Ц овогтой Б би Т овогтой Хтэй амьдраад 6 жил болж байна. Энэ хугацаанд энэ хүний зан ааш ерөнхий байгаа байдал нь заваан, удаан гэр орон цэвэрлэхгүй хүүхдүүдийнхээ хувцсыг угаахгүй, хоол ундыг нь хугацаанд нь хийхгүй, ичиж зовохгүй хүний урдаас хараад шээчихнэ хэлэхээр уурлана. Өглөө унтаад босохгүй 12, 1, 2 цаг үд хүртэл унтана. Тэгээд ажилд орно, 7 хонохгүй орсон ажлаасаа хөөгдөнө. ... Цаашид Хоролсүрэнтэй амьдрахад хэцүү учир салах хүсэлтэй байна. Энэ байдлаас харахад Хгэр орон аваад 2 хүүхэд өсгөөд аваад явна гэхэд маш хэцүү би 2 охиндоо маш их санаа зовж байна. Ийм учраас би 2 охиндоо санаа их зовж байгаа учир 2 охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна. Хэрвээ хоёуланг нь өгөхгүй гэвэл нэг нэгээр нь 2 хүүхдээ авъя гэж бодож байна. Том охин маань ээждээ очих маш дургүй айдастай тэгэхээр том охиноо би авмаар байна. Энэ бүх асуудлыг маш сайн судлаад үнэн зөв шийдвэр гаргуулахыг хүсэж байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.Х, Б.Энарын №**********, №********** дугаартай төрсний гэрчилгээ, А аймгийн Эсумын ** дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ** тоот тодорхойлолт, А аймгийн Ар-Мөнхжин өрхийн эрүүл мэндийн төвийн Б.Х, Б.Э нарын эрүүл өсөн бойжиж байгаа гэсэн тодорхойлолт, А аймгийн Эсумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот тодорхойлолт, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ****/**/** дугаар шийтгэвэр, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн ****/***/** дугаар шийтгэх тогтоол, А аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 300 тоот тодорхойлолт, Ц.Бгийн №********** дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, 3 хуудас гэрэл зураг, А ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар тодорхойлолт, А аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Х, хариуцагч Ц.Б нар нь 2017 онд танилцаж, дотносон хамт амьдарсан бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдний охин Б овогт Бгийн Х 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, охин Б овогт Бгийн Э 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, хүүхдүүд эцэг Ц.Бгээр овоглодог ба одоо эх Т.Хгийн асрамжид эрүүл өсөж бойжиж сургууль цэцэрлэгт хамрагдаж байна. Нэхэмжлэгч Т.Х хариуцагч Ц.Б нар хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдийн асрамжийн асуудал дээр маргажээ.
5. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Т.Х охин Б.Х, охин Б.Энарыг асрамждаа авч эцэг Ц.Бгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс 6,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Х 6,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан бөгөөд хариуцагч Ц.Б 2 хүүхдээ нэг нэгээр нь асрамждаа авна гэж маргаж байна.
А аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч Т.Х, хариуцагч Ц.Б нарын хэн аль нь хүүхдүүдийг асрамждаа авч болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэвч хүүхдийн өсөж хүмүүжих ахуй нөхцөлийн болон эхийн асаргаа шаардлагтай бага насны хүүхдийн онцлог, хүүхдүүддээ анхаарал халамж, хараа хяналт тавих, сурч боловсрох эрхийг эдлүүлэх боломж, хариуцагчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ял шийтгүүлсэн хувийн байдал, А аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, хүүхдийн эхийн асрамжид амьдарч байгаа ээнэгшин дассан орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдоогүй, зэргийг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Б овогт Бгийн Х, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б овогт Бгийн Э нарыг эх Т.Хгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж байгаа учир Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг Ц.Бгээр Б.Х, Б.Энарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна, тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн нь хариуцагч Ц.Бгийн эцэг байх эрхийг хассан гэсэн ойлголт биш бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Т.Х, хариуцагч Ц.Б нар охин Б.Х, Б.Энарын өмнө тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт эсхүл тусдаа амьдардаг эсэхээс шалтгаалахгүйгээр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.
Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглох бөгөөд хүүхдүүдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцагч Ц.Бг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Т.Х нь саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Б овогт Бгийн Х /РД: **********/, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б овогт Бгийн Э /РД: **********/ нарыг эх Т.Хгийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Боржигон овогт Бгийн Х /РД: **********/, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б овогт Бгийн Э /РД: **********/ нарыг тус бүрийг нь 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Бгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин, хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Х, хариуцагч Ц.Б хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Нэхэмжлэгч Т.Х нь 6,350,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Хд олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН