Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 301/ШШ2025/00094

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 301/ШШ2025/00094

Архангай аймаг

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу */*-д байрлах “Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Х сумын * дүгээр баг, Дэнж **-* тоотод оршин суух Дын Бд холбогдох

2,760,898.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд үлдэх төлбөр 1,840,598.94 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 920,299.47 төгрөг, нийт 2,760,898.41 төгрөгийг Д.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж ХХК-аас Д овогтой Бд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,760,898.41 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 2,760,898.41 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан 2,760,898.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2,760,898.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 29,563 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бд холбогдох 2,760,898.41 /хоёр сая долоон зуун жаран мянга найман зуун ерэн найман төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Ж ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 29,563 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН