Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 301/ШШ2025/00102

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 301/ШШ2025/00102

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                            

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Ц сумын О багийн Ш гэх газарт оршин суух, Ц овогт Нийн Мын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Ц сумын А багийн Х гэх газарт оршин суух, Б овогт Хийн О /ИБД:*************/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт бичгээр гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч Х.Оын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.М нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож,  тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:        

- Хариуцагч Х.О бид хоёр 2003 онд танилцаж, улмаар үерхэж дотносон хамтран амьдарч байгаад 2006 оны 11 сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэрлэгчдийн 56 дугаар бүхий гэрчилгээ авсан. Бидний дундаас 2004 оны 06 сарын 06-ны өдөр хүү М.Ө, 2012 оны 11 сарын 21-ны өдөр охин О.У нар төрсөн. Өнгөрсөн хугацаанд нэг гэр бүл болж хамтран амьдарч байхад эвтэй найртай сайхан амьдарч байсан 2008 оноос эхлэн архи, согтууруулах ундаа хэрэглэн агсан согтуу байнга тавьж таарсан бүгдээр цохиж, зоддог болсноос бид хоёр 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд тус тусдаа өөр хүмүүстэй гэр бүл зохиосон. Том хүү М.Ө 20 нас хүрч өрх тусгаарласан, охин О.У 12 настай буюу насанд хүрээгүй миний асрамжид байдаг.  Одоо Х.Отай эвлэрэх ямар ч боломжгүй, нэгнээ гэх сэтгэл хөрсөн тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд Ц овогт Нийн М, Б овогт Хийн О бидний гэрлэлтийг цуцалж, охин О.Уийг эх миний асрамжид үлдээж, эцгээр нь хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Х.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Н.М бид хоёр тусдаа амьдраад 10 жил болж байна. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүү О.Ө маань 19 настай, охин У 12 настай. Хүүхдүүд маань эхтэйгээ байдаг, над дээр болон миний ээж дээр байнга ирж очдог. Н.Мын гэрлэлт цуцлуулах болон охин Уийг эх нь асрамждаа авах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө. Харин хүүхдийн тэтгэлгийг хоорондоо тохиролцмоор байна. Би одоо бол байнга хүүхдүүдтэйгээ холбоотой тааралдах үедээ өөрт байгаа мөнгөө өгөөд л туслаад явж байдаг. Цаашдаа ч хүүхдүүдтэйгээ байнга холбоотой шаардлагатай үед нь туслаад явна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Отай 2006 онд гэр бүл болсон. 10 жил хамт амьдраад буюу 2015 оноос хойш тусдаа амьдарсан. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүүхэд маань 2004 онд төрсөн. Бага хүүхэд маань 2012 онд төрсөн. Хариуцагчтай эвлэрэн хамт амьдрах боломж байхгүй. Бид тусдаа амьдраад 10 жил болж байна. Бид хоёр хоёулаа өөр хүмүүстэй гэр бүл зохиосон.  Иймд би гэрлэлтээ цуцлуулж хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс:

- О.Уийн төрсний бүртгэлийн лавлагаа,

- А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот тодорхойлолт,

- А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт,

- Х.О, Н.М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

- Н.Мын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

- А аймгийн Ц сумын А багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот тодорхойлолт,

- Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”

***/*****/***** дугаар захирамж,

- М.Өын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- О.Уийн саналыг асууж авсан тайлбарыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Мын хариуцагч Х.Од холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хариуцагч Х.О бид хоёр 2003 онд танилцаж, улмаар үерхэж дотносон хамтран амьдарч байгаад 2006 оны 11 сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэрлэгчдийн 56 дугаар бүхий гэрчилгээ авсан. Бидний дундаас 2004 оны 06 сарын 06-ны өдөр хүү М.Ө, 2012 оны 11 сарын 21-ны өдөр охин О.У нар төрсөн. Өнгөрсөн хугацаанд нэг гэр бүл болж хамтран амьдарч байхад эвтэй найртай сайхан амьдарч байсан 2008 оноос эхлэн архи, согтууруулах ундаа хэрэглэн агсан согтуу байнга тавьж таарсан бүгдээр цохиж, зоддог болсноос бид хоёр 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд тус тусдаа өөр хүмүүстэй гэр бүл зохиосон. Том хүү М.Ө 20 нас хүрч өрх тусгаарласан, охин О.У 12 настай буюу насанд хүрээгүй миний асрамжид байдаг.  Одоо Х.Отай эвлэрэх ямар ч боломжгүй, нэгнээ гэх сэтгэл хөрсөн тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд Ц овогт Нийн М, Б овогт Хийн О бидний гэрлэлтийг цуцалж, охин О.Уийг эх миний асрамжид үлдээж, эцгээр нь хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

... Н.М бид хоёр тусдаа амьдраад 10 жил болж байна. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүү О.Ө маань 19 настай, охин У 12 настай. Хүүхдүүд маань эхтэйгээ байдаг, над дээр болон миний ээж дээр байнга ирж очдог. Н.Мын гэрлэлт цуцлуулах болон охин Уийг эх нь асрамждаа авах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө. Харин хүүхдийн тэтгэлгийг хоорондоо тохиролцмоор байна. Би одоо бол байнга хүүхдүүдтэйгээ холбоотой тааралдах үедээ өөрт байгаа мөнгөө өгөөд л туслаад явж байдаг. Цаашдаа ч хүүхдүүдтэйгээ байнга холбоотой шаардлагатай үед нь туслаад явна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн О.Уийн төрсний бүртгэлийн лавлагаа, А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 103 тоот тодорхойлолт, А аймгийн Цсумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт, Х.О, Н.М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Н.Мын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, А аймгийн Цсумын Алтан-Овоо багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 271 тоот тодорхойлолт, Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ***/*****/***** дугаар захирамж, М.Өын иргэний үнэмлэхийн хуулбар, О.Уийн саналыг асууж авсан тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Н.М, хариуцагч Х.О нар нь 2006 онд гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний хүү Боржигон овогт Мөнхзулын Ө 2004 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, охин Боржигон овогт Отгонжаргалын У 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн ба хүү Б.Ө насанд хүрсэн, охин О.У нь эх Н.Мтай хамт амьдарч байгаа болох зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот тодорхойлолт, А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

6. Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Н.М нь “...Бид хоёр 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд тус тусдаа өөр хүмүүстэй гэр бүл зохиосон....” гэдгээ илэрхийлсэн, хариуцагч Х.О нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

7. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын  тухайд:

Гэрлэгчид нь охин О.Уийг эхийн асрамжид үлдээх асуудлаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Боржигон овогт Отгонжаргалын Уийг  эх Н.Мын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ. Хариуцагч Х.О хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчтэй тохиролцох хүсэлтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцэг Х.Оаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

  Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Оаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Х.О шүүх хуралдаанд согтууруулах ундаа хэрэглэж ирсэн тул шүүх хуралдааны танхимд оруулаагүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ц овогт Нийн М, Б овогт Хийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Б овогт Оын У /РД:********/-ийг эх Н.Мын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Б овогт Оын У /РД:*******/-ийг 16  нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Оаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д зааснаар тэтгэлэг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах бөгөөд тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /А.Бизъяа/-д даалгасугай.

         

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Оаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгосугай.

 

             9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН