Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2025/00108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээний тайлан хүчингүй болгуулах тухай

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  М******* ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан нь Хөрөнгийн үнэлгээний тайлан хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.Нэхэмжлэгч талаас Булган аймгийн Орхон сумын У******* гэх газарт байрлах тариалангийн газруудыг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 1,971,536,708.00 төгртөгөөр буюу зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, хөрөнгийн үнэлгээний тайланг манайд танилцуулаагүй, зөвхөн мэдэгдэх хуудас хүргүүлсэнд гомдолтой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

4. Хариуцагч талаас М.. Э... т.-д ХХК-ны 7 гүйцэтгэх баримт бичгийн 328,990,506 төгрөгийг төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байна. Булган аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр А******* б******* ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-322-4848 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Мон-Эг трейд ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэр болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7 дах хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй тул Мон-Эг Трейд ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбар ирүүлсэн.

5.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Мон-Эг трейд ХХК-ийн эзэмшлийн Г-.... Г-...., Г-..., Г-..., Г-..., Г-...., Г-..., Г-..., Г-...., Г-.. гэрчилгээтэй газар тариалангийн зориулалттай газруудад өмнө хийгдсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийдвэрээр Мон-Эг Трейд ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

5.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын эрх бүхий этгээдийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээч томилох тухай 23290226/12Б тоот тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээчин Г.О*******ыг томилж, дээрх гэрчилгээ бүхий газруудын нийт үнэлгээг 1,971,536,708.00/нэг тэрбум есөн зуун далан нэгэн сая таван зуун гучин зургаан мянга долоон зуун найм/ төгрөг гэж үнэлжээ.

5.3.Дээрх гэрчилгээ бүхий газруудад хөрөнгийн үнэлгээг өмнө хийлгэж байсан үйл баримт нь нэхэмжлэгчийн ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин үнэлгээ гаргасан боловч зах зээлийн үнээс маш хангалтгүй үнэлсэн. Урьд А******* б******* ХХК-аар үнэлгээ гаргуулсан боловч зах зээлийн үнээс маш доогуур үнэлсэн. Дахин үнэлгээ гаргуулсан боловч мөн адил байсан... гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/149 дугаар албан бичгээр Мон Эг трейд ХХК-д хөрөнгийн үнэлгээ танилцуулж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр саналаа ирүүлэхийг мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. гэсэн заалтад нийцжээ.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. гэж заасан байх тул нэхэмжлэгчийн гаргасан Хөрөнгийн үнэлгээний тайлан хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

8.Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний тайлан нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа ч энэ тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 01/206 дугаар албан бичгээр шүүх хуралдаанд хөрөнгийн үнэлгээчин Г.О*******ыг оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд ямар үндэслэлээр оролцуулах гэж байгаа нь тодорхойгүй тул хангах боломжгүй байна.

 

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол, 752 дугаар зүйлийн 752.1 дэх хэсэгт Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хангаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүд, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар нэхэмжлэгч М... Э... Т....-д ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2024 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /гучин таван мянга тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА