Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00111

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 10,278,059.14 /арван сая хоёр зуун далан найман мянга тавин есөн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00087/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Батхуягийн Н******* нь Голомт б*******тай 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээннд 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1745116942 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Б.Н******* нь 1745116942 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 118 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,278,059.44 төгрөгийн өр үүсгэж б*******ыг хохироож байна. Иймд зээлдэгч Б.Н*******ын Голомт б*******тай байгуулсан R001491540 тоот болон 1745116942 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,278,059.44 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт б*******анд олгуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт б******* ХХК нь хариуцагч Б.Н*******ад холбогдуулан 10,278,059.14 /арван сая хоёр зуун далан найман мянга тавин есөн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Н******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Голомт б******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 10,278,059.14 /арван сая хоёр зуун далан найман мянга тавин есөн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Н******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 89,700 /наян есөн мянга долоон зуу/ төгрөг, хариуцагч Б.Н*******аас 89,700 /наян есөн мянга долоон зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА