| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/02722/И |
| Дугаар | 197/ШШ2025/02782 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/02782
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч тал нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө цаг тухайд нь төлөөгүйгээс үүдэн сууц өмчлөгчдийн холбооны ажилчдын цалинг цаг тухайд нь тавих боломжгүй болох, ашиглалт засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх боломжгүй болохоос гадна хариуцагч нь бусад оршин суугчдын төлсөн төлбөрөөр дундын өмчлөлийн хөрөнгө болох цахилгаан шат, ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийг төлбөрөө төлөхгүйгээр эзэмшиж ашиглаж байна. Иймд хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нийт 1,540,382 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ нь хариуцагч Н.*******д холбогдуулан 1,540,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ нь хариуцагч Н.*******д холбогдуулан гаргасан 1,540,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,597 төгрөгийн тал хувь 19,798 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ-д олгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН