Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0969

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Г.*******гийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн сонгуулийн хороо болон Налайх дүүргийн сонгуулийн хорооны даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Ганбаатар овогтой ******* би Налайх дүүргийн сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

                                          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******гээс Налайх дүүргийн сонгуулийн хороо болон Налайх дүүргийн сонгуулийн хорооны даргад холбогдуулан “*******аас нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай Налайх дүүргийн сонгуулийн хорооны тогтоолын *******н *******г тус дүүргийн ******* тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Нэхэмжлэгч Г.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

Нэхэмжлэгч Г.*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.

Иймд Г.*******г нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Налайх дүүргийн сонгуулийн хороо болон Налайх дүүргийн сонгуулийн хорооны даргад холбогдуулан гаргасан “*******аас нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай Налайх дүүргийн сонгуулийн хорооны тогтоолын *******н *******г тус дүүргийн ******* тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгч Г.******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ШҮҮГЧ                                                   Б.АДЪЯАСҮРЭН