| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00140/И |
| Дугаар | 316/ШШ2025/00163 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 316/ШШ2025/00163
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 316/ШШ2025/00163 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* банкны Сэлэнгэ салбар РД:/*******/-ын шүүхэд гаргасан
Нэхэмжлэлийн шаардлага: *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүсэлт гаргагч *******Банк ХК нь 2023 оны 12 дугаар сарын 29-ны хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******тэй 2010092373 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 6,228,293 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар түүний *******Банкинд эзэмшдэг ******* дугаартай харилцах дансанд олгосон. ******* нь зээлийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан ч төлөөгүй 352 хоног хугацаа хэтрүүлээд байна. *******Банкны Сэлэнгэ салбарааас 2024 оны 12 дугаар сарын 02-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.19-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд *******ийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* банк нь 2023 онд Нэргүй овогтой Гантөмөрт 30 сарын хугацаатай цалингийн зээл олгосон. Уг зээлдэгч нь зээлээ төлөхгүй 352 хоног хугацаа хэтэрсэн. Одоо байгаа хаяг дээрээ оршин суудаггүй. Утсаар ярихад утсаа авахгүй эсхүл худлаа ярьж зээлээ төлөхгүйгээр санаатайгаар зээл хоцроосон. Иймд *******ийг эрэн сурвалжилж хаягийг тодорхой болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХХК-ийн гаргасан ... *******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй болох нь хавтаст хэргийн 1-15 дугаар талд авагдсан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, илтгэх хуудас, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 293 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд *******ийг эрэн суравалжилж, хаяг байршлыг олж тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэргүйн Гантөмөр /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, хаяг байршлыг олж тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН