Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 309/ШШ2025/00160

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 309/ШШ2025/00160

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

                                                       хэрэгсэхгүй болгох тухай       

                                                                 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: *******гийн *******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* цех”-д холбогдох,

4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь бууз, банш, боорцог хийдаг ашигтай ажилладаг цех зарна гэсний дагуу би 1 сар ажлын үр дүнг нь харъя, боломжийн бол авах сонирхол байна гэсэн. Гэтэл 4,500,000 өгчих, эргэлтийн хөрөнгө авмаар байна гэхэд нь бүх зүйлийн захиалсны дагуу авч өгсөн. Би өөрийн машинаар бараа түгээлтэндээ явж, бэлэн өгсөн 900,000 төгрөгийг л авсан, урд харилцаатай байсан дэлгүүрүүд *******ын данс руу тооцоогоо хийсэн. Түрээс гэж 1,500,000 төгрөг өгсөн. ...Иймд 4,500,000 төгрөгөө нэхэмжилснийг шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч “******* цех”-ийн захирал Б.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.******* миний бие хариуцагч Б.*******оос төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 3,700,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч дээрх төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь тус шүүхэд хариуцагч “******* цех”-д холбогдуулан “4,500,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгөөс 3,700,000 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 800,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.******* нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч “******* цех”-ийн захирал Б.******* нь нэхэмжлэгч Г.*******д 800,000 /найман зуу/ төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгөөс 43,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 43,475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 11,875 /арван нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөг /800,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.        

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА