Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/00175

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2025/00175

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  *******ын *******ы  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******ийн *******т холбогдох,

            “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 508,350 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг. 2022.07.04-2022.08.07-ны хооронд нийт 6 удаагийн авалтаар 508,350 төгрөгийн хүнс бараа зээлж авсан. Тухайн үедээ хүүхдийн картаар авч бай гэсэн боловч кодоо сольсон байсан.  Иймд О.*******ээс 508,350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 508,350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би бөөнд нь төлөх боломжгүй учир 3 хувааж төлөх саналтай байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч О.*******т холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 508,350 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Ш.*******ыХудалдах, худалдан авах гэрээний үүрэгт 508,350 /таван зуун найман мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,900 төгрөгөөс 50 хувь болох 7,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 7,950 /долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 7,950 /долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг хариуцагч О.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА