Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2025/00192

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2025/00192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:  *******ын *******гийн хүсэлттэй,

            “Б.*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.******* нь тус шүүхэд “Б.*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б.*******тай 2018 онд танилцаж, санаа сэтгэл нэгдэж сайн дураараа гэр бүлийн харилцаатай болж 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан. Би хоёр хүүхэдтэй бөгөөд бид дөрвүүлээ сайхан амьдарч байсан. Хожуу ханилсан, хөгширсөн хүмүүс болохоор гэрлэлтээ батлуулах талаар бодож байгаагүй. Миний хамтран амьдрагч Б.******* 56 настай 4 жилийн дараа тэтгэвэрт гарах байсан бөгөөд ажилласан жил байхгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би зах дээр мөн худалдаа эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байсан. Гэтэл нөхөр маань 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэнэт зүрхний шигдээсээр ... тоотод байсан хашаа байшингаа эргэж тойрч ирж, очоод байсан. Би хөл шохойтой явж чадахгүй тэр орой үлдсэн юм. Гэтэл унтаагаараа өнгөрчихсөн байсан. Ажил явдлыг бид гал голомтод нь өнгөрүүлсэн. Иймд хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэх, 210125480124 дугаартай нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банкны 2024.06.26-ны өдрийн 375 дугаартай тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хасбанкны 2022.08.05-ны өдрийн №1220039982 дугаартай  “Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ”, “Талын сүлд” ХХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл, итгэмжлэл, гэрч асуулгах хүсэлт, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс гэрчээр *******, ******* нарыг асууж мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь тус шүүхэд “Б.*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.******* нь нөхөр Б.*******тай гэрлэсэн тухайгаа гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд албан ёсоор бүртгүүлээгүй, түүнтэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоос өөрөөр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч овогт *******ын ******* нь ******* овогт *******ын *******тай иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч тэд 2019 оноос 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичгийн баримтууд болох:

1. Б.*******ын нас барсныг бүртгүүлсэн 210125480124 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2. ХААН банкны 2024.06.26-ны өдрийн 375 дугаартай тодорхойлолт,

3. Б.*******ын ХААН банк дахь хугацаатай хадгаламжийн 5422349025 дугаартай дансны хуулга, Хасбанк дахь хугацаагүй хадгаламжийн 5005758230 дугаартай дансны хуулга,

4. Хасбанкны 2022.08.05-ны өдрийн №1220039982 дугаартай  “Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ”,

5. Б.*******ын 2023.06.30-ны өдөр “Талын сүлд” ХХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл, 2024.03.06 өдрийн 0150 дугаартай итгэмжлэл,

6. 2019 оны наадам болон 2024 оны цагаан сараар авахуулсан гэх фото зургууд,

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх дээрх бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлаж,  нэхэмжлэгч Р.******* нь Б.*******тай 2019 оноос 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч овогт *******ын ******* /*******/-г ******* овогт *******ын ******* /*******/-тай 2019 оноос 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА