| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00213/И |
| Дугаар | 309/ШШ2025/00201 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00201
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00201 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 1,346,097 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь "******* ББСБ"-тай 2020 оны 10 сарын 14-ний өдөр ******* дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ... дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ж.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 сарын 12-ны өдөр 840,000 төгрөгийг сарын 2,5%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. ******* ББСБ-ын зүгээс Ж.*******аас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. ...Үндсэн зээлийн үлдэгдэл 840,000 төгрөг, зээлийн хүү 426,983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,114 төгрөг, нийт 1,346,097 төгрөг Ж.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,346,097 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ сард төлөх боломжгүй учир ирэх сард төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,346,097 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 1,346,097 /нэг сая гурван зуун дөчин зургаан мянга ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,488 төгрөгөөс 50 хувь болох 18,244 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 18,244 /арван найман мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 18,244 /арван найман мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөгийг хариуцагч Ж.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА