| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0067/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг, |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,
шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-гийн Г-гт холбогдох эрүүгийн 1710011020052 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, “.............” ХХК-ийн ................. инженер ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны .................тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г- овогт Б-гийн Г-г /РД:............/
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хамтран амьдрагч А.Х-ыг хардаж маргалдан зодож түүний зүүн гарын ядам хурууны хумсыг хугалж, баруун гуянд өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Мөн хавтаст хэргээс
1. Шүүгдэгч Б.Г- 2018.01.25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 03 цагт Х-л руу залгаад “танайд очиж хонож болох уу” гэж зөвшөөрөл аваад шөнийн 03 цаг өнгөрч байхад гэрт нь очсон ба гэрт нь Х-л болон түүний ээж Цэцэгдарь хоёр байсан. Бид хоёр унтлагын өрөөнд хамт хэвтэж байхдаа би Х-лаас “чи өөр хүнтэй уулзсан уу? өөр хүнтэй холбоотой байгаа юу” гэхэд “би ажлынхаа нэг залуутай унтсан” гэхээр нь “зургийг нь харъя” гээд түүний гар утсыг авсан. Дараа нь утсанд ирсэн захидлыг унших гэтэл гар утсаа надаас булаагаад авсан. Би захидлыг нь унших зорилгоор гар утсыг нь авах гэхэд өгөхгүй булаацалдаж байгаад санамсаргүй Х-лын ядам хурууны хумсыг нь хугалсан. Би гар утсыг нь аваад гэрээс нь гарах гээд үүдний хэсэгт очоод хувцсаа өмсөж байхад Х-л миний гадуур хувцаснаас зуураад утсаа авъя гээд намайг тавихгүй байхаар нь би уурандаа гуяны дотор тал руу нь өшиглөөд утсыг нь өгчихөөд гарсан. Байрных нь гадна талын сандал дээр сууж байхад Х-л цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Х-л надад өөр хүнтэй унтсан гэж хэлэхээр нь би уурандаа утсыг нь авах гэж байгаад гэмтэл учруулсан. Мөн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Өөр зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
2. Хохирогч А.Х- 2017.11.18-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 03:00 цагийн үед хамтран амьдрагч Б.Г- манай гэрт согтуу ирээд бэлгийн дарамт үзүүлж намайг хүсээгүй үед бэлгийн харьцаанд орсон. Надад “чи надаас салаад удсан юм чинь өөр хүнтэй унтсан байх” гэх мэтээр хэрүүл хийж миний утсыг булааж авахаар нь би утсаа авах гэж оролдоход намайг хана руу түлхэж, хана мөргүүлсэн. Мөн миний нүүр рүү алгадаж, хөл рүү өшиглөсөн, элэгдсэн. Тухайн үед миний баруун хөлөнд хөхрөлт, зүүн гаранд хөхрөлт, зүүн гарын ядам хурууны хумсыг хүртэл угаар нь татаж авсан. Ямар ч хумс байхгүй болсон тул цагдаад дуудлага өгсөн. Б.Г-ийн эгч нь манай ээж рүү залгаж мөн адил сүрдүүлж маргаан үүсгэсэн байсан. Бид хоёрын дунд маргаан гардаг байсан ч надад гар хүрч зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,
2018.01.28-ны өдөр мэдүүлэхдээ: Г-г манай гэрт шөнө 03 цагийн үед согтуу ирээд намайг хардаж маргаан үүсгэж, улмаар зүүн гарын ядам хурууны хумсыг угаар хугалсан, баруун хөлийн гуянд нэг удаа өшиглөж гэмтээсэн. Миний хумс эргээд ургаж байгаа тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
3. Гэрч Д.Ц- 2018.01.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Б.Г- Х-л хоёр маргалдаад байсан. Тэр хоёрыг маргалдаж байгаад зүгээр болчих болов уу гэж бодоод хэсэг хугацаанд чимээгүй хэвтэж байсан чинь бүр хоорондоо ноцолдоод зууралдаад байх шиг байхаар нь босоод хартал Б.Г- гэрээс гараад явж байсан ба Х-л араас нь хөл нүцгэн гарч байсан. Х-л буцаж орж ирээд уйлаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би наад талын өрөөнд байсан учраас яг юу болсон талаар хараагүй. Юу болсон талаар Х-лаас асуухад “ядам хурууны хумс хугалчихсан, баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн” гэж хэлсэн. Хардалтаас болоод хоорондоо маргалдсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14445 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.Х-ын биед зүүн сарвууны 4-р хурууны хумсны мултрал, уналт, хуруунд шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-р хуудас/,
5. Шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- гэрч Д.Мягмарын мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
- гэрч Б.Уранбилэгийн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/,
- Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 35-36-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ............... тоотод хамтран амьдрагч хохирогч А.Х-ыг цохисны улмаас “...зүүн сарвууны 4-р хурууны хумсны мултрал, уналт, хуруунд шарх, баруун гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч А.Х-ын ...Б.Г- манай гэрт согтуу ирээд бэлгийн дарамт үзүүлж намайг хүсээгүй үед бэлгийн харьцаанд орсон. Надад “чи надаас салаад удсан юм чинь өөр хүнтэй унтсан байх” гэх мэтээр хэрүүл хийж эхлээд миний утас булааж авахаар нь би утсаа авах гэж оролдоход намайг хана руу түлхэж, хана мөргүүлсэн. Мөн миний нүүр рүү алгадаж, хөл рүү өшиглөсөн, элэгдсэн. Тухайн үед миний баруун хөлөнд хөхрөлт, зүүн гаранд хөхрөлт, зүүн гарын ядам хурууны хумсыг хүртэл угаар нь татаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,
2018.01.28-ны өдөр: Г-г манай гэрт шөнө 03 цагийн үед согтуу ирээд намайг хардаж маргаан үүсгэж, улмаар зүүн гарын ядам хурууны хумсыг угаар хугалсан, баруун хөлийн гуянд нэг удаа өшиглөж гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
2. Гэрч Д.Ц-ийн ...2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Б.Г- Х-л хоёр маргалдаад байсан. Тэр хоёрыг маргалдаж байгаад зүгээр болчих болов уу гэж бодоод хэсэг хугацаанд чимээгүй хэвтэж байсан чинь бүр хоорондоо ноцолдоод зууралдаад байх шиг байхаар нь босоод хартал Б.Г- гэрээс гараад явж байсан ба Х-л араас нь хөл нүцгэн гарч байсан. Юу болсон талаар Х-лаас асуухад “ядам хурууны хумс хугалчихсан, баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14445 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.Х-ын биед зүүн сарвууны 4-р хурууны хумсны мултрал, уналт, хуруунд шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Г-оос “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.
Иймд шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ....................... тоотод хамтран амьдрагч хохирогч А.Х-ыг цохисны улмаас “...зүүн сарвууны 4-р хурууны хумсны мултрал, уналт, хуруунд шарх, баруун гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Х-ын мэдүүлэг, гэрч Д.Ц*-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №14445 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч А.Х- нь мөрдөн байцаалтын шатанд “...би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 14-р хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй үзэв.
Шүүгдэгч Б.Г- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, Б.Г-ийн сарын орлогыг нь харгалзан оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.