| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00196/И |
| Дугаар | 309/ШШ2025/00204 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00204
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00204 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* *******т хол*******ох,
“Зээлийн гэрээний үүрэгт 6,000,494.87 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.******* нь “******* ******* ******* ББСБ” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2024 оны 04 сарын 30-ны өдөр ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ******* дугаартай Цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.75 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2026 оны 04 сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч А.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 192,712.40 төгрөгийг, хүүний төлбөрт 357,273.1 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,490.51 төгрөгийг, нийт 566,476.00 төгрөгийн төлөлт хийсэн. ...Талуудын хооронд байгуулсан ******* дугаартай гэрээ, ******* дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,807,287.60 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,161,186.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,021.21 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, бүгд 6,000,494.87 төгрөгийнн зээлийн төлбөрийг хариуцагч А.*******ээс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 6,000,494.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч А.*******т хол*******уулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,000,494.87 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 6,000,494.87 /зургаан сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга наян долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.958 төгрөгөөс 50 хувь болох 55,479 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 55,479 /тавин таван мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 55,479 /тавин таван мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг хариуцагч А.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА