Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00205

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00205

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  *******ийн *******ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******гийн *******д холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 4,300,200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******д 2021.09.22-нд 5,300,000 төгрөгийг 5022430181 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн болно. 1,100,000 төгрөгийг авсан. Энэ хугацаанд *******ыг эвлэрүүлэн зуучлал болон эрэн сурвалжлуулахаар өгсөн улсын тэмдэгтийн хураамж 100,200 төгрөг болсон. Иймд *******аас 4,300,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 4,300,200 төгрөг авсан нь үнэн. 2025 ондоо барагдуулж дуусгана. 2025 оны 3 сарын сүүлээс эхлэн сар бүр тодорхой хэмжээний мөнгө өгч эхлэнэ гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,300,200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Б.*******ынЗээлийн гэрээний үүрэгт 4,300,200 /дөрвөн сая гурван зуун мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,753 төгрөгөөс 50 хувь болох 41,876.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 41,876.5 /дөчин нэгэн мянга найман зуун далан зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 41,876.5 /дөчин нэгэн мянга найман зуун далан зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Л.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА