| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00109/И |
| Дугаар | 309/ШШ2025/00206 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00206
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00206 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 24,315,310.45 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Дорнод Хэрлэн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Зээлдэгч ******* ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* банктай ******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 13,400,000 төгрөгийг жилийн 19.2% хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр *******-А тоот зээлийн гэрээ байгуулж 4,500,000 төгрөгийг жилийн 19.2% хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл авсан. Нийт 17,900,000 төгрөгийн цалингийн зээл авсан. 2. Зээлдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* банктай ******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 6,500,000 төгрөгийг жилийн 19.2% хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Ц.******* нь *******, *******-А, ******* тоот зээлийн гэрээнүүдийн хавсралт Nº1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 1028 хоног, 1790 хоног хугацаа тус тус хэтрүүлэн банкыг хохироож байна. ...ЗГ4715105559, ЗГ4715105559-А тоот зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн төлбөр 7,11,798.54 төгрөг, үндсэн хүүний төлбөр 5,286,988.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 814,088.92 төгрөг, ЗГ4715108235 тоот зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн төлбөр 5,370,789.08 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,241,598.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 489,047.21 төгрөг, нийт 24,315,310.45 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саранзаяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саранзаяа миний бие итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 24,315,310.45 төгрөгийг ******* банканд төлөх талаар маргах зүйл байхгүй. Дээрх төлбөрийг боломжоороо төлж барагдуулж банкыг хохиролгүй болгоно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 24,315,310.45 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саранзаяа нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 24,315,310.45 /хорин дөрвөн сая гурван зуун арван таван мянга гурван зуун арван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.528 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 139,764 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 139,764 /нэг зуун гучин есөн мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөгийг төсвийн орлогоос, 139,764 / нэг зуун гучин есөн мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөгийг хариуцагч Ц.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА