| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00120/И |
| Дугаар | 309/ШШ2025/00209 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00209
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00209 | Дорнод аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******н *******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие М.*******тай 2023.04 сард таксинд явж байгаад танилцсан. ******* нь 2024.07 сард аймгийн төвд ажилд орно гэж ирээд 7 хоног ажиллаж байгаад цалингаа авч чадаагүй ээмэг бөгжөө ломбарданд тавиад авч чадахгүй боллоо гээд 700,000 төгрөг зээлж би бэлнээр авч өгсөн. Үүнээс хойш надаа бэлнээр болон дансаар нийт 4,880,000 төгрөг авсан. Үүнээс буцааж зээл аваад өгнө гээд өгөхгүй удаж байгаад 380,000 төгрөг л өгсөн. Үлдэгдэл 4,500,000 төгрөгөө зээл аваад өгнө гэдэг өнөөг хүртэл өгөхгүй байна. Иймд *******д зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 4,500,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.******* миний бие хариуцагч М.*******гаас 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хариуцагч М.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгөөс 43,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 43,475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос, 43,475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч М.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ПАГМА