| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00075/И |
| Дугаар | 309/ШШ2025/00212 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00212
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00212 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ы *******,
Хариуцагч: *******ы ******* нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 4,942,853.65 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Дорнод Хэрлэн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.*******, Б.******* нараас ******* банктай байгуулсан ******* тоот зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн төлбөр 4,086,836.88 төгрөг, үндсэн хүүний төлбөр 762,354.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 93,661.86 төгрөг, нийт 4,942,853.65 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* зээлийг хариуцаж авсан. Зээл авахад Б.*******той хамт амьдарч байсан. Одоо хамт амьдралгүй 2 жил болж байна. Энэ зээлээ өөрөө хариуцаж төлж барагдуулна. Зээлээ сарын 350,000 төгрөгөөр сар бүрийн 25-нд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,942,853.65 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Б.******* нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 4,942,853.65 /дөрвөн сая есөн зуун дөчин хоёр мянга найман зуун тавин гурван төгрөг жаран таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Б.******* нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,036 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 47,018 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 47,018 /дөчин долоон мянга арван найм/ төгрөгийг төсвийн орлогоос, 47,018 /дөчин долоон мянга арван найм/ төгрөгийг хариуцагч Б.*******, Б.******* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА