Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,

шүүгдэгч /хохирогч/ Б.У-,

шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И- овогт Б-гийн У-, М- овогт Г-гийн М- нарт холбогдох эрүүгийн 1710005220018 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 1. Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа гоо сайхан, маниюкур ажиллуулдаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр ................... тоотод бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, И- овогт Б-гийн У- /РД:...................../,

2. Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..................” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны ..............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, М- овогт Г-гийн М- /РД:............/

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.У- нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” пабд хохирогч Б.Э-тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.М- нь 2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” пабд Б.У-тай маргалдан нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, CD бүхий бичлэг зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Г.М- 2018.01.12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ:  ...2017 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед С-ий төрсөн өдөр болно гээд  эхнэр Э- хүүхдээ орхиод гарсан. 21 цагийн үед “3, 4 дүгээр хорооллын бааранд байна” гэхээр нь яваад очтол байхгүй байсан. Тэгтэл “Яармагийн эцэст байрлах ... пабд байна” гэхээр нь очиход эхнэр Э-, С- хоёр сууж байсан. ... паб руу найз О-тай хамт ороод эхнэр Э-ыг аваад гарсан. Харин О-, С- хоёр пабд үлдсэн. Эхнэр Э- “би нөгөө хоёрыг аваад гараад ирье” гээд паб руу ороод гарч ирэхгүй удаад байсан. Болдбаатар “Э- хүмүүст зодуулаад байна” гэхээр нь паб руу ортол зодоон цохион болох нь багассан байсан. У-, Э-, М- нар манай эхнэр Э-тай маргалдаж байгаад Э- манай эхнэрийн өөдөөс жийсэн. Би Э-ийн үснээс татаж газар унагаахад У- салгах гээд дундуур орж ирсэн. Би гараа доороос дээш нь татаж авахдаа Уянгын хамар руу нударчихсан. Уянгын хамарнаас цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/,

 

2. Шүүгдэгч Б.У- 2018.01.12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ:  ... 2017 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө эгч Э-, найз М- нарын хамт ... пабд ороод хүний нэг нэг шил пиво, 0,75 литрийн архи авч уусан. Бид гурав ууж дуусаад Э- эгч бид хоёр харих гээд пабаас гарах гээд үүд хэсэг рүү явж байхад дээгүүрээ хар өнгийн хувцас өмссөн эмэгтэй орж ирж таарсан. Бид хоёр мөрөөрөө хоорондоо мөрлөлцсөн. Намайг Э- элдвээр хэлсэн, би ч гэсэн хариуд нь бас элдэв муухай үгээр хэлсэн. Би эхлээд түлхсэн чинь намайг үсдэж авахаар нь Э-ын нүүр хэсэг рүү нь 1 удаа баруун гараараа цохисон. Намайг цохиход Э-ын ам хамарнаас гарсан ямар нэгэн зүйл харагдаагүй. Бид нарын хэрүүл намжиж пабаас гараад хоорондоо бас хэрэлдсэн. М- тэд нартай хэрэлдэхэд М- М-ын үснээс нь зулгаасан. Би тэднийг салгах гээд хажууд нь очтол М- баруун гараараа доороос дээш чиглэлтэй намайг цохьчихсон. Би нүүрээ гараараа дараад хойшоо ухраад доошоо суухад миний хамар орчмоос цус гарсан. Би Э-ын дээд урууланд гэмтэл учруулсан бөгөөд түүний нөхөр нь миний хамранд гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 94--96-р хуудас/,

 

3. Хохирогч Б.Э- 2017.09.21-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст байрлах ... пабд найз С-ий хамт  ороод тус бүр тав таван 0,5гр шилтэй Сэнгүр пиво уусан. Намайг нөхөр ирж авахаар шөнийн 02 цагийн үед ирсэн. Би гарч нөхөртэйгээ уулзчихаад буцаад орохдоо пабын үүдэнд нэг эмэгтэйтэй мөргөлдөхөд “чи зүгээр явж чадахгүй байна уу, замаа хараач” гээд хэл амаар доромжилсон. Тэр эмэгтэйтэй хамт явж байсан хоёр эмэгтэйгийн нэг нь миний уруул руу нэг удаа цохисон. Яг аль эмэгтэй намайг цохисныг хараагүй. Тэр гурав намайг нийлж зодсон. Би нүүрээ дараад газар унасан. Миний толгой өвдөж байна. Уруул хавдснаас өөр гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

2018.01.12-ны өдөр мэдүүлэхдээ: ...Миний уруулд учирсан гэмтлийг У- цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

4. Хохирогч Б.У- 2017.09.21-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн үед бэр эгч Э-, найз Зулаагийн хамт Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст  байрлах ... пабд орж нэг шил 0,75гр Хараа архи, 3-н шил 0,5 гр Сэнгүр пиво авч гурвуулаа хувааж уугаад шөнийн 01 цагийн үед пабаас гарах гэж байхдаа пабны үүдэн хэсэгт гаднаас орж ирсэн нэг эмэгтэй намайг мөрлөхөөр нь “чи одоо яагаад байгаа юм, өдөөд байгаарай” гэж хэрүүл хийсэн. Тэр эмэгтэй халамцуу байсан ба би нилээн согтсон байсан. Бид хоёр хоорондоо нилээн муудалцаж зогссоноо барилцаж аваад хоёр биенийхээ хөл гар бие рүү цохиж зодолдож эхлэхэд бэр эгч салгасан. Надтай маргалдсан эмэгтэйгийн нөхөр гэж өөрийгөө танилцуулсан Тамир гэх залуу миний хамар руу нэг удаа баруун гараараа цохиход хамарнаас цус гарч хамарны урд хэсэг зүсэгдэж язарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

5. Гэрч Б.С- 2017.09.11-ний өдөр мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр миний төрсөн өдөр болж байсан. Би нөхөр О-т “найз Э-тай хамт Яармагийн хуучин эцсийн ... пабд ороод хүлээж байя” гэж хэлсэн. Э- бид хоёр тус бүр нийт 8 шилтэй пиво ууцгаасан. Э-ын нөхөр М-, манай нөхөр О- хоёр шөнө 01 цагийн үед ... пабд ирсэн. Бид дөрөв гэр рүүгээ явах гэж байхад караокены хажуу талын өрөөнд байсан 3 эмэгтэй манай найз Э-тай хэрэлдэж байсан. Эрээн цамцтай эмэгтэй эхэлж Э-ыг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

 

6. Гэрч Э.О- 2017.09.12-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... пабд шөнө 01 цагийн үед эхнэр Б.С-нийг авахаар очсон. Тухайн үед эхнэрийн төрсөн өдөр болж байсан юм. Би паб руу найз Тамираатай хамт орсон. М- эхнэрээ аваад пабаас гарсан. Э- “явцгаая” гээд биднийг гарч байхад паб руу орж байсан цагаан хар өнгийн цамцтай эмэгтэй Э-ыг мөрлөсөн. Э- эрээн цамцтай эмэгтэй /У-/ хоёр маргалдсан. Эрээн цамцтай эмэгтэй /У-/ эхнэр Э-ыг үсдээд, зодож эхэлсэн. Пабд болсон зодооныг бид нар салгаад хоёр эхнэрээ машинд суулгаж байхад нөгөө хоёр эмэгтэй пабаас 3-уулаа болж гарч ирээд бид нарыг явах гэхэд машины хамар дээр суучихаад машины хаалгыг онгойлгоод “явах юм бол машины хаалгыг чинь салгана” гэж хэлсэн.  Тэр үед намхан тарган эмэгтэй нь цүнхнээсээ цаасны хайч гаргаж ирээд “Би луусад байсан хүн хутгалдаг, одоо та нарыг бүгдийг чинь ална” гээд орилоод дайраад байсан. Тухайн үед Э-, эрээн хувцастай эмэгтэй /У-/ хоёр хоорондоо мөрлөхөд эрээн хувцастай эмэгтэй /У-/ шууд цохисон. Э- бас өөдөөс нь сарвайхад Э-ыг газар хэвтүүлж байгаад цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

 

7. Гэрч У.У- 2017.09.23-ны өдөр мэдүүлэхдээ: ... Тухайн шөнө 01 цаг өнгөрч байхад махлаг биетэй хүрэн өнгийн савхитай 25-30 орчим насны, хоёр дахь нь хар бор өнгийн цувтай дунд зэргийн биетэй, гурав дахь нь хар шоотой цагаан цувтай, туранхай /М-, Э-, У-/ 3 эмэгтэй орж ирсэн. Караокед 1 цаг аваад хүний 2 шил “Нийслэл” пиво захиалсан. Удалгүй 20 орчим минутын дараа өндөр хар өнгийн пальтотой, өсгийтэй гуталтай, үсээ задгай тавьчихсан, хоёр дахь нь шар үстэй, хар өнгийн савхин хүрэмтэй, өсгийтэй гуталтай 2 эмэгтэй /Э-, С-/ орж ирээд хүний 2 шил “Сэнгүр” пиво уусан. Өндөр эмэгтэй нь /Э-/ гар утсаа цэнэглүүлж аваад нэг хүн рүү яриад байсан. Ярьсных нь дараа удалгүй саарал өнгийн цамцтай, бор өнгийн савхин хүрэмтэй хоёр залуу орж ирээд сүүлд орж ирсэн хоёр эмэгтэйгийн хажууд суусан. Тэр 4 юм ярьж байгаад хар өнгийн пальтотой эмэгтэй /Э-/ гадагшаа гарсан. Тэр хооронд караокед сууж байсан, цагаан өнгийн цувтай эмэгтэй /У-/ ариун цэврийн өрөө орсон. Гарч ирээд хамт яваа арай ахимаг насны эмэгтэйтэй /Э-/ гадагш гарах замд нь хаалгаар хар өнгийн пальтотой эмэгтэй /Э-/ орж ирээд хар цагаан өнгийн цувтай эмэгтэйтэй мөргөлдсөн. Тэдний хооронд хэрүүл болсон. Хар өнгийн пальто өмссөн эмэгтэй /Э-/ эхлээд “чи яаж байгаа юм бэ” гэхэд У- нь “чи яаж байгаа юм бэ, аятайхан гараач” гэхэд Э- нь “зүгээр байгаарай гичий минь, би чамайг ямар гэдгийг чинь мэднэ, хачин болгоно” гэхээр нь У- “чи ч гэсэн харах царайны явахааргүй юм байна ш дээ” гэхэд Э- “юу гэнээ чи” гэхэд У- эхлээд Э-ын нүүрийг мангасдсан. Э- “яаж байгаа муу янхан бэ” гээд Уянгын хэвлий хэсэг рүү өсгийтэй гутлаар жийсэн. Тэр хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаагаад зодолдсон. Намхан тарган эгч /М-/ “та нар болиоч ээ” гэхэд Э-тай хамт явж байсан хар өнгийн савхин хүрэмтэй эгч /С-/ М- гэх эгч рүү “чи юу гээд байгаа юм бэ, айгаад байгаа юм уу” гэхэд хар өнгийн пальтотой эгчийг үсдэж унагаагаад, хар өнгийн савхитай эгчийг үсдээд унагаачихсан ямар нэгэн байдлаар цохиогүй. Хар бор өнгийн хүрэм өмссөн ах /О-/ тэднийг салгасан. Гаднаас Э- эгчтэй хамт гарсан ах орж ирээд бүгдийг нь салгасан. Караокед байсан 3 эгчийн ахимаг насны эгч /Э-/ “За одоо больцгооё” гээд зохицуулаад байсан. Ингээд пабаас бөөндөө гарчихаад хоорондоо маргалдаад байсан. Дуу нь өндөрсөөд байхаар нь гараад хартал Э-тай хамт гарсан саарал өнгийн цамцтай ах /М-/, намхан тарган эгчийг үсдээд унагаачихсан. Тэр үед хар цагаан өнгийн цувтай эгч /У-/ дундуур нь ороод салгах гээд доошоо бөхийж байтал М- гараа доороос нь дээшээ нударсан чинь У-а эгчийн хамарны урд хэсэгт шалбараад маш ихээр цус гараад тогтохгүй байсан. М- ах Яармагийн автобусны буудал руу зугатаах гээд ахимаг насны эгч ардаас нь гүйсэн чинь М- ах буцаад машиндаа суугаад зугатаах гэхэд намхан тарган эгч /М-/ “та нарыг явуулахгүй, цагдаа дуудна, та нар эмэгтэй хүнийг ийм болгочихоод ямар муухай юм бэ” гэхэд тэд нар машинаасаа холдуулах гээд түлхээд байсан. Тэр эгч машинаас холдохгүй байсан. У- гэх эмэгтэйгийн хамарнаас нь цус гараад тогтохгүй байхаар нь би “пабд ороод байж бай цусыг нь арчаад өгөх үү” гэхэд У-а “яах юм бэ, ингээд байж байг, ямар байгаагаар нь хараг” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд бүгд явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 

8. Гэрч Л.Б- 2017.09.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр О-ын эхнэр Сувд-Эрдэний төрсөн өдөр болж байсан ба Сувдаа “найз нартайгаа уулзана, Э-тай хамт гадуур гарна” гээд явсан. Тухайн үед О-, М-, Баттулга нар Яармагт уулзаад Баттулгатай юм яриад байж байхад О-ын эхнэр С- 23.00 цагийн үед О- руу залгаад “3, 4 дүгээр хорооллын эндээс ирээд авчих” гэхээр нь  бид нар хамт 3, 4 дүгээр хороолол руу явсан. 3 дугаар хороололд очоод С-, Э- хоёрыг хайгаад олоогүй. Тэгээд хаана байгаа талаар С-эс асуухад “Яармагт ирчихсэн байна, хуучин эцэст байна” гэж О-т хэлсэн. Бид нар 3, 4 дүгээр хорооллоос Яармагт ирэхэд С-, Э- хоёр Яармагийн хуучин эцсийн ... пабд сууж байсан. Тухайн үед М-ын 67-12 УНЦ улсын дугаартай “марк-2” маркийн машинтай явж байсан бөгөөд би ... пабын гадна талд машин дотор Баттулга бид хоёр М-ын охиныг хараад үлдсэн. О-, С-, М-, Э- нар пабаас гарч ирсэн бөгөөд ардаас 3 эмэгтэй Э-ыг “яасан зэвүүн юм бэ” гээд дайраад байхаар нь М-, О-, Баттулга нар салгахад М- гэх эмэгтэй Э- руу дайраад байсан. М- Э-ыг хамгаалаад зогсож байхдаа М-ыг үсдэхэд хар цагаан өнгийн хувцастай эмэгтэй /У-/ М-, М- хоёрын дундуур орсон. Тэгснээ гэнэт доошоо суух шиг болоод У-а нь М-ыг “чи миний хамрыг ийм болгочихлоо ш дээ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

 

9. Гэрч Э.М- 2017.09.25-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Яармагийн хуучин эцсийн ... пабд эгч Э-, найз У- нарын хамт 23 цагийн үед караокед орсон. Уг пабд 1 цаг аваад, хүн хүний 2 шил “Нийслэл” пиво авч дуулцгаасан. Караокены цаг дуусах дөхөх үед Э-, У- хоёр “харьлаа” гээд гарсан. Би ганцаараа караокены өрөөнд дуулаад үлдсэн. Гадаа бөөн хашгираан болоод хүмүүс нэг нэгнийгээ пизда гэх зэргээр харааж байгаа нь сонсогдсон. Караокены өрөөнөөс гарахад У-, хар өнгийн пальто өмссөн эмэгтэйтэй /Э-/ хэрэлдээд янхан гичийгээрээ дуудалцаад байсан. Манай найзыг нөгөө эмэгтэй нь янз бүрээр хэлээд байсан чинь У-а эхлээд тэр эмэгтэйн үснээс зулгаасан. Харин нөгөө эмэгтэй нь зөрүүлээд үсдэлцээд газар унасан. Тэр үед Э- эгч бид хоёр салгах гээд очсон. Хар өнгийн пальто өмссөн Э- гэх эмэгтэй миний үс рүү самардах гэж дайрахаар нь пальтоных нь ард талаас татаад өөрөөсөө холдуулахад Э- уначихсан. Э-ын нөхөр Тамираа гаднаас орж ирээд эхнэрээ өмөөрөөд Э-, У-, бид гурав руу дайраад элдэв бусаар хэлээд байсан. Бүгдээрээ ... пабаас гарцгаасан. Би Э-ын нөхөр М- гэх залуутай маргалдахад тэрээр намайг үсдээд газар унагаасан. Манай найз У-а бид хоёрын дундуур орж салгах гэж байхад Уянгын нүүр хэсэг рүү Тамираа гэх залуу баруун гараараа 1 удаа цохиход У-а нүүрээ дараад доошоо суусан. Тэр үедээ хамар хэсгээс их хэмжээгээр цус гарсан. Тамираа шууд зугатаасан. Эхнэр Э- нь машин дотор сууж байхаар нь машиных нь урд Э- эгч “явуулахгүй. Хүн ийм болгочихсон байж хаашаа зугатаах гээд байгаа юм” гээд зогссон. Ингээд цагдаа дуудаад бид нар цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. 103 ирээд Уянгын хамрыг үзээд “гэмтэл орж оёул” гээд цэвэрлэгээ хийгээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

 

10. Гэрч Э.Э- 2017.10.30-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... пабд шөнө 23 цагийн үед найз М-, У- хоёрын хамт караокед орсон.  Тэндээ 1 шил 0,5 литрийн “Соёрхол” нэртэй архи, хүний 1 шил пиво ууцгаасан. Би архинаас нээх уугаагүй. У-аг ариун цэврийн өрөө орчихоод ирэхээр нь “одоо гэр рүүгээ явъя” гээд караокеноос гарсан. М- тухайн үед өрөөнд ганцаараа дуулаад үлдсэн. У- бид хоёр гарах гээд явж байтал У-аг Э- мөрлөчихсөн. У-а түлхсэн чинь Э- жийгээд үснээс нь зулгаагаад тэр хоёр барьцалдаад авсан. Цаанаас Э-тай хамт явж байсан нэг эмэгтэй ирээд зодолдох гээд, харин хамт явж байсан залуу салгах гээд байсан. М- өрөөнөөс гарч ирээд У-агийн дээр гарчихсан, бас хамт явж байсан эмэгтэйг /С-/ үснээс татаад холдуулсан. Би М-ыг салгаж холдуулчихаад эргээд харахад У-а Э- дээр гараад суучихсан байхад малгайтай залуу салгаад холдуулсан. Э- босч ирээд У-аг үснээс нь зулгаагаад хаалганы зүүн талын буланд унагаахад Э-ын нөхөр М- орж ирээд салгасан. Караокенаас бөөндөө гадагш гарахад Э- машин дотор суучихсан. Тэр машиных нь хажууд М- зогсож байхад М- үснээс нь зулгаагаад газар унагаасан. У-а салгах гээд голоор нь ороход М- нүүр хэсэг рүү нь буюу хамар руу гараа саваад цохьчихсон. У-а хойшоо алхаж байгаад замын голд суусан. Би У-а дээр очиход түүний хамар ярагдчихсан цус нь гоожиж байхаар нь цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

 

11. Шинжээч эмч Б.Д- 2017.09.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...Б.Уянгын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлүүд нь мохоо буюу гараар цохигдох үед үүсэх боломжтой. Хурц ирмэгтэй зүйлээр болон хайчаар зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд нь үүсэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11546 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.У-ын биед хамрын нуруунд шарх, хамрын үзүүр, зүүн хацар, зүүн гарын хуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 44-р хуудас/,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11515 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Э-ын биед тархи доргилт, уруулд шархтай гэмтэл тогтоогдлоо .

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 49-р хуудас/,

 

14. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13-р хуудас/,

15. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19-р хуудас/,

16. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 20-21-р хуудас/,

17. “Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 60-р хуудас/,

18. Хохирогч Б.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62-р хуудас/,

19. Шүүгдэгч Б.Уянгын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч З.Сэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64, 69-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/,

20. Шүүгдэгч Г.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74, 106-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.У-, Г.М- нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.У- нь 2017 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” пабд хохирогч Б.Э-тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.М- нь 2017 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” пабд хохирогч Б.У-тай маргалдан нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Б.Э-ын ...Би 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст байрлах ... пабд найз Сувд-Эрдэний хамт  ороод тус бүр тав таван 0,5гр шилтэй Сэнгүр пиво уусан. Намайг нөхөр ирж авахаар шөнийн 02 цагийн үед ирсэн. Би гарч нөхөртэйгээ уулзчихаад буцаад орохдоо пабын үүдэнд нэг эмэгтэйтэй мөргөлдөхөд “чи зүгээр явж чадахгүй байна уу, замаа хараач” гээд хэл амаар доромжилсон. Тэр эмэгтэйтэй хамт явж байсан хоёр эмэгтэйгийн нэг нь миний уруул руу нэг удаа цохисон. Яг аль эмэгтэй намайг цохисныг хараагүй. Тэр гурав намайг нийлж зодсон. Би нүүрээ дараад газар унасан. Миний толгой өвдөж байна. Уруул хавдснаас өөр гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

2018.01.12-ны өдөр: ...Миний уруулд учирсан гэмтлийг У- цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

2. Хохирогч Б.У-ын ...найз Зулаагийн хамт Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст  байрлах ... пабд орж нэг шил 0,75гр Хараа архи, 3-н шил 0,5 гр Сэнгүр пиво авч гурвуулаа хувааж уугаад шөнийн 01 цагийн үед пабаас гарах гэж байхдаа пабны үүдэн хэсэгт гаднаас орж ирсэн нэг эмэгтэй намайг мөрлөхөөр нь “чи одоо яагаад байгаа юм, өдөөд байгаарай” гэж хэрүүл хийсэн. Бид хоёр хоорондоо нилээн муудалцаж зогссоноо барилцаж аваад хоёр биенийхээ хөл, гар, бие рүү цохиж зодолдсон. Э-ын нөхөр М- миний хамар руу нэг удаа баруун гараараа цохиход хамарнаас цус гарч хамарны урд хэсэг зүсэгдэж язарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

3. Гэрч Б.С-ний ...Э-ын нөхөр М-, манай нөхөр О- хоёр шөнө 01 цагийн үед ... пабд ирсэн. Бид дөрөв гэр рүүгээ явах гэж байхад караокены хажуу талын өрөөнд байсан 3 эмэгтэй манай найз Э-тай хэрэлдэж байсан. Эрээн цамцтай эмэгтэй /У-/ эхэлж Э-ыг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

 

4. Гэрч Э.О-ын ...Э- “явцгаая” гээд биднийг гарч байхад паб руу орж байсан цагаан хар өнгийн цамцтай эмэгтэй Э-ыг мөрлөсөн. Э- эрээн цамцтай эмэгтэй /У-/ хоёр хоорондоо мөрлөхөд эрээн хувцастай эмэгтэй /У-/ шууд цохисон. Э- бас өөдөөс нь сарвайхад Э-ыг газар хэвтүүлж байгаад цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

 

5. Гэрч У.У-ийн ...Караокед шөнийн 01 цаг өнгөрч байхад М-, Э-, У- нар орж ирээд 1 цаг авч хүний 2 шил “Нийслэл” пиво захиалсан. Удалгүй 20 орчим минутын дараа Э-, С- нар орж ирээд хүний 2 шил “Сэнгүр” пиво уусан. Өндөр эмэгтэй нь /Э-/ гар утсаа цэнэглүүлж аваад нэг хүн рүү яриад байсан. Ярьсных нь дараа удалгүй саарал өнгийн цамцтай, бор өнгийн савхин хүрэмтэй хоёр залуу орж ирээд сүүлд орж ирсэн хоёр эмэгтэйгийн хажууд суусан. Тэр 4 юм ярьж байгаад хар өнгийн пальтотой эмэгтэй /Э-/ гадагшаа гарсан. Тэр хооронд караокед сууж байсан, цагаан өнгийн цувтай эмэгтэй /У-/ ариун цэврийн өрөө орсон. Гарч ирээд хамт яваа арай ахимаг насны эмэгтэйтэй /Э-/ гадагш гарах замд нь хаалгаар хар өнгийн пальтотой эмэгтэй /Э-/ орж ирээд хар цагаан өнгийн цувтай эмэгтэйтэй мөргөлдсөн. Хар өнгийн пальто өмссөн эмэгтэй /Э-/ эхлээд “чи яаж байгаа юм бэ” гэхэд У- нь “чи яаж байгаа юм бэ, аятайхан гараач” гэхэд Э- нь “зүгээр байгаарай гичий минь, би чамайг ямар гэдгийг чинь мэднэ, хачин болгоно” гэхээр нь У- “чи ч гэсэн харах царайны явахааргүй юм байна ш дээ” гэхэд Э- “юу гэнээ чи” гэхэд У- эхлээд Э-ын нүүрийг мангасдсан. Э- “яаж байгаа муу янхан бэ” гээд Уянгын хэвлий хэсэг рүү өсгийтэй гутлаар жийсэн. Тэр хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаагаад зодолдсон. Намхан тарган эгч /М-/ “та нар болиоч ээ” гэхэд Э-тай хамт явж байсан хар өнгийн савхин хүрэмтэй эгч /С-/ М- гэх эгч рүү “чи юу гээд байгаа юм бэ, айгаад байгаа юм уу” гэхэд хар өнгийн пальтотой эгчийг үсдэж унагаагаад, хар өнгийн савхитай эгчийг үсдээд унагаачихсан ямар нэгэн байдлаар цохиогүй. Хар бор өнгийн хүрэм өмссөн ах /О-/ тэднийг салгасан. Гаднаас Э- эгчтэй хамт гарсан ах орж ирээд бүгдийг нь салгасан. Караокед байсан 3 эгчийн ахимаг насны эгч /Э-/ “За одоо больцгооё” гээд зохицуулаад байсан. Ингээд пабаас бөөндөө гарчихаад хоорондоо маргалдаад байсан. Дуу нь өндөрсөөд байхаар нь гараад хартал Э-тай хамт гарсан саарал өнгийн цамцтай ах /М-/, намхан тарган эгчийг үсдээд унагаачихсан. Тэр үед хар цагаан өнгийн цувтай эгч /У-/ дундуур нь ороод салгах гээд доошоо бөхийж байтал М- гараа доороос нь дээшээ нударсан чинь У-а эгчийн хамарны урд хэсэгт шалбараад маш ихээр цус гараад тогтохгүй байхаар нь би “пабд ороод байж бай цусыг нь арчаад өгөх үү” гэхэд У-а “яах юм бэ, ингээд байж байг, ямар байгаагаар нь хараг” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд бүгд явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 

6. Гэрч Л.Б-ын ...О-, М-, Баттулга бид нар 3, 4 дүгээр хорооллоос Яармагт ирэхэд С-, Э- хоёр Яармагийн хуучин эцсийн ... пабд сууж байсан. Тухайн үед гадаа машин дотор Баттулга бид хоёр М-ын охиныг хараад үлдсэн. О-, С-, М-, Э- нар пабаас гарч ирсэн бөгөөд ардаас 3 эмэгтэй Э-ыг “яасан зэвүүн юм бэ” гээд дайраад байхаар нь М-, О-, Баттулга нар салгахад М- Э- руу дайраад байсан. М- Э-ыг хамгаалаад зогсож байхдаа М-ыг үсдэхэд хар цагаан өнгийн хувцастай эмэгтэй /У-/ М-, М- хоёрын дундуур орсон. Тэгснээ гэнэт доошоо суух шиг болоод У-а нь М-ыг “чи миний хамрыг ийм болгочихлоо ш дээ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

 

7. Гэрч Э.М-ын ...Караокены цаг дуусах дөхөх үед Э-, У- хоёр “харьлаа” гээд гарсан. Би ганцаараа караокены өрөөнд дуулаад үлдсэн. Гадаа бөөн хашгираан болоод хүмүүс нэг нэгнийгээ пизда гэх зэргээр харааж байгаа нь сонсогдсон. Караокены өрөөнөөс гарахад У-, хар өнгийн пальто өмссөн эмэгтэйтэй /Э-/ хэрэлдээд янхан гичийгээрээ дуудалцаад байсан. Э- У-аг янз бүрээр хэлээд байхаар нь У-а тэр эмэгтэй/Э-/ үснээс нь зулгаасан. Харин нөгөө эмэгтэй /Э-/ нь зөрүүлээд үсдэлцээд газар унасан. Тэр үед Э- эгч бид хоёр салгах гээд очсон. Хар өнгийн пальто өмссөн Э- миний үс рүү самардах гэж дайрахаар нь пальтоных нь ард талаас татаад өөрөөсөө холдуулахад Э- уначихсан. Э-ын нөхөр Тамираа /М-/ орж ирээд эхнэрээ өмөөрөөд Э-, У-, бид гурав руу дайраад элдэв бусаар хэлээд байсан. Гадаа би М-тай маргалдахад тэрээр намайг үсдээд газар унагаасан. У-а бид хоёрын дундуур орж салгах гэж байхад Уянгын нүүр хэсэг рүү М- баруун гараараа 1 удаа цохиход У-а нүүрээ дараад доошоо суусан. Тэр үедээ хамар хэсгээс их хэмжээгээр цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

 

8. Гэрч Э.Э-ийн ...У-аг ариун цэврийн өрөө орчихоод ирэхээр нь “одоо гэр рүүгээ явъя” гээд караокеноос гарсан. М- тухайн үед өрөөнд ганцаараа дуулаад үлдсэн. У- бид хоёр гарах гээд явж байтал У-аг Э- мөрлөчихсөн. У-а түлхсэн чинь Э- жийгээд үснээс нь зулгаагаад тэр хоёр барьцалдаад авсан. Цаанаас Э-тай хамт явж байсан нэг эмэгтэй ирээд зодолдох гээд, харин хамт явж байсан залуу салгах гээд байсан. М- өрөөнөөс гарч ирээд Уянгын дээр гарчихсан, бас хамт явж байсан эмэгтэйг /С-/ үснээс татаад холдуулсан. Би М-ыг салгаж холдуулчихаад эргээд харахад У-а Э- дээр гараад суучихсан байхад малгайтай залуу салгаад холдуулсан. Э- босч ирээд У-аг үснээс нь зулгаагаад хаалганы зүүн талын буланд унагаахад Э-ын нөхөр М- орж ирээд салгасан. Гадаа машиных нь хажууд М- зогсож байхад М- үснээс нь зулгаагаад газар унагаасан. У-а салгах гээд голоор нь ороход М- нүүр хэсэг рүү нь буюу хамар руу гараа саваад цохьчихсон. У-а хойшоо алхаж байгаад замын голд суусан. Би У-а дээр очиход түүний хамар ярагдчихсан цус нь гоожиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

 

9. Шинжээч эмч Б.Д-гийн ...Б.Уянгын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлүүд нь мохоо буюу гараар цохигдох үед үүсэх боломжтой. Хурц ирмэгтэй зүйлээр болон хайчаар зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд нь үүсэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11546 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.У-ын биед хамрын нуруунд шарх, хамрын үзүүр, зүүн хацар, зүүн гарын хуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 44-р хуудас/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11515 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Э-ын биед тархи доргилт, уруулд шархтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 49-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хэргийн үйл баримт болон шүүгдэгч Б.У-, Г.М- нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

           Иймд шүүгдэгч Б.У-, Г.М- нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.У- нь 2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” пабд хохирогч Б.Э-ыг цохисны улмаас “...биед тархи доргилт, уруулд шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.М- нь 2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” пабд хохирогч Б.У-аг цохисны улмаас “...хамрын нуруунд шарх, хамрын үзүүр, зүүн хацар, зүүн гарын хуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Э-, Б.У-, гэрч Б.С-, Э.О-, У.У-, Л.Б-, Э.М-, Э.Э- нарын мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №11546,  11515  дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.У-, Г.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Э- нь мөрдөн байцаалтын шатанд “...шүүгдэгч Б.У-д гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 28-р хуудас/ гэж,

Хохирогч Б.У- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Г.М-т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй үзэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.У-, Г.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Б.У-, Г.М- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулж, Б.У-, Г.М- нарын сарын орлогыг нь харгалзан оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн.

 

          Шүүгдэгч Б.У-, Г.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.