Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/911

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

хохирогч О.П, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Бн өмгөөлөгч Б.Баттуяа, О.Билгүүн,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Дэлгэрцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Б.Буянт нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч С.Бын өмгөөлөгч Б.Баттуяа, О.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Бд холбогдох эрүүгийн 2005023691552 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Ц Б, 1975 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Галт сайхан” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, /РД:-/,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 75.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж 250.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/842 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.

            Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” нэртэй автомашины төвийн зогсоолд автомашин худалдан борлуулдаг иргэн Д.Э д зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж, байрлуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн, “J” арлын дугаартай, “L” маркийн Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй, хохирогч О.Пийн эзэмшлийн автомашиныг “таны автомашиныг Хятад Улсын иргэн худалдаж авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар иргэн Д.Эаас автомашиныг авч явах зөвшөөрлийн дагуу уг автомашиныг шилжүүлэн авч залилан, 270.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөн хохирогч Г.Бт Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан мөнгөн ус /Hg/-ыг зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогчоос Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Юнайтед” худалдааны төвд байрлах АТМ-ээс өөрийн эзэмшлийн Хаан банкны - тоот харилцах данснаас 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 7.000.000 төгрөгийг иргэн Г Лн эзэмшлийн Хаан банкны - тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилан, нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хүртэл хугацаанд Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 3 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5 ширхэг бортоготой мөнгөн ус.(Hg)-ыг хууль бусаар хадгалсан,

2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан-Түшээ хотхоны гадна зогсоол дээр байсан 03-08 УБУ улсын дугаартай цагаан өнгийн “Т” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан Б.Б д 92.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ц.Б н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Ц Б г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б овогт Ц Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэх эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б н 2021 оны 4 дүгээр сарын 01-ээс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2021 оны 4 дүгээр сарын 02-оос 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 28-аас 2022 оны 02 дугаар сарын 16, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон нийт 156 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, 2017 онд үйлдвэрлэгдсэн - арлын дугаартай, “L” маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 4 дугаартай тогтоол, мөн уг автомашины шилжилт хөдөлгөөний хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэгт гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Б, хохирогч О.М /БНХАУ-ын иргэн W /Ө, Б.Б/, иргэний нэхэмжлэгч Ж.Ү, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд тус тус төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар. зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бэс 35.000.000 төгрөгийг, иргэний хариуцагч С.Б аас 35.000.000 төгрөгийг тус тус гаргуулан нийт 70.000.000 төгрөгийг хохирогч О.П д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт 20.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж дуусгавар болсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан байхад анхан шатны шүүх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан эрх зүйн дүгнэлтдээ урьдах ял шийтгүүлж байсныг минь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял халдаасан нь үндэслэлгүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх хурлын өмнө анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хохирогч О.Пид шүүхийн тогтоолоор оногдуулсан 35.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хохирогч О.П нь энэ талаар гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь зөвхөн хорих ялтай биш торгуулийн ялын сонгох санкцтай тул анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан. Энэ төрлийн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хохирол төлбөр байхгүй нь хэргийн хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэл болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зөвхөн хорих ялтай биш торгуулийн болон зорчих эрхийг хязгаарлах ялтай байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн буюу торгох ялаар сольж өгнө үү. Миний бие дээрх 2 төрлийн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн санаанаасаа гэмшиж, уучлалт гуйн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, тухайн үед надад 03-08 УБУ улсын дугаартай Л маркийн автомашиныг авчирч өгсөн урьдын танил Б гэгч БНХАУ-ын иргэн Ж н талаарх нарийн мэдээллүүд байсаар байтал яагаад олж ирж, байцаалт авахгүй байгаа юм бэ? 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад М дээр би өөрөө очиж “миний эрх маш хүндээр зөрчигдөж байна, тухайн үед дуудлага өгч, түлхүүр тааруулж машин онгойлгодог 2 ажилтан хүүхдийг дуудаад ирээч, таны хажууд нүүрэлдэж байцаалт өгмөөр байна” гэсний дагуу тэр 2-ыг дуудаж асуухад “энэ хүн машин онгойлгуулсан хүн биш байна” гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн тухайд үнэхээр эргэлзээтэй нөхцөл байдлууд байдаг тул анхан шатны шүүхээс оноосон 2 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний эх Н.Л нь 2021 онд хөхний хорт хавдар тусаж, өрөөсөн хөхөө авхуулан хорт хавдрын 4 дүгээр шатлалдаа орж, хэвтэрт эмчилгээ хийлгэдэг бөгөөд миний бие асран хамгаалдаг юм. Мөн өөрийн эзэмшлийн “Г С” ХХК нь Сэлэнгэ аймгийн төв болон ойролцоох сумдад ахуйн болон хөрсний ариутгал хийдэг. “С” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, орлого олон түүгээрээ хохирол төлбөр бүрэн барагдуулсан. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оноосон 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх ялыг тусад нь эдлүүлж болно” гэж зааснаар шүүхэд онцгой эрх олгогдсон байдаг тул оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Б.Буянт нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч бидний болон Ц.Б-ийнзүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийн тухайд маргаагүй. Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн санаанаасаа гэмшиж, уучлалт гуйж хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 1.5-д заасан өөрийгөө илчилсэн, ... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан автомашиныг буцаан гаргуулах, эрж хайхад өөрийн чадлаар хүчин зүтгэсэн нь хавтаст хэргийн материалаас харагдана. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн, хохирогч Пид төлөхөөр шийдвэрлэсэн 35 сая төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш төлж барагдуулан, бусдад төлөх хохирол хохирол төлбөргүй болсон болно. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох сонгох санкц байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Химийн хорт бодисыг хууль бусаар хадгалсан хэргийн тухайд, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулсан, энэ гэмт хэргийн тухайд Ц.Б, түүний өмгөөлөгч нарын зүгээс маргаагүй, анхнаасаа Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлгийг тогтвортойгоор өгсөөр ирсэн. Ц.Б-ийн хадгалж байсан Химийн хорт бодисыг цагдаагийн байгууллага 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 174-178/ авагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаатай зорчих эрхийг хязгаарлахаар заасан байх тул Ц.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж хорихоос өөр төрлийн буюу торгох ялаар сольж өөрчилж өгнө үү. Хулгайлах гэмт хэргийн тухайд, Ц.Бд холбогдуулан Хан-уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн хэрэгт нэгтгэгдсэн Эрүүгийн 2110006800273 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хууль бус хийгдсэн, нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй хэмээн үзэж, гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч нарын зүгээс эс зөвшөөрч маргаж оролцсон. Хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь, гэрч, иргэний нэхэмжлэгч Ү н мэдүүлэгтээ “Ц.Б тухайн машин хятад хүний машин бөгөөд эзэн нь одоо Хятад Улсад байгаа, ковид гээд орж ирж чадахгүй байна, хил нээхээр эзэн нь ирэх тул ирэхээр нь асуудалгүй шилжүүлээд өгнө. ...” гэж хэлсэн. “...Машинаа үзүүлэхдээ ганцаараа байсан, ... машинаа үзүүлчхээд, саарал өнгийн жижиг машин руу ороод жолоочийн эсрэг талд суусан, такси гэж би бодсон.” гэх мэдүүлэг, гэрч Баттулгын мэдүүлэгтээ: 2021 оны 3 дугаар сарын 30-ны өглөө оршин суугч бололтой залуу орж ирээд “- Л машин алга болсон байна, камер шүүе” гэж орж ирсэн. ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн2021 оны 3 дугаар сарын 31-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...захирал Н машинд түлхүүр тааруулна гэсэн дуудлага ирсэн, ... гээд - дугаар өгсөн, 40-50 орчим насны эрэгтэй хүн байсан, онгойлгоод түлхүүр тааруулж өгсөн.” гэх, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “...надаас 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэсгийн мөрдөгч М мэдүүлэг авахад Б г оруулаад гаргасан. Тэгэхэд тухайн хуний ярьж байгаа дууны өнгө нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний орой машин онгойлгуулсан хүн биш юм шиг байсан. Яг царайг нь хараагүй учраас шууд “мөн байна” гэж хэлэхэд хэцүү, бас биш гэж хэлэхэд хэцүү байсан. Сүүлд нь хүн гүтгэсэн хэрэгт орох байх гэж бодсон. Ер нь биеийн пропорц адилхан байх шиг байсан. Тэгтэл надад таньж олуулах ажиллагаа зургаар явуулахдаа ганцхан 40 гаран насны хүний зураг байсан, бусад нь залуу хүний зургийг оруулсан байсан учраас Б-ийн зургийг мөн гэж заасан. ...” гэх мэдүүлэг, гэрч Б.М н мэдүүлэгт “...бид хоёр машин онгойлгож өгөөд байж байтал нөгөө ах “... би гэр рүүгээ орчхоод ирье. ...” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд гарч ирснээ 400.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд “за баярлалаа, 21 цагаас ажилтай” гэж хэлээд машинаа цоожлоод яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /2хх 65-66, 7хх 180-181/, гэрч Ссн өгсөн мэдүүлэгт “...2021 оны 3 дугаар сарын 27-нд Б над руу залгаад “2013 оны “Л” байна, авах уу?, эзэн нь Хятад хүн байгаа юм аа, Монгол Улсад байхгүй хил онгойхоор орж ирнэ, намайг 60.000.000 төгрөгөөр зараад өгөөч гэсэн юм, бэлэн мөнгөтэй авах хүн байна уу?” гэсэн. Тэгээд машинаа тойруулж харуулаад байж байхад төв замын дэргэд курткийн малгайгаа өмссөн жижиг биетэй, туранхай эрэгтэй хүн цаашаа хараад зогсож байсан. Тухайн үед уг залууг анзаараагүй. Тэгээд сүүлд бодоод байхад хоёр машин ирчхээд байхад Б ганцаараа байсан болохоор дахиад нэг хүн машин бариад ирсэн байх гэж бодсон. ...” гэх мэдүүлэг /4хх 203-204/, гэрч Б.У гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...уг хэрэгт ажиллагаа явуулж 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тухайн байрны харуулын камерын бичлэгийг шүүж үзэхэд, жижиг суудлын машин ирж зогсоод 2 хүн бууж ирээд тухайн алдагдсан гэх “Л” машиныг онгойлгож өгчихөөд яваад өгсөн. Тэгээд тухайн Л маркийн машиныг нэг хүн унаад хөдөлж байгаа бичлэг байдаг юм. Хөдлөөд явахад урд нь жижиг машин гупрлээд яваад байсан. Бтэй хамт ямар хүн явж байсан талаар тогтоогдсон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /4хх 186/, яллагдагч Ц.Б-ийн мэдүүлэгт “...урьдын танил надад өртэй Б гэх БНХАУ-ын Өвөр Монгол иргэн 2021 оны 3 сард утсаар яриад, надад өглөгтэй Өвөр Монгол хүн байгаа юм, уг хүн нь “одоо Хятад улс руу явчихсан, удахгүй ирээд бичиг баримтыг нь шилжүүлж өгнө, уг машиныг 45 сая төгрөгт зараад өгөөч” гэхээр нь “машинаа аваад ир” гэхэд Б - улсын дугаартай цагаан өнгөтэй “Л”  авчирч өгсөн. ...би ямар нэгэн машины түлхүүрийг тааруулж онгойлгосон зүйл байхгүй. Надад Б -  дугаартай машиныг авчирч өгсөн. Би Хулгай хийдэг хүн биш. ...” гэх мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүЙлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, мөн хуулийн 1.7 дугаар үйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг хүлээх, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч , прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгэр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд үнэхээр эргэлзээтэй нөхцөл байдлууд байсан. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоож, шүүхэд ирүүлж чадаагүй байхад мөн нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж, шалгаж, харьцуулан шинжлэн судалж үнэлж дүгнэж чадсангүй гэж үзэж байна. Тухайлбал, тухайн автомашин хулгайлах гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг тогтоогоогүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 3, 4-т Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан байдаг ч тогтоож чадсангүй гэж үзэж гомдолтой байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж Ц.Бд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт Ц.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг, хорихоос өөр төрлийн ялаар тус тус сольж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч С.Бын өмгөөлөгч Б.Баттуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч О.П нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гомдолдоо ... 108.280.000 төгрөгөөр С Д А с 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийн 2017 оны J арлын дугаартай L xap хөх өнгийн авто машин худалдан авсан гэжээ. /1хх 3/ 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 56.000 ам.доллар буюу 170.000.000 төгрөг уг автомашиныг худалдан авсан бөгөөд бүх бичиг баримтууд нь байгаа гэж мэдүүлжээ. /1хх 6-7/ 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө Надад уг тээврийн хэрэгслийн бүх бичиг баримтууд байгаа, 230.000.000 төгрөгөөр зарахаар нэхэмжилж байгаа гэжээ. 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 56.000 ам.доллар (Монгол банкны ханш 1 ам доллар 2703.24 төгрөг) 151.381.440 төгрөг байна. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 39.200 ам.доллараар Тээрийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээ байгуулсан ч гэрээгээ алга болгосон ч Нотариатчаас гэрээгээ авсан гэж мэдүүлдэг. /6хх 161-164/ 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 39.000 ам.доллар (Монгол банкны ханш 1 ам доллар 2702.87 төгрөг) 105.952.504 төгрөг байна. Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд хохирогч О.Пийн өгсөн мэдүүлгүүдийн үнийн дүн зөрүүтэй төдийгүй шилжүүлсэн болон ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд хэрэв авто машин худалдаж авна гэдэг нь 1-2 сая төгрөгөөр тоологдох мөнгө биш учраас банкны данснаас гаргаж авах, дансаар шилжүүлэх гэх мэт баримттай үйлдлүүдийг хийсэн байх ёстой учраас гомдол гаргасан болгон хохирогч биш бөгөөд О.П нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн санаа зорилготой байгаа нь дээрх мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж үзэж байна. Тэгээд ч уг тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын хилийн Ц боомтоор 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын иргэн К (Пасспорт № -) нь Н улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож орж ирсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Буянт-Ухаа боомтоор тээрийн хэрэгсэлгүйгээр гарч явсан байдаг. Уг тээврийн хэрэгсэл нь Монгол Улсад Олон улсын авто тээврийн харилцааны тухай Оросын Холбооны Улсын Засгийн Газар, Монгол Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад тор хугацаагаар орж ирээд гарах ёстой тээврийн хэрэгсэл бөгөөд Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг хэлнэ” гэжээ. Мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл” гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно. Хуулийн 229.2 дахь хэсэгт “Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийн гаалийн хилээр гаалийн болон бусад татваргүйгээр түр хугацаагаар нэвтрүүлнэ.” гэж тодорхой заасан учраас Н улсын дугаартай 2017 оны J арлын дугаартай L xap хөх өнгийн авто машин нь худалдан борлуулагдахгүй тээврийн хэрэгсэл бөгөөд ОХУ-ын иргэн К н өмчлөлийн тээврийн хэрэгсэл юм. Миний үйлчлүүлэгч С.Б нь Ц.Бтэй хууль ёсны дагуу, сайн дурын зөвшилцлийн үндсэн дээр бичиг баримттай, биетээрээ байгаа Lмаркийн автомашиныг барьцаанд тавих гээд ирэхэд нь миний үйлчлүүлэгч С.Б битгий хэл нотариатч ч хүртэл хуурамч бичиг баримт гэдгийг нүдээр хараад мэдэх боломжгүй байсан учраас баталгаажуулж хуулийн дагуу гэрээ хийгдсэн байдаг учраас хууль ёсны эзэмшигч гэж үзэж байгаа болно. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баас 35.000.000 төгрөг гаргуулан О.Пид олгуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч, бодит байдалд нийцээгүй миний үйлчлүүлэгчид оногдуулсан шийтгэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч С.Бын өмгөөлөгч О.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Пид 170.000.000 төгрөгийн хохирол учирсан ба иргэний хариуцагч С.Быг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэн 35.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг тодорхойлж хуульчилсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээг заавал нотлохоор заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд О.Пид учирсан хохирлын хэмжээ нэг мөр тогтоогддоггүй бөгөөд шүүх тухайн тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр 170.000.000 төгрөгөөр үнэлж байгаа болохыг шийтгэх тогтоолд тодорхой тусгаагүй байна. О.П нь цагдаагийн байгууллагад анх гаргасан гомдолдоо /1хх 3/ тээврийн хэрэгслийг 108.280.000 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлдэг, мөн нотариатаар батлуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнд /6xx 161-164/ тээврийн хэрэгслийн үнийг 39.200 ам.доллар буюу гэрээ байгуулсан өдрийн ханшаар 105.952.504 төгрөгийн тооцоо байдаг боловч шүүх хохирогчийн бусад эх сурвалжаар нотлогддоггүй 56.000 ам.доллар буюу 170.000.000 төгрөг гэж мэдүүлснийг үнэлж шийдвэр гаргасан ба нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг үнэлээгүй үндэслэлийг тогтоолд тодорхой тусгаагүй болно. С.Б нь тухайн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдээгүй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж Ц.Бд зээл олгосон /зээлийн гэрээ, барьцааны гэрээг баталгаажуулсан нотариат ч хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан/ Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул барьцааны зүйлийг худалдан борлуулж, зээлээр олгосон мөнгөн хөрөнгийг гаргуулсан үйлдлийнхээ төлөө Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирлыг хөдөлбөргүй, бүрэн нотлогдоогүй баримтын үндсэн дээр хариуцаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар О.П тухайн тээврийн хэрэгслийг 105.952.504 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байгаа, хохирогч нь замын зардал гарсан гэх боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг нь бусад эх сурвалжаар нотлогдоогүй, Ц.Б нь О.Пид 100 сая төгрөгийг төлсөн байгаа зэрэг нөхцөл байдлыг үнэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасныг баримтлан О.Пид учирсан бодит хохирлын хэмжээг 105.952.504 төгрөгөөр тогтоох нь үндэслэлтэй бөгөөд энэхүү хохирлыг Ц.Б хариуцах үүрэгтэй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэний хариуцагч С.Баас 35.000.000 төгрөг гаргуулан О.Пид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч О.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...39.200 ам.доллар гэж яриад байна. Бид нар гаальд орж ирсэн машины татварыг багаар төлөхийн тулд багаар бичүүлдэг. 56.000 ам.доллар гээд гэрээгээ байгуулчихаар их үнэтэй татвар төлдөг. Давж заалдах гомдлуудтай холбогдуулж хэлэх өөр тайлбаргүй. ...” гэв.

Хохирогч О.Пийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”L” гэдэг нь “L” маркийн автомашины дизель хөдөлгүүртэй загвар бөгөөд гаднаас нь харахад “L” марктайгаа яг адилхан. О.Пийн хийсэн судалгаагаар хар хөх өнгөтэй “L” маркийн автомашин нь Монгол Улсад 2 ширхэг байдаг гэсэн. Тиймээс 105.000.000 төгрөгийн үнэлгээтэй машин биш. Уг машины 3 үнэлгээ хэрэгт яригддаг. 39.000 ам долларын асуудал гэрээнд тусгагдсан бөгөөд О.Пийн хэлснээр бага татвар төлөхийн тулд бичсэн гэдэг. Энэ машиныг Баян-Өлгий аймгаас авч ирэхэд шүүгдэгч Ц.Б, М, П нар гурвуулаа явсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.П 56.000 ам доллар болон бусад бүх зардлыг гаргасан гэдгийг П, М нар мэдүүлдэг. Мөн уг автомашин нь ОХУ-ын иргэний өмчлөлийнх бөгөөд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлээр нэр шилжих хооронд ийм процесс явагдаж, шилжих боломжгүй болсон. Машин үйлдвэрлэгдсэн он, Монгол Улсад орж ирсэн он зэргээс шалтгаалж машины үнэ тогтоогддог эрх зүйн орчин, татвартай холбоотой асуудлаас болж 2019 оны 12 дугаар сард авсан уг автомашиныг 2020 он гэж бүртгүүлэхээр хүлээж байсан. Энэ үед зараад өгье гэж хэлээд ийм байдалд хүргэсэн. Машин хаана байгаа талаар асуудал яригддаг ба хэрэв С.Б машиныг худалдсан бол бичиг баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг болно. Өмнөх шүүх хуралдаанд С.Баас “300 сая автомашиныг яагаад 170 сая төгрөгөөр худалдсан бэ” гэдэг асуулт асуухад “Бичиг баримт нь байхгүй байсан учраас 170 сая төгрөгөөр худалдсан” гэж хариулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Авсан хүмүүс нь өөр машины бичиг баримтыг энэ машин дээр гаргадаг гэсэн учраас би хямдхан зарсан” гэснээс үзэхэд бичиг баримт байхгүй гэдгийг тодорхой мэдэж байсан тул түүний үйлдэл гэмт хэргийн шинжтэй. Энэ агуулгаар би бүх шатны прокурорт хүсэлтээ гаргаж байсан. Хэрэв машиныг худалдаагүй бол О.Пийн худалдаж авсан автомашиныг нуусан гэж үзэх бөгөөд машин олдоно байх. Гэрээний үнийг яаж тогтоох талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан ба талуудын хооронд тохирсон үнээр тогтоогдохоос биш цаасан дээр бичигдсэн үнэ эцсийнх, уг үнээр явна гэсэн зүйл яригдахгүй. Машины тухайн үеийн зах зээлийн ханш нь 1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх талд авагдсан бөгөөд уг үнэлгээг эсэргүүцэж С.Бын өмгөөлөгч нар дахин үнэлүүлэх, эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй. Автомашин нь 270.000.000 орчим төгрөгийн үнэтэй бөгөөд “гаалийг нь төлөхгүйгээр, гаалийн бичигтэй нь 230.000.000 төгрөгт өгье, гаалиа төлөөд ав” гээд хүмүүст худалдах боломжтой байсан. Гэхдээ бодит худалдаж авсан үнэ нь 170.000.000 төгрөг бөгөөд ашиг харах ёстой. Тиймээс өмгөөлөгчийн хувьд бодит хохирлыг хамгийн багадаа гаалийг нь төлөөгүй үнээр 230.000.000 төгрөг гэж үзэж байгаа. ...” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс тус хэрэгт ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээг болох мөнгөн ус гэх бодисыг нөлөөллийг харгалзан хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. торгох ялын санкци байгаа боловч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Залилах гэмт хэргийн тухайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар их хэмжээний хохирол учруулж уг гэмт хэргийг үйлдсэн. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд үүнд зөвхөн нэг үйлдэл биш, хоёр үйлдэл байх ба прокуророос зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаагүй байна гэж үзэж үргэлжилсэн үйлдлээр зөвтгөж дүгнэсэн. Улмаар энэхүү гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээнд буюу ялын бодлогын хамгийн доод хэмжээгээр 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүх энэ төрлийн хэрэгт ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзсэн буюу өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харуулж байгаа талаар шийтгэх тогтоолдоо дурдсан нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас уг гэмт хэргийг үйлдээгүй, энэ хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн хийж гүйцэтгээгүй гэж байна. Шүүгдэгч Ц.Б нь “надад Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн энэ автомашиныг авчирч өгсөн” гэж мэдүүлдэг боловч - гэх улсын дугаар хэний өмчлөлийнх гэдгийг судалсан баримт хэрэгт авагдсан. Уг баримтаар гэрч А н эзэмшилд байдаг “Т” маркийн тээврийн хэрэгслийн дугаар болох нь тогтоогдсон бөгөөд уг автомашиныг А нь Э гэх хүнд, Э нь шүүгдэгчид худалдсан байдаг. Мөн энэ хэрэгт авагдсан хулгайлах гэмт хэргийн нотлох баримт болгож нийт 24 баримтыг шийтгэх тогтоолд үндэслэсэн байдаг. Үүнд, иргэний нэхэмжлэгч Ү н “-гэх улсын дугаартай “Л” маркийн тээврийн хэрэгслийг Б авчирсан” гэх, гэрч Г н “Тухайн өдөр дуудлагын түлхүүр онгойлгодог Б, М нарын хоёр этгээдийг дуудахад Ц.Б ах “нэг шийдсэн юм хийхгүй бол болохгүй болчихлоо, нэг тээврийн хэрэгслийн хүнийг харсан байгаа, чи надад машин түрээслээд өгөөч” гэхээр нь би машин түрээсэлж өгсөн” гэж мэдүүлдэг. Тухайн автомашин нь хотхоны гадна очсон машин болох нь камерын бичлэгээр тогтоогддог. Тээврийн хэрэгслийг онгойлгож өгсөн түлхүүр тааруулдаг хоёр ажилтан Б.Б, Б.М нар нь дөчөөс тавин настай хүн байсан гэж хэлээд таньж олуулах ажиллагааны явцад Ц.Б заасан байдаг. Таньж олуулах ажиллагаа нь хуульд заасны дагуу хийгдсэн бөгөөд энэ ажиллагааны талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Мөн дээрх хоёр хүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр асуусан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Б.Б гэх хүний мэдүүлгийг үндэслэсэн нь буруу гэж байна. Уг хүн хэрэгт хоёр удаа мэдүүлэг өгсөн /3хх 81/. Энэ үедээ Б биш гэж мэдүүлсэн боловч 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө “Биеийн хэлбэрийн хувьд мөн байна” гэж мэдүүлсэн. Энэ бүх нотлох баримтыг үнэлж Ц.Б г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангийн хамгийн доод ял болох 2 жилийн хорих ялыг оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, шүүх шийдвэр гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн, иргэний хариуцагчийн хохиролтой холбоотой асуудлын тухайд прокуророос “И” ХХК-ийн 270.000.000 төгрөгийн үнэлгээг үндэслэж яллагдагчаар татсан. Шүүхээс дүгнэхдээ хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч М нарын мэдүүлгийг үндэслэж хохирлын бодит байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шууд учирсан хохирол гэж үнэлсэн. Тус 3 хүн нь 2019 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймагт очиж, Ц боомтоор энэхүү тээврийн хэрэгслийг худалдаж авсан бөгөөд тэдний мэдүүлэг хоорондоо зөрүүгүй 56.000 ам доллар буюу 170.000.000 төгрөгөөр авснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн иргэний хариуцагч С.Баас 35.000.000 төгрөгийг гаргуулсан нь хуульд нийцэхгүй, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны зүйлийг худалдан борлуулсан байхад шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй гэж байна. Шүүхээс энэ талаар дүгнэхдээ гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Учир нь, шүүгдэгчийн итгэмжлэлийг шилжүүлж буй нөхцөл байдал, үйлдлийн арга нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй, мөн Иргэний хуулийн 156-160 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр барьцааны гэрээ үүссэн гэж үзвэл энэ нь тус хуулийн 158 дугаар зүйлд зааснаар барьцаалагч С.Б нь барьцаалуулагч Ц.Бд барьцааны хөрөнгийн хугацаа дуусмагц барьцаалбарыг худалдах талаар мэдэгдэх ёстой. Эсхүл сольж, өөр барьцаа байршуулах үүргийг хүлээх байхад үүргээ биелүүлээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхэд хүргэж байна. Мөн С.Бын хувьд гэрээнд итгэмжлэл нь байсаар байтал хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулалгүй хэн гэдэг нь мэдэхгүй этгээдэд худалдсан тул энэхүү мөнгөн дүнг иргэний хариуцагч С.Баас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” нэртэй автомашины төвийн зогсоолд автомашин худалдан борлуулдаг иргэн Д.Эад зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж, байрлуулсан хохирогч О.Пийн эзэмшлийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, “J” арлын дугаартай, “L” загварын Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй автомашиныг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим “таны автомашиныг Хятад Улсын иргэн худалдаж авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар иргэн Д.Эаас автомашиныг авч явах зөвшөөрлийг О.Поос амаар хэлсний дагуу шилжүүлэн авч, түүнийг залилан 170.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.П /1хх 7-9, 6хх 146-147/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Бын /5хх 2, 11-12, 6хх 159-160/, гэрч Н.М /6хх 153/, Д.Э /1хх 23/, Б.А /1хх 21/, Г.Б /6хх 149/, С.Н /6хх 151/ нарын болон Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн /1хх 219-221, 3хх 122, 4хх 112-116, 6хх 154-156/ мэдүүлэг, Б.А н Хаан банканд эзэмшдэг - тоот дансны хуулга /1хх 22/, ОХУ-ын иргэн К, О.П нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн J арлын дугаартай, L маркийн хар хөх өнгийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээ /6хх 161-164/, О.П оос гаргаж өгсөн автомашиныг хилээр оруулж ирсэн талаар Орос хэл бичигдсэн “Д” гэсэн бичигтэй баримтууд /1хх 55-59/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Баас гаргаж өгсөн баримтууд, гараар бичсэн мөнгө хүлээлцсэн баримтууд /1хх 61-68, 5хх 219/-аар,

шүүгдэгч Ц.Б нь хохирогч Г.Б т Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан мөнгөн ус /Hg/-ыг зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогчоос Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Ойн 1-1 тоотоос болон Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” худалдааны төвд байрлах АТМ-ээс Хаан банк дахь Г Л н эзэмшлийн - тоот харилцах дансаар дамжуулан 8 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 7.000.000 төгрөг шилжүүлснийг Хаан банк дахь Ц.А н эзэмшлийн - дугаартай дансаар шилжүүлэн авч залилан, нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Б /2хх 90, 115-117, 7хх 205, гэрч Г.Л  /2хх 122-123/, Б.А  /2хх 130-131/ нарын болон Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн /2хх 152-154/ мэдүүлгүүд, Г.Л н эзэмшлийн Хаан банкны - тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 142-143/, Б.А н эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга /2хх 132-137/, чатаар харилцсан мессенжерийн хуулбар /2хх 195/ зэрэг баримтуудаар,

шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 3 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5 ширхэг бортоготой мөнгөн ус (Hg)-ыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

иргэний нэхэмжлэгч, хохирогч Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б /4хх 8/, гэрч А.Э /3хх 192-193, 4хх/ нарын мэдүүлгүүд, Цөмийн болон цацрагийн хяналтын шинжээчийн дүгнэлт /3хх 203-205/, Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн №1/84 дугаартай /3хх 210-212/ дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3хх 172-173/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 174-178/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 179-183/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /3хх 187/ зэрэг баримтуудаар,

шүүгдэгч Ц.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х хотхоны гадаа зогсоол дээр байсан ---- --- улсын дугаартай цагаан өнгийн “Т” маркийн автомашиныг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан Б.Б д 92.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.М /4хх 178-179/, 7хх 154-156/, иргэний нэхэмжлэгч Ж.Ү /2хх 42-45, 4хх 184, 7хх 157-159, 8хх 119/, гэрч Б.Б /2хх 57, 7хх 172/, Б.Б /2хх 60-62, 4хх 187, 7хх 175-177/, Б.М /2хх 65-66, 7хх 180-181, Б.Г /2хх 69-71, 7хх 184-186/, Б.С /2хх 79-80, 4хх 203-204, 7хх 191/, М.Б /1хх 188-189, 7хх 188-189/, Б.У /4хх 186/ нарын мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 9-13, 7хх 124-128/, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 15-18, 7хх 130-133/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 19-28, 7хх 134-143/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 92-94, 7хх 207-209/, Худалдах, худалдан авах гэрээ, төлбөр шилжүүлсэн баримт /2хх 179-180/, тээврийн хэрэгслийн лавлагаа /3хх 58/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 174-177, 7хх 218-221/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, гэрч Б.Б н “...залуу орж ирээд “- - дугаартай цагаан өнгийн “Л” маркийн машин алга болсон байна, камер шүүе” гээд ...үзэхэд 2021 оны 3 дугаар сарын 29-ний орой 20 цаг 15 минутад приус маркийн машинтай 3 хүн буугаад, өөдөөс нь тулгаж гэрлээ асааж байгаад 20 цаг 56 минутад унаад гарч байгаа дүрс харагдаж байсан. ...” гэсэн /2х 57,7хх 172/, гэрч Б.Б-ийн“...Хар өнгийн хантааз өмссөн 45-50 орчим насны эрэгтэй хүн ирээд “энэ машиныг асаах хэрэгтэй байна, түлхүүрээ гээчихсэн юм” гээд ... цагаан өнгийн “Т” маркийн автомашиныг заасан. Тэгээд машиныг нь онгойлгоод шинэ түлхүүр тааруулж өгсөн. ...” гэсэн /2хх 60-62, 7хх 175-177/, гэрч Б.М н “...Б тэй тэр машины түлхүүрийг хийж өгөхөөр хамт явсан. ...Бид хоёр машиныг нь онгойлгож өгөөд байж байтал нөгөө ах “би гэр рүүгээ орчхоод ирье” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд гарч ирснээ 400.000 төгрөг бэлэн тоолж өгсөн...” гэсэн /2хх 65-66,7хх 180-181/, гэрч Б.У “...камерын бичлэгийг шүүж үзэхэд жижиг суудлын машин ирж зогсоод 2 хүн бууж ирээд тухайн алдагдсан гэх “Л” маркийн машиныг онгойлгож өгчихөөд яваад, тухайн Л маркийн машиныг нэг хүн унаад хөдөлж байгаа бичлэг байдаг. ...Г г авчираад мэдүүлэг авахад Б гэдэг хуурай ах яриад “түрээсийн машин олоод өг” гэсэн зүйл ярьсан. ...Б нь “нэг машин байгаа, тэрийг тоочилгосон байгаа” гэж ярьж өөрийнхөө нэр дээр машин түрээсэлж авахаар болохгүй байна” гэсэн байсан. ...Машиныг онгойлгосон 2 хүнийг тогтоон мэдүүлэг авсан. Тухайн үед Ц.Б-ийн зургийг харуулахад “энэ хүн бид хоёроор машин онгойлгуулаад бэлнээр 500.000 төгрөг өгсөн хүн мөн байна” гэсэн. ...” /4хх 186/ мэдүүлгүүд нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 9-13, 7хх 124-128/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 19-28, 7хх 134-143/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

Эдгээр нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Б-ийн дуудлага өгч хохирогчийн автомашиныг онгойлгуулан хулгайлсан нь хөтөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б-ийн“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн тухайд үнэхээр эргэлзээтэй нөхцөл байдлууд байдаг тул анхан шатны шүүхээс оноосон 2 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Б.Буянт нарын “...автомашин хулгайлах гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг тогтоогоогүй. ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж Ц.Бд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Б-ийн“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зөвхөн хорих ялтай биш торгуулийн болон зорчих эрхийг хязгаарлах ялтай байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн буюу торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Б.Буянт нарын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаатай зорчих эрхийг хязгаарлахаар заасан байх тул Ц.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж хорихоос өөр төрлийн буюу торгох ялаар сольж өөрчилж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасан бөгөөд уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт юм.

Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохих заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарч байх тул шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал болохгүй.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруу дээр маргаж байгаа нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх ялыг тусад нь эдлүүлж болно” гэж зааснаар шүүхэд онцгой эрх олгогдсон байдаг тул оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялын төрөл, хэмжээг тогтоохоор хуульчилсан ба шүүх гэмт хэрэг тус бүрд өөр өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлж болохоор шүүхэд эрх олгосон заалт гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэх эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхээс Ц.Бд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байх тул шүүгдэгч Ц.Бд оногдуулсан ялыг торгох ялаар талаар гаргасан шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Б.Буянт нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Бын өмгөөлөгч Б.Баттуяа, О.Билгүүн нараас “...иргэний хариуцагч С.Баас 35.000.000 төгрөг гаргуулан хохирогч О.Пид олгох хэсгийг хүчингүй болгуулах ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогч, шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 70.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч С.Б тус бүрээс 35.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Пид олгож, бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн иргэний нэхэмжлэгч С.Б нь шүүгдэгч Ц.Бд мөнгө зээлүүлсэн асуудалд өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Пид учирсан хохирол, хор уршиг арилаагүй байхад анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслийг битүүмжилж, шилжилт, хөдөлгөөний хязгаарласан прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосон нь үндэслэл муутай байх тул 2017 онд үйлдвэрлэгдсэн, J арлын дугаартай, “L” загварын хар хөх өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, шилжилт, хөдөлгөөний хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 4 дугаар, мөн Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаар тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Б-ийнгаргасан болон түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Б.Буянт нарын хамтран гаргасан, мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Бын өмгөөлөгч Б.Баттуяа, О.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...2017 онд үйлдвэрлэгдсэн J арлын дугаартай, “L” маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 4 дугаартай тогтоол, мөн уг автомашины шилжилт хөдөлгөөний хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. ...” гэснийг “...2017 онд үйлдвэрлэгдсэн J арлын дугаартай, “L” маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 4 дугаартай тогтоол, мөн уг автомашины шилжилт хөдөлгөөний хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаартай тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан болон түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Б.Буянт нарын хамтран гаргасан, мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Бын өмгөөлөгч Б.Баттуяа, О.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ