| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00042/И |
| Дугаар | 309/ШШ2025/00213 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00213
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00213 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******,
Хариуцагч: *******ын *******нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 4,954,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК-аас 2023.06.02-ны өдөр иргэн Т.*******, Ц.*******нар гар утасны лизингийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 3,999,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2024.06.02-ны өдөр дууссан ба энэ хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй. Иймд зээлдэгч Т.*******, Ц.*******нараас үндсэн зээл 3,130,000 төгрөг, зээлийн хүү 1,520,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 304,000 төгрөг, нийт 4,954,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Маргад-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, хариуцагч Ц.*******нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ-аас нэхэмжилсэн 4,954,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Т.*******, Ц.*******нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,954,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.[e1] *******, Ц.*******нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 4,954,000 /дөрвөн сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.*******, Ц.*******нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,214 төгрөгөөс 50 хувь болох 47,107 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 47,107 /дөчин долоон мянга нэг зуун долоо/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 47,107 /дөчин долоон мянга нэг зуун долоо/ төгрөгийг хариуцагч Т.*******, Ц.*******нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА