Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00223

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00223

Дорнод аймаг

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******ын *******д холбогдох,

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 3,757,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн ... оршин суудаг. 2024 оны 08 сарын 03-ны өдөр гэрт хүнгүй байхад гэрт ус алдсан байсан. Ингээд 2 давхрын айл руу ороход хүнгүй байсан бөгөөд 3 давхрын айлаас ус алдсаныг мэдсэн. Тухайн үед 3 давхрын айлд засвар хийж байсан Б.Туяахуу, Н.******* нарын хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас ус алдсан юм билээ. Бид ус алдуулсан Б.Туяахуу, Н.******* нарт хэрхэн ус алдсан талаар харуулж, зураг дарж баримтжуулсан. Бид хоорондоо тохиролцож асуудлаа шийдэх гэж оролдсон боловч тохиролцоонд хүрээгүй болно. Тэд албан ёсны газраар үнэлгээ гаргуулчихвал төлнө гэсэн тул миний бие 2024 оны 08 сарын аравны хавьцаа хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-д хандаж үнэлгээ гаргуулсан. Ингээд тус газраас 2024 оны 08 сарын 30-ны өдөр нийт хохиролд 3,463,200 төгрөгийн хохирол тогтоогдсон болно. Иймд миний бие Б.Туяахуу, Н.******* нараас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3,463,200 төгрөг, үнэлгээ хийлгүүлсэн төлбөр 294,000 төгрөг, нийт 3,757,200 тегрегийг нэхэмжилэ байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Н.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага  3,757,200 төгрөгөөс 2,757,200 төгрөг нэхэмжлэхээсээ татгалзаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар,  хариуцагч дээрх төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь тус шүүхэд хариуцагч Н.*******д холбогдуулан “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 3,757,200 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,757,200 төгрөгөөс 2,757,200 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний дотор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.******* нь зөвшөөрч талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч Г.*******д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,065 төгрөгөөс 37,532.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 37,532.5 /гучин долоон мянга таван зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Н.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 14,275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөг /1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.        

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА