Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00226

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00226

Дорнод аймаг

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******ын *******д холбогдох,

31 төлөгний үнэ 4,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******тэй 2021 оноос эхлэн түрээсээр мал маллуулахаар тохирч мал малуулсан. Гэрээнд заасны дагуу 115 хониноос манайд 28 эр, 28 эм хурга бойжуулж өгнө, эм ямаанаас 18 ишиг авч өгнө гэж тохирсон. Энэ тохиролцооны дагуу 2024 оны намар 56 төлөг, 18 борлон нийт 74 толгой мал өгөхөөс 25 төлөг, 10 ямаа авсан. Одоо 31 төлөгөө авахыг хүсч байна. ...Чойбалсан сумын малын жишиг үнэлгээ буюу 1 хонь 150,000 төгрөгөөр тооцож 31 төлөгний үнэ 4,650,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ш.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлага  болох 31 төлөг буюу 4,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 16 төлөг буюу 2,400,000 төгрөгийг нэхэмжлэхээсээ татгалзаж, үлдэх 15 төлөг буюу 2,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, 

- Нэхэмжлэгч миний бие 15 төлөгөө малаар нь авах хүсэлтэй байх тул хариуцагчаас 2025 оны 07 дугаар сард багтаан өөрийн биеээр очиж авахаар эвлэрэн хэлэлцлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хариуцагч Ш.*******д холбогдуулан “31 төлөгний үнэ 4,650,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 31 төлөгний үнэ 4,650,000 төгрөгөөс 16 төлөгний 2,400,000 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 15 төлөг буюу 2,250,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сард багтаан авахаар нэхэмжилснийг хариуцагч Ш.******* нь зөвшөөрч талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч Д.*******ид 15 төлөг буюу 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сард багтаан төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 төгрөгөөс 44,675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 44,675 /дөчин дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Ш.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 25,475 /хорин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг /2,250,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.        

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА