Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/1005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.*******, Г.*******

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчдын ******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг, хариуцагч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 3 сарын 31-ний өдрийн дугаар хүчингүй болгуулах”-аар маргасан.  

          Хоёр: Маргааны үйл баримтын талаар:            

          2.1.Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар нь ******* тоот томилолтын дагуу ******* ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд хийж, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр нөхөн ногдуулалтын актаар ******* ХХК-д *** төгрөгийн нөхөн татвар, *** төгрөгийн торгууль, *** төгрөгийн алданги, нийт *** төгрөгийн төлбөрийг /х.х 10-11 дахь тал/ ногдуулжээ.

          2.2.Нэхэмжлэгч маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр нөхөн ногдуулалтын актаар *** төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт *** төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөл хянан 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* тогтоолоор /хх 26-34 дэх тал/ шийдвэрлэсэн байна.

2.3.Нэхэмжлэл гаргагчаас тус шүүхэд хандан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр 2023 оны  12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2023/10350 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2024/6665 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийг 91.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

          2.4.Тус шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

          Гурав. Нэхэмжлэлийн гаргах болсон үндэслэл:

          3.1. ХХК-ийн 2018 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид "АМНАТ" гэх)-ийн ногдуулалт, төлөлтийн байдлыг Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар шалгаж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаар нөхөн ногдуулалтын акт үйлдэж, *** төгрөгийн нөхөн татвар, *** төгрөгийн торгууль, *** төгрөгийн алданги, нийт *** төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. Шалгалтын явцад тогтоосон зөрчлүүд, тоот нөхөн ногдуулалт, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21 тоот тогтоолыг зөвшөөрөх боломжгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 81 дугаар зүйлийн 81.1.4-д заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          Нэхэмжлэлийн  үндэслэл:

          1. тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.1-д заасан 2018 онд экспортолсон *** тонн, 2019 оны 1-3 саруудад экспортолсон *** тонн, нийт *** тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2018 онд *** төгрөг, 2019 онд *** төгрөг, нийт *** төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ын үндсэн төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухайд:

           Татварын улсын байцаагч нар "жишиг үнээр" бус, харин "гэрээний үнээр АМНАТ тооцсон"-ыг ашигт малтмалд АМНАТ-ын үндсэн төлбөр тооцоогүй гэж томьёолон” зөрчилд тооцон нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар "татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төлнө" гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар ОХУ, БНХАУ-ын зах зээлийн үнэ буюу гэрээний үнийг мөрдөж АМНАТ ногдуулан төлсөн. Иймд Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас зарласан, зах зээлийн үнээс хэт өндөр, Үндсэн хууль зөрчсөн, сайдын тушаалаар тогтоосон "жишиг үнэ"-ийг мөрдөх үүрэггүй гэж үзэж байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.16-д "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө" гэжээ. Энд АМНАТ-ийг борлуулалтын үнэлгээнээс тооцохыг заажээ. Харин мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д "Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана" гэжээ. Үүнээс үзэхэд АМНАТ ногдуулах "борлуулалтын үнэлгээ"-г Засгийн газар эсхүл Сангийн яам, Уул уурхай, хунд үйлдвэрийн яамнаас зарлана гэж хуульчлаагүй.

          Татварын улсын байцаагч нар "жишиг үнээр" АМНАТ тооцохын тулд Сангийн сайдын 2019 оны 465 тоот тушаалаар баталсан "ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ыг мөрдөж АМНАТ ногдуулах Борлуулалтын жишиг үнийг тооцоолж гаргажээ. Гэвч Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газарт АМНАТ ногдуулах үнэлгээг тооцох аргачлал, журам гаргаж мөрдүүлэх эрх олгоогүй. Нөгөө талаар, ийнхүү Тооцоолол хийх-Хувь тэнцүүлж гаргасан үнийг чухам "ямар бүтээгдэхүүнээс хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Хэрхэн тооцож гарrax тодорхой аргачлал, журам байхгүй.

          2018 оны хувьд бид өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус харин гар аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдээс жонш худалдан авч экспортод гаргасан. Энэхүү худалдан авалт, тэдний олборлож-борлуулсан шатанд төлсөн АМНАТ-ыг тооцож хасалт хийлгүй зөвхөн гаалийн мэдээлэл, жишиг үнэд суурилан татварын тооцооллыг шууд бус аргаар тодорхойлжээ. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар баталсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ыг /3.9 заалт/ мөрдөөгүй тул  дээрх татварын улсын байцаагч нарын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

          Монгол Улсын Үндэсний стандарт MNS0145:2016-ын 1-р хүснэгтэд ХЖ20-ХЖ64.99 хайлуур жоншны агуулга 20-65% хүртэл бол хүдрээр тооцохыг заасан байдаг. Гэтэл фторт кальцийн агуулга 75%-аас доош бол "хүдэр"-т тооцон АМНАТ ногдуулж байгаа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “техникийн зохицуулалт”-ыг хангаагүй, мөн хуулийн 5.2-т заасан заавал дагаж мөрдөх үүргийг хангаагүй байна.

          2.НA-21220000114 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.2-д заасан 2019 оны 4-12 саруудад экспортолсон *** тонн, 2020 онд экспортолсон *** тонн, 2021 онд экспортолсон *** нийт *** тонн, хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд *** төгрөг, 2020 онд *** төгрөг, 2021 онд *** төгрөг, нийт *** төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, АМНАТ-ын үндсэн төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай:

          Татварын улсын байцаагч нар "гэрээний үнээр" АМНАТ тооцож, тайлагнаж төлснийг АМНАТ-ын үндсэн төлбөр тооцоогүй гэж томьёолон зөрчилд тооцон нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, 47.3.2 дахь заалтыг үндэслэл болгожээ. Эдгээр заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны хуралдааны 04 тоот тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон тул Монгол улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4-д "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно" гэж заасны дагуу дээрх хугацаанд уг хуулийн заалтуудыг дагаж Мөрдөх үүрэггүй, дээрх шийдвэр хууль бус байна.

          Жишиг үнээс АМНАТ тооцохдоо ам.доллараас төгрөгт хөрвүүлэх ханшийг Монгол банкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон нь алдаатай байна. Экспортод гаргасан өдөр тус бүрийн ханшаар тооцоогүй, тооцоолол илт алдаатай байна.

          тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2.1-д заасан 2018 онд экспортолсон *** тонн, 2019 оны 1-3 саруудад экспортолсон *** тонн, нийт *** тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2018 онд *** төгрөг, 2019 онд *** төгрөг, нийт *** төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ын нэмэлт төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай:

          АМНАТ-ын нэмэлт хувь хэмжээг тооцохдоо одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2015 оны 488 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.4 дэх заалтын 6-д заасан "Хайлуур жоншны баяжмал"-ын ангиллаар тооцоогүй байна. Энэ аргачлалд Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн 75-92%-ийн агуулгатай жоншны хүдрийг "баяжмал"-аар тооцохоор тогтоосон. Нөхөн ногдуулалтын актад манай экспортыг хайлуур жонш, жоншны хүдрээр тооцон нэмэлт хувийг ойролцоогоор 5 хувиар тооцсоноос тооцооллын илт алдаа гарсан байна. Манай экспортын дийлэнх хэсгийг гар аргаар ангилсан 75%-аас дээш агуулгатай жонш, мөн 92%-аас дээш агуулгатай флотацийн баяжмал эзэлдэг. Эдгээр нь гаалийн мэдүүлэг, лабораторийн дүгнэлтээр нотлогдоно.

          тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2.2-д заасан 2019 оны 4-12 саруудад экспортолсон *** тонн, 2020 онд экспортолсон *** тонн, 2021 онд экспортолсон *** нийт *** тонн, хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд *** төгрөг, 2020 онд *** төгрөг, 2021 онд *** төгрөг, нийт *** төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, АМНАТ-ын нэмэлт төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай:

          Дээрх зөрчил нь энэ гомдлын 3.1-д заасантай ижил агуулгатай байна. АМНАТ-ын нэмэлт хувь хэмжээг тооцохдоо өнөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2015 оны ******* дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.4 дэх заалтын 6-д заасан "Хайлуур жоншны баяжмал"-ын ангиллаар тооцоогүй байна. Энэ аргачлалд Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн 75-92%-ийн агуулгатай жоншны хүдрийг "баяжмал"-аар тооцохоор тогтоосон. Нөхөн ногдуулалтын актад манай экспортыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-ын 7 буюу "хайлуур жонш, жоншны хүдэр"-ээр тооцсоноос тооцооллын илт алдаа гарсан байна. Манай экспортын дийлэнх хэсгийг 75%-аас дээш агуулгатай жонш эзэлдэг. Энэ тооцооллыг 2018-2021 оны ачилт, гаалийн мэдүүлэг, лабораторийн дүгнэлт тус бүрээр нотлох баримтын хамтаар нэмж хүргүүлнэ.

          Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нэхэмжлэлийг урьд гаргаж байсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 128/Ш32024/6665 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн билээ.

          Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор маргаж буй асуудлаар шүүхэд дахин гаргах эрхийнхээ хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

          Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.*******, Г.******* нарын үйлдсэн тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

          Дөрөв: Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

          4.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

          "Татварын улсын байцаагч нар "жишиг үнээр" бус, харин "гэрээний үнээр АМНАТ тооцсон"-ыг "ашигт малтмалд АМНАТ-ын үндсэн төлбөр тооцоогүй гэж томьёолон" зөрчилд тооцон нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.

          ******* ХХК нь 2009 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас олгосон аймгийн суман дах нэртэй тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компани нь 2018 онд *** тонн, 2019 оны 1-3 дугаар сард *** тонн, нийт *** тонн жоншийг экспортод гарган борлуулахдаа 2018 онд ***0 төгрөг, 2019 онд *** төгрөг, нийт *** тонн жоншийг экспортод гарган борлуулсан. Дээрх борлуулсан ашигт малтмалд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:

          47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч,

          47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд: гэснийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр / цаашид АМНАТ гэх/ ногдуулсан.

          Компанийн хувьд татварын албанд АМНАТ-ын тайлангаар 2018 онд *** тонн, 2019 онд *** тонн, 2020 онд *** тонн, 2021 онд *** тонн, нийт *** тонныг экспортолсон, борлуулсан гэж тайлагнасан байдаг.

          Мөн АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг гэрээний үнээс тооцож төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3.3-д "энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь гэснийг зөрчсөн тул 2018 онд ***0 төгрөг, 2019 онд *** төгрөг, нийт *** төгрөгийн борлуулалтын үнэлгээний орлогод ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр, мөн хуулийн 47.5.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно" 47.8-д Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

          Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал" гэж заасныг баримтлан АМНАТ-ыг ногдуулсан.

          2.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасан АМНАТ-ыг давхардуулалгүй ногдуулахын тухайд, тухайн татвар төлөгч ашигт малтмалыг өөр олборлоогүй, бусдаас /тусгай зөвшөөрөлтэй этгээдээс/ худалдан авсан тохиолдолд

тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч борлуулагчийн төлсөн АМНАТ-ыг хасаж тооцохоор хуулиар зохицуулсан бөгөөд татвар төлөгч тайландаа "Дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан АМНАТ" баганад тайлагнах үүрэгтэй. Харин Ариун флюор ХХК-ийн татварын албанд илгээсэн тайланд дамжуулан борлуулагчийн төлсөн АМНАТ гэж тайлагнаагүй байдаг.

          Ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Засгийн газар нийтэд зарлахыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэж хуулиар эрх олгосны дагуу экспортод гаргасан ашигт малтмалын үнийн сурвалжийг Сангийн яам https://mof.gov.mn/article/budget/zah-zeel-uniin-medeelel сайтад сар бүр зарладаг, гадаад валютын ханшийн сурвалжийг Монгол банкны /https://www.mongolbank.mn/liststatistic.aspx?id=19/ зарласан ханшаар тус тус тооцож АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг тооцдог.

          3.Монгол улсын Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын 2.2. "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно." гэсний дагуу гаалийн байгууллагад мэдүүлсэн ашигт малтмалын агуулгын хувь хэмжээнд үндэслэн тооцсон болно.

          4.Дээрх 1.2 дахь хэсэгт дамжуулан борлуулагчийн төлсөн АМНАТ-ыг хасах хуулийн зохицуулалт байгаа ч татвар төлөгч тайландаа тусгаагүй, АМНАТ-ын тайлангийн хавсралт мэдээ ТТ-15-И гэсэн хавсралтад тусгагдсан мэдээлэл байхгүй, өмнөх шатанд хэн хэдий хэмжээний ашигт малтмал төлсөн бэ гэдэг нь нотлогдохгүй тул хасах боломжгүй юм. /нотлох баримтыг хавсаргав/ Татварын ерөнхий хуулийн 36.3-д “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсний дагуу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар баталсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 1-р зүйлийн 1.1-д “Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу татварын ногдлыг тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, татварын хяналт шалгалт хийн нөхөн ногдуулалтын акт үйлдэхтэй холбогдох харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино”, 1.2-д “Жишиг үнийн арга гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.11-т тодорхойлсныг ойлгоно.”.

          Татвар төлөгч экспортод гаргасан ашигт малтмалыг гэрээний үнээр тооцож АМНАТ төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний Борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;" гэж заасны дагуу хариуцлага ногдуулсан.

          1.5.Ашигт малтмалын хуулийн 47.8-д Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэсний дагуу Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ыг баталсан байдаг. Энэ аргачлалын 2.2-т ашигт малтмалын хүдэрт тавих шаардлага, түүнийг тооцох үндсэн зарчмыг дараах байдлаар тодорхойлно. Хайлуур жоншны хүдэр 75% хүртэл агуулгатай байхаар тодорхойлсон байдаг. Иймд тогтоолд заасан шаардлага, ангиллын дагуу тус компанийн экспортод гаргасан бүтээгдэхүүнийг тодорхойлж, АМНАТ ногдуулсан.

          1.6. тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэл хэсгийн 1.2-д заасан 2019 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарын дуустал *** тонн, 2020 онд *** тонн, 2021 онд *** тонн, нийт *** тонн жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд *** төгрөг, 2020 онд *** төгрөг, 2021 онд *** төгрөг, нийт *** төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ын үндсэн төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай:

          1.******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй боловч ашигт малтмал ашиглаж буй аж ахуйн нэгж нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн/дагаж мөрдөх хугацаа/ 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаанд тус тус хугацааны хувьд тасалдалгүй дагаж мөрдөж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар заасан. Иймд дээрх Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдэд хамааралтай, мөн хугацааны хувьд тасалдалгүй байхаар Ашигт малтмалын тухай хуульд заасан. Иймд бид хүчингүй болсон хуулийг хэрэглээгүй хуулийн дагуу төлбөл зохих татварыг хуулийн дагуу ногдуулсан.

          2.Ашигт малтмалын тухай хуулийн 47.2-д "Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;" гэж заасан, мөн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/64 тоот тушаалаар баталсан АМНАТ-ын тайлангийн маягтын 3-р хавсралт Экспортод гаргасан жонш, төмөр, гянтболд, манганы хүдэр, баяжмалд ногдуулсан АМНАТ-ын мэдээ /ТТ-15В/ тайланд "Монгол банкнаас зарласан ам долларын сарын дундаж ханш"-аар тооцдог. Татвар төлөгчийн хувьд дээрх батлагдсан маягтын дагуу тайлагнадаг. Тиймээс өдрийн ханшаар тооцоолол хийх нь харин ч хууль, батлагдсан эрх зүйн актыг зөрчсөн үйлдэл болно.

          3.АМНАТ нэмэлт төлбөр тооцсон үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.5.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно" гэснийг үндэслэн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин буюу хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний аль нэгэнд тухайн зах зээлийн үнийн түвшингээс хамаарч хүдэр бол 1-5% гэж заасны дагуу нэмэлт төлбөр ногдуулсан.

          4.Ашигт малтмалын тухай хуулийн 47.5. Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно гэж заасны дагуу жоншны хувьд 75-аас доош агуулгатай жоншинд нэмэлт хувь тооцохдоо зах зээлийн үнээс хамаарч 1-5 хувь, харин 75-аас дээш агуулгатай жоншинд 0,90-4,5 хувь тооцохоор хуульд заасан байдаг. Нэмэлт хувийн тооцооллыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлж байна.

          5.АМНАТ нэмэлт төлбөр тооцсон үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.5.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно" гэснийг үндэслэн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин буюу хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний аль нэгэнд тухайн зах зээлийн үнийн түвшингээс хамаарч хүдэр бол 1-5% гэж заасны дагуу нэмэлт төлбөр ногдуулсан.

          Ашигт малтмалын тухай хуулийн 47.5.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно гэж заасны дагуу жоншны хувьд 75-аас доош агуулгатай жоншинд нэмэлт хувь тооцохдоо зах зээлийн үнээс хамаарч 1-5 хувь, харин 75-аас дээш агуулгатай жоншинд 0,90-4,5 хувь тооцохоор хуульд заасан байдаг. Нэмэлт хувийн тооцооллыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлж байна.

          4.2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Тус компанийн 2018-2021 оны албан татвар ногдуулалтын төлөлтийг татварын улсын байцаагч нар шалгасан. Шалгахад тус компани нь гэрээний үнээр тухайн хугацаанд экспорт хийсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 болон 47.2.1-д тухайн бүтээгдэхүүнийг экспортолсон байх юм бол олон улсын жишиг үнийг барьж ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг ноогдуулна гэж хуульчилсан байгаа. Энэ хуулийн хүрээнд тухайн компанийн 2018-2021 оны жонш экспортолсон төлбөр дээр дутуу ногдуулсан. Үүнд үндэслэхдээ Гаалийн төв лабораторийн дүгнэлт мөн Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн албан татвар ногдуулсан. 2018-2021 оны хугацаанд жонш экспортлохдоо дан гэрээний үнээр ногдуулсан юм. Энэ нь татвар бүртгэлийн нэгдсэн систем буюу татварын тайлангаар харагддаг. Мөн хяналт шалгалтын явцад экспортын мэдээг татаж үзэхэд тухайн хугацаанд олон улсын гэрээний жишиг үнийг баримтлаагүй. Хуулийн 47.2.1 дээр олон улсын жишиг үнийг батална буюу 47.16-д олон нийтэд зарлах Засгийн газрын 81 дүгээр тогтоолыг үндэслэн олон улсын жишиг үнийг бариад гаалийн төв лабораторийн мэдүүлгийг үндэслээд төлбөр ногдуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Засгийн газрын 81 дүгээр тогтоолтой маш олон газрууд маргаж байгаа. Хамгийн эхний шийдвэр нь 2 долоо хонгийн өмнө гарсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-т экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар 1 дэх заалтад тусгасан. Үүний хүрээнд Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Татварын ерөнхий газар болон холбогдох хувийн хэвшил гэх мэт ажлын хэсэг гарч 81 дүгээр тогтоолд үндэслээд зарласан үнээс нь жишиг үнийг зарладаг сар бүр. Нийтэд илэрхий Сангийн яамны сайт дээр зарлагддаг. Энэ үнээс тухайн хугацаанд гарсан экспорт хийсэн сар бүрээр нь АМНАТ-ийг ногдуулж байгаа. АМНАТ-ийн ногдуулалтыг хийхдээ экспортын тоо, хэмжээ, тухайн өдрийн ханшаар төлбөрийн ногдуулалт хийдэг. Засгийн газрын тогтоолууд нь 220, 342, 465 гэсэн тогтоолуудыг үндэслэн ногдуулалт хийж байгаа.

          Тухайн үед Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалт үйлчилж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүхээс дараах үндэслэлээр ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагчид ******* ХХК-ийн 2018-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн дугаар нөхөн ногдуулалтын актаар *** төгрөгийн зөрчилд *** төгрөгийн нөхөн татвар, *** төгрөгийн торгууль, *** төгрөгийн алданги, нийт *** төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

          2. Нэхэмжлэгч ХХК дараах үндэслэлээр маргасан.

          2.1.Манай компани нь татварын хууль тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргаж тухай бүрд төлж ирсэн.

          2.2.Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" гэснийхээ эсрэг биднийг ноцтой эрсдэлд орууллаа.

          2.3.Түүнчлэн нөхөн ногдуулалтын актыг тавихдаа аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг баримталсан.

          3.******* ХХК нь 2018 онд *** тонн *** төгрөгийн үнэлгээнээс *** төгрөгийн үндсэн төлбөр, 2019 онд *** тонн *** төгрөгийн үнэлгээнээс *** төгрөгийн үндсэн төлбөр, 2020 онд *** тонн *** төгрөгийн үнэлгээнээс *** төгрөгийн үндсэн төлбөр, 2021 онд *** тонн *** төгрөгийн үнэлгээнээс *** төгрөгийн үндсэн, *** төгрөгийн нэмэлт, нийт *** төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр тайлагнасан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тайлангийн мэдээллээр нотлогджээ.

          4.Мөн Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем БТКУС-ийн *** /хайлуур жоншны хүдэр-фторт кальцийн агууламж 20 55%/, *** /фторт кальцийн агууламж 97% буюу түүнээс бага/, *** /бүхэл хайлуур жонш-фторт кальцийн агууламж 55 97%/, *** /хайлуур жоншны баяжмал-фторт кальцийн агууламж 97%-иас дээш/ кодоор 2018 онд *** тонн, 2019 онд *** тонн, 2020 онд *** тонн, 2021 онд *** тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортод гаргасан нь гаалийн мэдээллээр нотлогджээ.

          5.Эдгээр тайлан мэдээллээс үзэхэд ******* ХХК нь 2018, 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд экспортолсон ашигт малтмалын тоо хэмжээг зөрүүтэй тайлагнасан, мөн 2018, 2019, 2020, 2021 онуудад гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцож тайланг ирүүлсэн байна.

          6.Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-т "Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;” 43 дугаар зүйлийн 43.1-т “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө”, Татварын ерөнхий хууль/2019 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө" гэж заасны дагуу татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлж тайлагнахаар байна.

          7.Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** тогтоолоор баталсан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Стандарт MNS 0145:2016 /Хайлуур жонш Марк ба техникийн шаардлага/ стандартыг баримталсан бөгөөд тус стандартаар хар металлурги, хүчил, гагнуурын зориулалтын хайлуур жонш, тэдгээрийн баяжмал болон хайлуур жоншны хүдрийн марк, тэмдэглэгээ, техникийн шаардлагыг тогтоосон ба хайлуур жоншны хүдэр Болон жоншны баяжмалыг флюоритын агуулгын хувьд хайлуур жоншны хүдэр, жоншны Баяжмал гэж тодорхойлж, металлургийн зориулалтын хайлуур жоншны баяжмал /бүхэл байдалтай флюорит МБФ 65-МБФ 95/, хайлуур жоншны хүдэр /ХОЖ 20-ХОЖ 64.99/" гэж тодорхойлсон байна. Ашигт малтмалын тухай хууль болон уг хуультай холбогдон гарсан журам, заавар, аргачлалд заасан хайлуур жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах зохицуулалт нь дээрх стандартаар тодорхойлсон хайлуур жоншны хүдэр, жоншны баяжмалын марк, хамрах хүрээнд суурилдаг байна.

          8.Иймээс Татварын улсын байцаагчид гаалийн экспортын мэдээн дэх гаалийн төв лабораторийн ашигт малтмалын агууламжийн мэдээлэлд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцоолж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй.

          9.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж заасан.

          10.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор хэлэлцэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж, хуулийн холбогдох зүйл хэсэг, заалтыг хүчингүй болгохоор тогтоосон.

          11.Үндсэн хуулийн цэцийн дээрх тогтоол гарсантай холбоотой Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд "2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө., 1 дүгээр зүйлийн 1.1-т ашигт малтмалын тусгай зөвшөөр эзэмшигч, 1.2-т ашигт малтмал экспортолсон этгээд" гэж заасан байна.

          12.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө", мөн хуулийн 47.1-д "Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 47.1.2 ашигт малтмал экспортолсон этгээд" гэж зааснаар ашигт малтмал ашигласны төлбөр төлөгчийг тодорхойлсон байна.

          13.Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-ын 5-д "Хайлуур жонш "Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.Indmin.com). 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д заасан зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахаар заасан.

          14.Түүнчлэн Татварын ерөнхий хууль/ 2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;", 43 дугаар зүйлийн 43.1-д "Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө.", Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө" гэж заасны дагуу татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлж, тайлагнахаар байна.

          15.Түүнчлэн маргаан бүхий актаар Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.1. АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг дараахь байдлаар тооцно: 2.1.1. тухайн сард дотоодын зах зээлд худалдсан, худалдахаар ачуулсан, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг баримтлан;  2.1.2. тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан; 2.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд худалдсан алт болон мөнгөний борлуулалтын үнэлгээг Монголбанкнаас тухайн өдөр зарласан үнийг баримтлан АМНАТ ногдуулахаар тогтоосонд нийцжээ.

          16.Эдгээр хууль, тогтоомжид заасан үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаар хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          16.Нэхэмжлэгч ХХК нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 6665 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, дахин ирсэн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд огт хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт 4 удаа гаргасан байна.

          Уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* Хяналтын шатны Эрүүгийн хэргийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцох үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүсэлтэд хавсаргасан баримтад түүний нэр байхгүй байгааг харгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн болно.

         

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 84 дүгээр зүйлийн 84.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2-т заасныг тус тус баримтлан ******* ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 3 сарын 31-ний өдрийн дугаар хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.АДЪЯАСҮРЭН