| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/00750/И |
| Дугаар | 192/ШШ2025/02133 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/02133
2025 03 20 192/ШШ2025/02133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч ******* нь Барс 2 зах дээр махны бизнес эрхэлдэг. 2023.11.18-ны өдрөөс 2023.11.30-ны өдрийн хооронд тус зах дээр жимсний худалдаа эрхэлж байсан ******* овогт *******н нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх явуулахад санхүүжилт дутаад байна. 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай мөнгө зээлдүүлээч гэж хүссэний дагуу ******* түүнд 2023.11.18-нд 5 сая төгрөг, 2023.11.20-нд 5 сая төгрөг, 2023.11.30-нд 5 сая төгрөг тус тус зээлдүүлж дансаар шилжүүлж өгсөн боловч үндсэн зээл, тохирсон хүүг төлөлгүй өнөөг хүрсэн байна. Тэрээр 2024.01.18-нд дээр байдлаар авсан мөнгө тус бүрдээ 1.500.000 төгрөгийн хүү төлөх, нийтдээ 19.500.000 төгрөг төлөхөө илэрхийлж өөрийн гараар баримт бичиж өгсөн боловч төлөөгүй тул зээлдүүлэгч залилуулсан гэж үзээд СХД- ийн цагдаагийн хэлтэст хандсан боловч гомдлыг иргэний маргаан гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна. Зээлдэгч ******* нь Иргэний бүртгэлээр ХУД, 8-р хороо, Дэнжийн 12-р гудамж, 86 тоот гэсэн хаягтай боловч тухайн хаягт оршин суудаггүй. ******* дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн амьдарч байгаа гэдэг боловч ямар хаягт түрээслэн амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа болно. Барс-2 захын 2 дугаар давхрын ерөнхий түрээслэгч Шинэхүү нь ******* бол манай худ бэр охины ээж нь. Тийм болохоор хүссэн зээлд нь туслаад өгөөрэй гэсний үндсэн дээр *******тай харилцан тохирч дээрх зээлийг олгосон байдаг. Гэтэл ******* нь авсан зээлээ төлдөггүй 2024 оны 5 сард ажлаасаа гарч олдохгүй болсон, утсаа авдаггүй, худ н.Шинэхүү нь хаа амьдарч байгааг нь хэлдэггүй, хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөг хүрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр заасныг үндэслэн Б*****-ийг эрэн сурвалжлуулж, хаяг тогтоох шүүхийн захирамж гаргаж өгнө үү. ******* нь иргэний үнэмлэхэд авагдсан хаяг дээрээ оршин суудаггүй ***** дугаарын гар утастай, охин Золзаяа**** гэх дугаартай. Худ н.Шинэхүү Барс-2 захын 2 дугаар давхрын ерөнхий түрээслэгч ***** утастай. Эдгээр утасны дугаараар холбогдож *******ийг олох боломжтой гэсэн мэдээлэл байна. Мөн тус хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** миний эзгүйд явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 29 дүгээр хороо, *******, 119 дүгээр байр, 902 тоот хаягт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 6 тал/-аар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт *******н /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, *******ын гаргасан тодорхойлолт/ХХ 6 тал/, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь ******* дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, шууданчийн магадалгаа/ХХ 24-25 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хүсэлтийг хангаж, ******* овогт *******н /РД:/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******н /РД:/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт *******н /РД:/-ын оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****