| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2025/00016/И |
| Дугаар | 310/ШШ2025/00131 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 310/ШШ2025/00131
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 310/ШШ2025/00131 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сумын******* дугаар баг,*******-р байр,*******-р орц,******* тоотод байрлах******* /РД:/
Хариуцагч: ******* аймгийн******* сумын*******-р баг, байрны тоотод оршин суух овогт /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 423408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2025/00016/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Манай сууц өмчлөгчдийн холбоо болоны байранд үйл ажиллагаа явуулдаг.ы оршин суугчид манай байгууллагатай холбоотой хүсэлт өгсний улмаас******* хоногийн дараа байрны гадаа цуглаж хурал хийсэн. Уг хурал дээр хэдэн төгрөгийн хураамжтай байвал ямар байна гэдэг талаар санал нэгдээд саналыг зөвшөөрч байна гэсэн оршин суугчдын гарын үсэг болон дэмжиж байгаа оршин суугчдын гарын үсгийг авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Оршин суугчид мөнгөө өгсний дараа бид тэр мөнгөөр нь засвар үйлчилгээ хийдэг. Наана нь хийх ямар ч боломжгүй байдаг гэдгийг бид 1000 хэлж ойлгуулах гээд ойлгодоггүй. Энэ хүний мөнгөнд үйлчлэгчийн цалин хөлс, засварын мөнгө, үйл ажиллагаа явуулж буй зардал ордог. Хариуцагчаас засвар үйлчилгээ, гэрэл гэрэлтүүлэг, цэвэрлэгээний төлбөр гэсэн 3 төрлийн задаргаатай 423408 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тайлбар татгалзлаа дараах байлаар үндэслэж байна. Анх сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж эхлэхэд маш их дэмжиж оролцсон ба хураамжаа цаг тухайд нь өгч явсан. Гэвч сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа маш муу, тодорхойгүй, оршин суугчдад ялгавартай байдаг зэргээс болж төлбөрөө төлөхөө зогсоосон байгаа. Зарим айл буюу А байрны 1 тоотод байрлах дарга ажилтай айлаас анхнаасаа одоог хүртэл төлбөр авахгүй байгаа, үйл ажиллагаагаа тайлагнадаггүй, цэвэрлэгээ маш муу хийдэг, засвар үйлчилгээ хийдэггүй, манайх*******0 м.кв талбайтай орон сууцтай, гэтэл 80 м.кв гэж тооцсон байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч талаас дугаар байранд СӨХ-д нэгдэхийг зөвшөөрсөн оршин суугчдын гарын үсэг гэх баримтыг /хэргийн 59-рт/ шүүхэд ирүүлжээ. Энэхүү баримтад хариуцагч гарын үсэг зураагүй боловч оршин суугчдын олонхийн зөвшөөрснөөр СӨХ тус орон сууцанд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. ******* аймгийн******* сумын*******ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл /хэргийн 9-12-рт/-д айл өрхийн 1 м2-аас авах ЗҮХ-ын төлбөрт*******91₮, цэвэрлэгээний хөлсийг нэг өрхөөс*******000₮, гэрэл гэрэлтүүлгийн төлбөр 1150₮-өөр хураамж авч ажил үйлчилгээ үзүүлэх-ээр шийдвэрлэжээ. Хариуцагч нь дээрх шийдвэрийг зөвшөөрч СӨХ-ны төлбөрийг төлж байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
5. Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй байна. Хуулийн энэхүү заалтаас харахад хариуцагч нь СӨХ-ны үйл ажиллагаа муу байсан үндэслэлээр СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэлгүй байна.
6. Хариуцагч нь*******024 оны******* сарыг дуустал хугацаанд СӨХ-ны төлбөр, зардлыг төлсөн, түүнээс хойш*******024 оны 12 сарыг дуустал хугацааны төлбөр, зардлыг төлөөгүй гэх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч талаас СӨХ-ны-р байрны оршин суугчдын хураамжны товчоо гэх /хэргийн 55-58-рт/ 4 хуудас баримтыг шүүхэд ирүүлжээ. Уг баримт огноо тодорхойгүй, зарим баримтад оршин суугчдын нэр бичигдээгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн төлөөгүй гэх хугацааны төлбөр, зардал буюу*******024 оны 3 сараас*******024 оны 12 сарыг дуустал хугацаанд ногдох төлбөр болох*******85200 /20370+7000+1150=28520;*******8520х10=285200/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
7. Хариуцагч нь айлын орон сууцны хэмжээнээс хамаарч төлбөр тооцсон нь буруу, манай талбайн хэмжээ*******0 м.кв байхад 80 м.кв гэж тооцож төлбөр нэхэмжилсэн гэж тайлбарлан мэтгэлцэж байна. СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу орон сууц өмчлөгчийн дангаар өмчлөх талбайнаас хамаарч төлбөр, зардлыг айл бүрд харилцан адилгүй хэмжээгээр тооцсон нь үндэслэлтэй байна. Харин хариуцагчаас засвар үйлчилгээний төлбөрт сар бүр*******0370 төгрөг нэхэмжилсэн байгаа ба энэ нь /70х291=20370/ хариуцагчийн дангаар өмчлөх талбайд хамаарах хэмжээний засвар үйлчилгээний төлбөр байна. Иймд 80 м.кв талбайгаар тооцож мөнгө нэхэмжилсэн гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12628 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас*******85200 төгрөгийг хангаж шийдвэрлэж байх тул хариуцагчаас 9206 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******51 дүгээр зүйлийн*******51.1.2,*******59 дүгээр зүйлийн*******59.1,*******59 дүгээр зүйлийн*******59.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар хариуцагч овогт /РД:ЗЕ86041419/-аас*******85200 /хоёр зуун наян таван мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 138200 /нэг зуун гучин найман мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,0 дугаар зүйлийн0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12628 /арван хоёр мянга зургаан зуун хорин найман/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9206 /есөн мянга хоёр зуун зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СӨХ-д олгосугай.
3. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******511 дүгээр зүйлийн*******511.1-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ