Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 311/ШШ2025/00075

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ....баг .... гудамж... тоотод оршин суух .... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын .... багт оршин суух .... холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаа 3,000,000 төгрөг, багажны үнэ 200,000 төгрөг нийт 3,200,000 төгрөг гаргуулах тухай хэргийг авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.... нэхэмжлэлийн тшаардлагадаа: Миний бие Б.... нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн .... сумын .... баг .... тоот хаягт оршин суух .... овогтой .... .Завхан аймгийн Улиастай сумын ... багийн   .....  хэсгийн .... гудамж .... тоотод байрлах амины орон сууцанд засвар хийлгэхээр 8,000,000 төгрөгөөр тохиролцож урьдчилгааг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ... .Хаан банкны .... тоот дансанд 3,000,000 төгрөг шилжүүлж 200,000 төгрөгийн үнэтэй хийн компрессор /багаж/ авхуулж нийт 3,200,000 төгрөгийг авсан боловч гэрээнд заасан ажлаа хийхгүй утсаа салгаад алга болсон. Би уг байшиндаа засвар хийлгэж чадаагүй тул Д.... 3,200,000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.... хариу тайлбартаа: Хариуцагч ... овогтой .... миний бие дотор заслын урьдчилгаа болох 3,000,000 төгрөг болон компресний үнэ 200,000 төгрөгөөс ажилласан хоногоо хасаж 2,700,000 төгрөг болгон тохиролцсоны үндсэн дээр 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2,700,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн... гэжээ.

Нэхэмжлэгч Б.... шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие .... нь ..... овогтой .... холбогдуулж 3,200,000 төгрөгийн нэхэмжлэхийг шүүхэд гаргасан. Хариуцагч Д..... нэхэмжлэхийг гаргаж өгсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Д.... холбогдуулан худалдах нийт 3,200,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,200,000 төгрөгийг хариуцагч Д.... нь бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Д.... нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б. ... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,550 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч Д.... дээр 68,550 төгрөгийг хариуцагчид бүхэлд нь төлсөн нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.... эзэмшлийн дансанд 70,000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 68,550 төгрөгөөс 34,275 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 34,275 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Д.... олгох нь үндэслэлтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг үүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Б.... нэхэмжилсэн 3,200,000 төгрөгийг төгрөгийг Д.... нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 68,550 төгрөгийг улсын орлогоос 34,275 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.... олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  З.НАНДИНЦЭЦЭГ