| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00103/И |
| Дугаар | 311/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00076
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг би,
Нэхэмжлэгч: .... ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ... сумын .... багт оршин суух хаягтай .... холбогдох үндсэн зээл 1,244,639 төгрөг, алданги 622,320 төгрөг нийт 1,866,959 гаргуулах тухай хэргийг авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч .... ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч .... овогтой .... хүсэлтийн дагуу 2023-01-08-ны өдрийн .... тоот гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан. Бидний нөхцөл барааг авснаас хойш 15 хоногт багтаан хүү алданги тооцохгүй байсан боловч А.... нь төлбөрийг хийгээгүй. Бид удаа дараа холбогдсон ч мөнгөө одоог хүртэл төлөөгүй болно. Бидний гэрээний 2.3-д заасны дагуу үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлэн тооцож алданги 622,320 төгрөгийг үндсэн зээл болох 1,244,639 төгрөг дээр нэмж тооцож нийт 1,866,959 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч .... ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус .... ХХК иргэн .... овогтой ..... хүсэлтийн дагуу шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. ... нь нэхэмжлэл үүсгэснээс хойш төлбөрийг бүхэлд нь хийж дууссан учир манай талд төлбөр тооцоо дуусаж гомдол саналгүй болсон учир хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч А.... холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үнэ 1,244,639, алданги 622,320 төгрөг нийт 1,866,959 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,866,959 төгрөгийг хариуцагч А.... нь бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч А.... нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
.... ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,830 төгрөгөөс 22,415 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.... 22,415 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 22,415 төгрөгийг тус тус гаргуулж нийт 44,830 төгрөгийг нэхэмжлэгч .... ХХК олгох нь үндэслэлтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч .... ХХК-ний нэхэмжилсэн худалдах худалдан авах гэрээний үнэ 1,244,639, алданги 622,320 төгрөг нийт 1,866,959 төгрөгийг А.... нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,415 төгрөгийг, улсын орлогоос 22,415 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ