| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00034/И |
| Дугаар | 144/ШШ2025/00037 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 144/ШШ2025/00037
2025 02 03 144/ШШ2025/00037
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: *************** байр, /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ************тооцооны төвийн банкир ажилтай, ************ /РД:************/,
Хариуцагч: ************ тоот хаягт оршин суух ********** /РД:***********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,240,108.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***********” ХК-ийн Ханбогд тооцооны төвийн захирал ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...************ нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ********* ********* дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 27,388,393.92 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Тодруулбал, ******* нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”, 421.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар”, ********, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “*****, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон.
Зээлийг олгосноос хойш 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн төлбөрт 1,825,892.92 төгрөг, хүүгийн төлбөрт 550,169.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,476.45 төгрөгийг тус тус төлсөн.
Хариуцагч нь 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж ********* зүгээс зээлдэгчийн бүртгэлтэй ******утасны дугаар луу удаа дараа холбогдож зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж, мэдэгдэх хуудас өгсөн боловч төлөлт хийгдээгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 120 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд: ******* дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан ********дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 25,562,501 төгрөг, зээлийн хүү 1,653,628.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,978.49 төгрөг, нийт 27,240,108.18 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү” гэжээ.
Зохигчид 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Хас банкны нэхэмжлэлтэй ********* холбогдох иргэний хэрэгт талууд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав.
Нэг: Эвлэрлийн нөхцөл:
1.1 Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******аас зээлийн төлбөр 27,240,108.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн 27,240,108.18 төгрөгийг хариуцагч нь маргаангүй төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.
1.3 Хариуцагч нь 27,240,108.18 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
1.4 Төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ: 27,240,108.18 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,724,108.18 төгрөгийг тус тус төлж барагдуулна.
1.5 Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө.
1.6 Энэхүү гэрээгээр тохиролцсон бүх нөхцөлийг шүүгчийн захирамжид тусгуулахаар талууд харилцан тохирч эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
**********ХК-ийн нэхэмжлэлтэй, ********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,240,108.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд бичгээр гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...эсхүл зохигч эвлэрсэн...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Иймд хариуцагч ********* нь нэхэмжлэгч ************ХК-д 27,240,108.18 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,724,108.18 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ********* нь зээлийн гэрээний үүрэгт 27,240,108.18 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2,724,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,724,108.18 төгрөгийг ************ ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,150.54 төгрөгийн тавин хувь болох 147,075.27 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 147,075.27 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамжид 147,075.27 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “****** ХК-д тус тус олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА