| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00027/И |
| Дугаар | 311/ШШ2025/00094 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 311/ШШ2025/00094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, нарийн бичгийн дарга П.Янжмаа, нэхэмжлэгч Ш... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн Улиастай сум ... баг .... тоотод оршин суух хаягтай .... овогт .... .... ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.... миний бие ...1985 оны 06 дугаар сарын 01-нээс 1989 оны 07 сарын 20-ны хүртэл хөдөө .... сум .... нэгдлийн ..... бригадад аав ээжийн хамт мал маллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох болсон бөгөөд миний ажилласан жил хүрэхгүй байгаа юм. Иймд 1985 оны 06 дугаар сарын 01-нээс 1989 оны 07 сарын 20-ныг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар Завхан аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ..... дугаартай, архивын лавлагааг ..... сумын .... нэгдлийн 1985,1986, 1987, 1988,1989, онуудын Н.... нэр дээр олгосон цалин хөлсний лавлагааг гаргаж, гэрчээр Д.... , П.... , Д...., Ж...., М..., С.... нарыг гэрчээр асуулгасан ба шүүх санаачилгаараа улсын бүртгэлийн хэлтэс, болон Завхан аймгийн нийгмийн даатгалын газраас нотлох баримт гаргуулж авсан байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг -шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.... нь 1987 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 07 дугаар сарын 20-н хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад мал маллаж байсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн бичсэн ХААТР-1(А) маягтад Ш.... нэгдэлд ажилладаг гэж,1987 онд ажилд орсон гэж тус тус тэмдэглэсэн тэмдэглэлээр,
Ш.... .нь сургууль төгссөний дараа Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилд орох хүртлээ Завхан аймгийн ... сумын .... нэгдэлд аав ээжийн хамт мал маллаж байсан гэж мэдүүлсэн гэрч Д....“ .... нь .. Завхан аймгийн .... сумын .... нэгдэлд мал маллаж байсан... Мал маллаж байгаад ... нэгдсэн эмнэлэгт ажилласан...” гэсэн мэдүүлгээр, гэрч П.... “...... .... нэгдэлд мал маллаж байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.... “...... нь Завхан аймгийн .... нэгдэлд мал маллаж байсан... сүүлд нь эмнэлэгт орсон...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ж.... “ ... аав ээжийн хамт .... нэгдэлд мал маллаж байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч М.... н энэ тухай мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч С.... мэдүүлгээр тогтоогдож нотлогдож байна.
Харин гэрчүүд Ш.... хэдэн оноос эхэлж, Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд мал маллаж байсан талаар тодорхой мэдүүлдэггүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад түүнийг 1987 онд ажил орсон гэж байх тул Ш.... 1985 оны 06 дугаар сарын 01-нээс 1986 оын 12 дугаар сарын 31-н хүртэл хугацаанд Завхан аймгийн ... сумын .... нэгдэлд ажиллаж байсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Иймд Ш.... нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 06 дугаар сарын 01-нээс 1986 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн .... сумын .... нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш.... ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .... овогт .... 1987 оны 01 дүгээр сарын 01ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Завхан аймгийн .... сумын .... нэгдлийн .... бригадад мал маллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн .... сумын .... нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.... нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ