Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 144/ШШ2025/00038

 

 

      2025            02               04                                                   144/ШШ2025/00038       

                                                                  Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                        хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ************ байр, /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “********” ХК-ийн ******** тооцооны төвийн банкир ажилтай, **********/РД:************/,

Хариуцагч: ********** тоот хаягт оршин суух *********** /РД:************/,

Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух ************ /РД:***********/ нарт  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,435,771.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “**********” ХК-ийн захирал ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...********** /РД:*********/, *********** /РД:*********/ нар нь *********тай нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *******зээлийн гэрээ байгуулан 12,700,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч *******ийн ******* дахь ********* тоот дансанд 2022 оны 6 сарын 02-ны өдөр 12,700,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,334,010.93 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 12,108,965.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний =төлбөрт 17,304.45  төгрөгийг тус тус төлсөн.

Зээлдэгч ********тай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй. Зээлдэгч нь 2022 оны 06 сарын 02-ны өдөр Банктай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 494 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас Банкны зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ********** дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 7,365,989.07 төгрөг, 2025 оны 01 сарын 07-ны өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн 150 хоногийн хүү болох 1,877,906.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191,875.44 төгрөг нийт 9,435,771.46 төгрөгийг *********, ******** нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

   Зохигчид 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

  *******ны нэхэмжлэлтэй ********* нарт холбогдох иргэний хэрэгт талууд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав.

   Нэг: Эвлэрлийн нөхцөл:

   1.1 Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********* нараас зээлийн төлбөр 9,435,771.46 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

   1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн 9,435,771.46 төгрөгийг хариуцагч нар нь маргаангүй төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.

   1.3 Хариуцагч нь 9,435,771.46 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7 хуваан төлж барагдуулна.

   1.4 Төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ: 9,435,771.46 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.56 төгрөгийг тус тус төлж барагдуулна.

   1.5 Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө.

   1.6 Энэхүү гэрээгээр тохиролцсон бүх нөхцөлийг шүүгчийн захирамжид тусгуулахаар талууд харилцан тохирч эвлэрчээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

           ******** ХК-ийн нэхэмжлэлтэй, ********* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,435,771.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд бичгээр гаргажээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх  хэсэгт “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...эсхүл зохигч эвлэрсэн...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

            Иймд хариуцагч *******, ********* нар нь нэхэмжлэгч ********ХК-д 9,435,771.46 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.56 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ********* нар нь зээлийн гэрээний үүрэгт 9,435,771.46 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.58 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,472,628.56 төгрөгийг ******** ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,922.34 төгрөгийн тавин хувь болох 82,961.17 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 82,961,17 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ********* ********* нараас улсын тэмдэгтийн хураамжид 82,961.17 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “********” ХК-д тус тус олгосугай.     

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА