| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00019 |
| Дугаар | 144/ШШ2025/00040 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 144/ШШ2025/00040
2025 02 10 144/ШШ2025/00040
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: *********** тоот хаягт байрлах “********” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************* байрлах “**********” ХХК, /РД:**********/-д холбогдох,
Зам тээврийн ослын улмаас авто машинд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд 8,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** /цахимаар/, шүүгчийн туслах Ө.Цэвэгмэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...********** 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчим нүүрс тээврийн сайжруулсан шороон зам дээр хариуцагч “********” ХХК-ийн өмчлөлийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манай Хово маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Хөрөнгө үнэлгээний “*******” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1249 дугаар үнэлгээгээр ******** улсын дугаартай авто машинд 8.720.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон.
Энэхүү зөрчлийн хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “********” ХХК-ийн өмчлөлийн ********* улсын дугаартай авто машины жолоочид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан байна. Зөрчлийн хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь “*******” ХХК болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсны дагуу ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд зам тээврийн ослын улмаас авто машинд учирсан эвдрэл гэмтлийн хохирол 8,720,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2 хувааж төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох 8,720,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. 2 хувааж төлөх саналтай байна” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**********” ХХК нь хариуцагч “**********” ХХК-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас авто машинд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд 8,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхийн өмнө талууд эвлэрч, эвлэрлийн гэрээгээр:
Энэхүү гэрээг талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн:
Нэг талаас Монгол Улс, ************ тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг ****** регистрийн дугаартай “**********” ХХК-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цаашид Нэхэмжлэгч эсхүл А тал гэх/ нөгөө талаас **********тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг ********* регистрийн дугаартай "**********" ХХК түүний төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* /цаашид Хариуцагч эсхүл Б тал, хамтад нь талууд гэх/ нар харилцан тохиролцож байгуулав.
1. Энэхүү гэрээний дагуу “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй “**********” ХХК-д холбогдох “Зам тээврийн ослын улмаас авто машинд учирсан эвдрэл гэмтлийн хохирол 8,720,000 /найман сая долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг сайн дурын үндсэн дээр, эвийн замаар шийдвэрлэхийг урьтал болгож, эвлэрэхтэй холбоотой харилцааг зохицуулав.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,720,000 /найман сая долоон зуун хорь/ төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч доорхи хуваарийн дагуу төлөхөөр талууд харилцан тохиролцов.
А. 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг,
Б. 2025 оны 03 дугаар сарын 31-ний дотор 4,720,000 /дөрвөн сая долоон зуун хорь/ төгрөгийг төлөхийг тус хариуцагч нь нэхэмжлэгчид төлнө.
С. Төлбөрийг нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд шилжүүлнэ. /Хүлээн авагч: “***********” ХХК, РД:*********/
3. Дээр дурдсан хугацаанд төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр /захирамж/-ийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй.
4. Энэхүү гэрээ байгуулагдсанаар талууд дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохоо ойлгож байгаа болно.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.
6. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэн гарын үсэг зурж, талууд тус бүр нэг хувийг үлдэх хувийг шүүхэд хүргүүлж шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан ба энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч “***********” ХХК-д холбогдуулан Зам тээврийн ослын улмаас авто машинд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд 8,720,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор 4,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний дотор 4,200,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “************” ХХК-аас 154,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА